Налайхын Төмөрлөгийн үйлдвэрийг Үйлдвэр технологийн парк руу нүүлгэн шилжүүлнэ
  Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Налайхын Төмөрлөгийн үйлдвэрийг Үйлдвэр технологийн парк руу нүүлгэн шилжүүлнэ
2018.05.02
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар  Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө батлах тухай, Зарим ӨНӨҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөл, төслийн нэгжийн Удирдах хорооны гишүүдийг томилох тухай, Тогтоол хүчингүй болгох тухай, Налайхад байрлах Төмөрлөгийн үйлдвэрийн үйл  ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай, Төрийн шагналд уламжлах тухай болон Бусад асуудал гэсэн  6 асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөний танилцуулгыг  тус хөтөлбөрийн гишүүн МУИС-ийн багш доктор /Ph.D/, дэд профессор С.Эрдэнэсүх танилцууллаа. Энэхүү мастер төлөвлөгөөг  цаг уур, газар төлөвлөлтийн мэргэжилтэн, эрдэмтдээс бүрдсэн "Экотайкүүн" компани сонгон шалгаруултанд тэнцсний дагуу боловсруулж, зөвлөх үйлчилгээг мөн хэрэгжүүлжээ.

Мастер төлөвлөгөөг 2017-2025 он хүртэлх хугацаанд  хэрэгжүүлэхэд нийслэлийн агаарын бохирдолд 30-70 хувь буурах боломжтой бөгөөд  нийтдээ 9.5  их наяд төгрөг шаардлагатай гэв.

Түүний хүргэсэн танилцуулгатай холбогдуулан тэргүүлэгчид тус хөтөлбөрт шүүмжлэлттэй хандан, асуулт асууж, саналаа хэллээ.

Тухайлбал, Хурлын дарга С.Амарсайхан "Нийслэл 9 дүүрэгтэй, гэтэл таны танилцуулг материалд нийслэлийн 6 дүүрэг гээд бичиж яриад байх юм. Захын гурван дүүргийг  бодлого хөтөлбөрөөс орхигдуулж болохгүй" гэсэн бол тэргүүлэгч Б.Батнасан "Та бүхэн энэ баримт бичиг дэх Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөө юмуу эсвэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах юм уу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй байна. Энэ хоёр ойлголт чинь хоёр өөр утгатай. Хэрвээ нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах гэж ярьж байгаа бол Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд төсөл хөтөлбөр нь адилхан хэрэгжээд явах ёстой" гэв.

Тэргүүлэгч С.Мөнхчулуун "Агаарын бохирдолтой байгаа тухай танилцуулах шаардлагагүй. Үүнийг  хүн бүхэн мэдэж байгаа.  Харин та бүхэн энэ  бохирдлыг хэрхэн бууруулах, ямар арга хэмжээг яаж авч хэрэгжүүлэх ёстой вэ гэдгээ тодорхой болгож, танилцуулгадаа тусгах хэрэгтэй. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 9.2 их наяд төгрөг хэрэгтэй гэлээ. Ийм хэмжээний төсвийг нийслэлээс байтугай улсын төсвөөс гаргах боломжгүй.  Тиймээс ажилдаа илүү бүтээлч байдлаар хандаж, ажлаа явуулах нь зүйтэй"  гэсэн саналыг  тус тус илэрхийллээ.

Саналын төгсгөлд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө батлах тухай хөтөлбөрийг НИТХ-ын нэгдсэн XVII хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэхээр болж тогтоолын төсөл дэмжигдлээ.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Зарим ОНӨҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөл, төслийн нэгжийн Удирдах хорооны гишүүдийг томилох тухай, Тогтоол хүчингүй болгох тухай танилцуулгыг НӨХГ-ын дарга Ч.Однасан танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан ОНӨҮГ-ын ТУЗ болон Удирдах хорооны гишүүдийг томилохтой холбоотой санал хэлж, оруулж ирсэн саналыг дэмжиж  тогтоол гаргахаар боллоо. Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 107, 2017 оны 18 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг дэмжлээ.

Налайх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах БНХАУ-ын иргэний хөрөнгө оруулалттай Төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаа нь байгаль орчинд төдийгүй Налайх дүүргийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас иргэд тус үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж өгөх хүсэлтийг гаргасан гэдгийг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцуулав. Тэргүүлэгчид Төмөрлөгийн үйлдвэрийг Налайхын Үйлдвэр технологийн парк руу нүүлгэн шилжүүлэх асуудлыг дэмжиж тогтоол гаргахаар боллоо.

Нийслэлийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэнийг "Хангарди" одонгоор шагнах,  Тулгар төр үүссэний 2227 жил, Их монгол улс байгуулагдсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан иргэдийг Нийслэлийн ИТХ-ын шагналаар шагнах мөн Төрийн шагналд тодорхойлж уламжлахыг дэмжиж тогтоол гаргалаа.

Бусад асуудлын хүрээнд 100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто зам болон Налайх-Чойрын төв замаас Налайх дүүргийн Үйлдвэр технологийн парк хүртэлх 3.5 км авто замыг барих хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх асуудлаар танилцуулга сонсож, хууль эрх зүйн зохицуулалтын дагуу шийдвэрлүүлэхийн тулд  холбогдох уулзалт арга хэмжээг зохион байгуулж, саналаа нэгтгэн дахин боловсруулж оруулж ирэх үүргийг 100 айлын нүүлгэх асуудлыг судлан хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулгад өгч, тухайн асуудлыг буцааж, дараагийн Тэргүүлэгчдийн хурлаар дахин оруулж хэлэлцүүлэхээр болсноор өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурал өндөрлөлөө.

Тэргүүлэгчдийн зүгээс хуралд оруулж ирж байгаа төсөл хөтөлбөр, танилцуулгын  албан бичгийн боловсруулалт дутагдалтай, агуулгын болон найруулгын алдаа ихтэй, холбогдох албан тушаалтан, газрын санал дүгнэлтийг аваагүй  байгаад шүүмжлэлттэй хандаж, цаашид  НЗДТГ-ын холбогдох хэлтэс болон НИТХ-ын Ажлын алба анхаарч ажиллахыг үүрэг болголоо.  

 НИТХ-ын ХМОНХТ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар  Нийслэлийн...

Уншсан: 1818 | Түгээх |
Холбоотой мэдээ
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.08.16
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.08.16
Хонины чөмөгний ясны шөлний ач тус
2018.08.16
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
2018.08.15
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.08.15
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.08.16
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.08.16
Хонины чөмөгний ясны шөлний ач тус
2018.08.16
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
2018.08.15
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.08.15
ӨНӨӨДӨР: Намрын тэргүүн цагаан бич сарын шинийн 4
2018.08.15
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
2018.08.13
Өнөөдөр Балжиннямтай өдөр...
2018.08.13
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
2018.08.12
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй......
2018.08.12
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
2018.08.08
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.08.08
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
2018.08.07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.....
2018.08.07
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.08.06
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид...
2018.08.06
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
2018.08.02
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиро...
2018.08.02
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
2018.08.01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад зохимжгүй ...
2018.08.01
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
2018.07.31
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн.....
2018.07.31
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
2018.07.30
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн нөхөртэй ...
2018.07.30
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
2018.07.29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй .....
2018.07.29
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
2018.07.26
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.....
2018.07.26
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
2018.07.25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидн...
2018.07.25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ...
2017.07.03
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орно
2017.08.21
Гар утас тархины хавдар үүсгэдэг
2012.10.04
Улаанбаатарт бага зэргийн бороо орно
2017.07.03
Ямар амьтны мах ямар өвчинд сайн бэ?
2012.06.12
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?
2012.02.25
Үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж бай...
2017.06.29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.08.21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.06.12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөрт...
2017.06.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
2017.06.07
Хөх сүү багатай бол яах вэ?
2012.04.14
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.05.13
Витамин, түүний хэрэглээ
2012.06.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй......
2018.05.13
МАН-ын гишүүд иргэдээ сонсож, нийгмээ мэдрэх хэрэг...
2017.09.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ...
2018.07.05
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
2018.07.05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжи...
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
2018.05.10
Таны цалин хэрхэн бодогддог вэ
2013.02.14
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
2018.05.09
Найз охинтой эр хүн бүр энэ аргыг туршаад үзээрэй
2011.06.07
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.05.09
Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2017.12.24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ
2017.12.27
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
2017.12.24
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
2018.07.05
Өнөөдөр Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шу...
2017.12.27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн и...
2017.12.26
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011