Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Их эмч Ж.Энхтуяа: Жирэмсний витаминыг хэтрүүлбэл ураг томрох аюултай
2011.11.21
"Монголын үрс маш олон болтугай" хэмээн бид ерөөх дуртай. Ерөөлөөр болж сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж, хүн ам өсч байгаа caйн талтай ч үүнийг дагаад төрөх эмнэлгүүд ачаалалтай ажиллах болсон. Мөн хүндрэлтэй төрөх эхчүүдийн тоо нэмэгдэж байгаа юм. Энэ талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн эрхлэгч, их эмч Ж.Энхтуяатай ярилцлаа.

-Танай эмнэлэгт хүндрэлтэй төрж магадгүй эхчүүд ирж амарждаг гэсэн. Энэ талаар яриагаа эхэлье?
-Манайд харьяаллын дагуу Баянгол дүүргээс гадна орон нутгийн харьяалалтай болон улсын хэмжээний зүрх судасны эмгэгтэй эхчүүд ирж төрдөг. Үүнээс гадна дутуу төрөх магадлалтай болон хүндрэлтэй төрөх эхчүүдийг хүлээн авдаг юм.

-Дутуу төрөлт гэхээр яг хэдэн долоо хоногтой жирэмсэн эхчүүдийг хэлдэг юм бэ. Тодруулахгүй юу?

-Жирэмсний 23-36 долоо хоногтой эхчүүд ирдэг. Үүнийг дутуу төрөлт гэж байгаа юм. Үүнээс өмнөх долоо хоногтойг нь зулбалт гэж үздэг.

-Сүүлийн зургаан жилд улсын хэмжээнд төрөлт 40 гаруй хувиар, нийслэлд хоёр дахин нэмэгдсэн гэсэн судалгаа байдаг. Төрөлт нэмэгдэж байгаа энэ үед төрөх газрууд ачааллаа дийлэхээ больсон талаар ярьж байна. Танай эмнэлгийн хувьд ачаалал ямар байна. Өдөрт дунджаар хэдэн хүүхэд мэндэлж байна вэ?
-Аль ч төрөх эмнэлэг ачаалалтай байгаа. Манай эмнэлгийн хувьд мөн адил. Гэхдээ эмч, сувилагч нар боломжоороо ажиллах гэж хичээж байна. Өдөрт төрөх эхчүүдийн тоо янз бүр байдаг. Дунджаар 30-34 эх амаржиж байна.

-Сүүлийн үед төрсөн эх, хүүхдийг нэг хонуулаад гаргаж байгаа. Энэ талаар таны бодол ямар байдаг вэ?

-Өдөрт 30 орчим эх амаржиж байгаа ч тэд бүгдээрээ эмнэлгээс гарахгүй. 50 хувь нь гарлаа гэхэд дараагийн өдөр нь дахиад л 30 эх төрнө. Ингээд ачаалал нэмэгдэж, ор хүрэлцэхгүй байгаа. Гэхдээ эх хүүхдийн биеийн байдал хэвийн байвал заавал эмнэлэгт олон хонуулах шаардлагагүй. Ер нь дэлхийн жишигт эмнэлэгт төрөөд л шууд гэртээ гардаг. Манайх ч гэсэн ингэхэд буруудахгүй. Сүүлийн хэдэн жил орон нутгаас шилжиж ирэгсдийн тоо өссөн. Энэ хэрээр төрөхийн ачаалал нэмэгдэж байна.

-Сүүлийн үед хүндрэлтэй төрөх эхчүүд олон болсон. Энэ юунаас болж байна вэ?
-Хүндрэлтэй төрөхөд олон шалтгаан байна. Жирэмсэн эхчүүдийн хяналт хангалтгүй байна. Хяналтад орсон ч төрөлт гэж юу вэ, яаж төрөх вэ гэдэг талаар ойлголтгүй хүн их ирдэг. Тиймээс хяналтын арга барилыг өөрчлөх хэрэгтэй. Жирэмсэнтэй хавсарсан эмгэгүүд олон байна. Мөн жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр их байна, Манай хяналтын эмч нар эхчүүдэд жирэмсний витамин уу гэдэг. Гэтэл тэр витаминыг тасралтгүй ууснаас болж ураг байх ёстой хэмжээнээсээ томорч, эсвэл яагаа ч үгүй ясждаг. Үүнээс болж төрөлтийн хүндрэл гарч байна.

Нөгөө талаар эхчүүд хөдөлгөөний хомсдолтой, суугаа байдалд олон цаг байснаас ураг хэт томорч байна. Энэ нь төрөлтийн хүндрэлийг нэмдэг. Хөгжилтэй зарим орнуудад жирэмсэн эхчүүдийг биеийн жинд нь харьцуулаад "Та төдөн кг хүүхэд төрүүлэх юм байна" гээд cap бүрд нь хүүхдийнх нь байх ёстой хэмжээг нь тооцож програмчилж гаргаж өгдөг. Хэрэв байх ёстой жингээсээ хэтэрсэн байвал хоол хүнсээр нь зохицуулдаг юм билээ. Гэтэл манайд хоол хүнсний эохицуулалтын талаар мэдээлэл хангалтгүй байдаг.

-Эх хүүхдийн биед тустай гээд янз бүрийн витамин өгдөг. Энэ нь муу гэсэн үг үү?
-Жирэмсний витаминыг бүх эхчүүдэд биш, хоол тэжээлийн дутагдалтай эсвэл хэвлий дэх ургийн тураалтай, хоцрогдолтой эхчүүд уух нь илүү ач холбогдолтой. Гэтэл ямар ч хяналтгүй витамин өгөөд байхаар хүүхэд том жинтэй төрж байна. Мөн сахарын өвчтэй эхчүүд олширсноос төрөлтийн хүндрэл нэмэгдэж байна.

-Жирэмсний витамин гэж ямар витаминуудыг хэлж байна?

-Жирэмсэн эхчүүд янз бүрийн витамин уудаг. Ихэнхдээ пренатал, прегнавит гэдэг витаминийг төрөн төртлөө ууж байна. Харин төмрийн бэлдмэлийг төрөхөөс өмнө болон төрсний дараа үргэлжлүүлэн уух нь эхэд илүү ач холбогдолтой.

-Төрөхийн хүндрэлийг дагаад хийсвэр хагалаа хийлгэх сонирхолтой эмэгтэйчүүд олширсон гэдэг. Ер нь хагалгаа хийлгэх нь муу юу?
-Хагалгааг тодорхой заалт, нөхцөл бүрдсэн үед хийдэг. Тиймээс буруу гэх аргагүй. Гэхдээ хагалгаа хийлгэсэн эхчүүд дахиад л хагалгаагаар төрөх болдог. Хагалгаа хийлгэсэн эхийн умайд сорвижилт үүсдэг. Тэр нь бүрэн эдгэрсэн нэг нь байхад зарим нь бүрэн бус сорвижиж эдгэсэн тохиолдол байна. Энэ үед дараагийн төрөлт жамаараа төрөхөд хүндрэлтэй, умай урагдах ч юм уу, цус алдах тохиолдол байдаг. Иймээс болж өгвөл өөрөөрөө төрөх нь чухал. 2000 онд манай тасагт 2560 эх төрсөн бол өнгөрсөн онд 6500 гаруй эх төрсөн, Үүнийг дагаад хагалгааны хувь өндөр байгаа. Гэхдээ манайд хүндрэлтэй эхчүүд төрдөг учраас хагалгааны хувь өндөр байдаг.

-Жирэмснээс хамгаалах эмийг бүсгүйчүүд их хэрэглэх болсон. Энэ эмийг олон жил уусан эмэгтэй хүүхэд олохгүй байна гэдэг. Энэ юутай холбоотой вэ?

-Манайхан жирэмснээс хамгаалах эмийг дураараа уудаг. Заавал эмэгтэйчүүдийн эмчийн хяналтад уух ёстой. Нэг эмийг хэдий хугацаанд уух вэ, үргэлжлүүлээд уугаад байх уу, жирэмснээс хамгаалах өөр аргыг сонгох вэ гэдэг талаар мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авах хэрэгтэй. Тэгэхгүй нэг эмийг олон жил уухаар тэр хүний биед заавал өөрчлөлт гардаг. Өөрөөр хэлбэл, удаан хугацаанд өндгөвчийг ажиллуулахгүй эмээр орлуулаад байхаар эргээд өндгөвч хэвийн ажиллаж чадахгүй ч юм уу, умайн салст бүрхэвч хатингаршиж, үйл ажиллагааны дутмагшилд ордог. Бодисын солилцоонд өөрчлөлт орж, эргэж сэргэхгүй хэмжээнд орсон тохиолдол ч бий. Эмийн сангаас дур мэдэн эм авч уухаар таарах ч хүн байна, таарахгүй ч хүн байна. Нэг хэсэг таарч байснаа таарахгүй болчихдог тохиолдол бий. Нөгөө талаасаа эмийн сангууд бизнесээ бодоод эмийг дур мэдэн худалдаж байна.

-Үргүйдэлд хүргэх шалтгаан ч болж болох нь ээ. Өөр ямар шалтгаанаас болж үргүйдэл бий болж байна вэ?

-Үргүйдэлд хүргэдэг шалтгаан олон. Жишээ нь, ойр ойрхон үр хөндүүлэх эсвэл умайд мэс ажилбар олон хийлгэснээс үргүйдэл болдог. Мөн бэлгийн замын үрэвсэл, халдварын улмаас үрийн хоолой, умайн хөндий, умайн хүзүү битүүрээд наалдчихсан байдаг. Энэ бүхэн үргүйдэлд нөлөөлж байна.

-Урагт агаарын бохирдол ихээр нөлөөлж, янз бүрийн эмгэгтэй хүүхэд төрөх болсон тухай байнга ярьж байна?

-Бохир агаарт хүнд металлын хорууд их агуулагдаж байдаг. Түүгээр амьсгалж байгаа эхчүүдэд энэ нь муугаар нөлөөлнө. Тиймээс бүрэлдэж байгаа урагт ямар сайн байх вэ. Түүнчлэн агаарын бохирдлоос болж бүтэлттэй хүүхэд төрөх нь ихэссэн. Мөн төрсний дараах шарлалт үүнээс болж байхыг үгүйсгэхгүй.

-Төрөхөөр төлөвлөж байгаа эхчүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ. Хүндрэлгүй, эрүүл саруул хүүхэд төрүүлэхийн тулд эхчүүд юуг анхаарах ёстой вэ?
-Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө. Эмэгтэйчүүд эрүүл байх хэрэгтэй. Түүнээс гадна эх эрүүл байх ёстой гээд эхэд хариуцлага үүрүүлээд байдаг. Аавууд ч гэсэн эрүүл байх ёстой. Тухайлбал, элэгний В, С вирүстэй нөхөртэй бол тэр нь бэлгийн замаар халдана. Тэгээд жирэмсэн болж шинжилгээ хийлгэхэд В, С вирүс илэрдэг. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн жирэмслэх хандлага нэмэгдсэн. Манайд эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэг их байна. Жишээ нь элэгний эмгэгтэй эхчүүд жирэмсэн болоход зарим тохиолдолд хүндэрч жирэмснээ таслуулж байна.

Элэгний церрозтой, зүрх судасны хавсарсан гажигтай, уушигны хүнд эмгэгтэй эхчүүд жирэмслэхийг хориглодог ч хүүхэд хүсээд, жирэмсэн болчихдог. Заавал тээнэ, үхсэн ч гомдолгүй гээд гарын үсгээ зураад тээчихдэг нэг нь байхад, жирэмсэн болчихоод эмч нараас нуугаад, хүндэрч ирдэг эхчүүд ч бий. Гэхдээ сүүлийн үед хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол дээшлээд, эрүүл мэнддээ анхаарал хандуулах болжээ.

-Танай тасагт ихрүүд олон төрж байна уу?

-Төрөлтөө дагаад ихэр хүүхдүүд нэмэгдэж байгаа. Жил бүр ихэр хүүхэд, тэр дундаа гурван ихэр хүүхдийн тоо нэмэгдсэн.

-Тантай уулзахаар орж ирэхэд төрөх гэж байгаа эхчүүдийн хажууд нөхрүүд нь байгаа харагдлаа. Аав нар хүүхдээ төрөхөд дэргэд нь байхыг чухалчилдаг болоо юу?

-Төрөх гэж байгаа эхчүүдийн хажууд нөхөр болон ар гэрийнхнээс нь байлгах нь эхэд ээлтэй орчинг бүрдүүлж байгаа нэг жишээ. Одоо ч төрөх өрөөнд гурав, дөрвөн аав тусалж байна. Төрөх гэж байгаа эхчүүдэд сэтгэл санааны том дэмжлэг болдог юм.

Д.Туяацэцэг
"Зууны мэдээ" сонин

"Монголын үрс маш олон болтугай" хэмээн бид ерөөх дуртай. Ерөөлөөр бол...

Уншсан: 221 | Түгээх |
Холбоотой мэдээ
Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар мөрөөдөл биш
2017.11.20
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ёстой
2017.11.19
Ц.Энхжин: Монголчуудынхаа бичсэн урмын үгээр цэнэглэгдэж байна
2017.11.12
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ байгаагүй олон төлөөлөгчтэй их хурал болно
2017.11.02
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д.Цогтбаатар оролцлоо
2017.10.31
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар ...
2017.11.20
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
Ц.Энхжин: Монголчуудынхаа бичсэн урмын үгээр цэнэг...
2017.11.12
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ б...
2017.11.02
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д...
2017.10.31
Проф.Др. Н.Бурмаа: Үндсэн хууль үеэ өнгөрөөн өөрчл...
2017.10.30
Л.Жавзмаа: Гоё, зогсоолтой байшин барьсан гээд үнэ...
2017.10.26
Ц.Уранчимэг: Иргэд агаарын бохирдлыг бууруулахад т...
2017.10.26
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.17
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын х...
2017.04.24
Д.Оюунхорол: Эх болсон байгалиа хамгаалах нь Монго...
2017.04.20
Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгд...
2017.03.28
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаа...
2017.03.24
Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цо...
2017.03.21
А.Ерлан: Түлэгдсэн шарханд ам дамжсан яриагаар эм...
2017.03.21
Э.Номин: “Хятад хэлийг сураад байхдаа яадаг юм...
2017.03.14
Т.Отгонзаяа: Миний амжилт, ялалт бүхэн монголын ца...
2017.03.14
Л.Амармөрөн: Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чи...
2017.02.14
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Энэ чуулганаар иргэдэд...
2017.02.09
Т.Уранболор: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх туха...
2017.02.04
Б.Батжаргал: Эрчим хүчний салбарын хувьчлал үр өгө...
2017.01.30
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
Л.Жавзмаа: Гоё, зогсоолтой байшин барьсан гээд үнэ...
2017.10.26
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д...
2017.10.31
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ б...
2017.11.02
Проф.Др. Н.Бурмаа: Үндсэн хууль үеэ өнгөрөөн өөрчл...
2017.10.30
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Ц.Уранчимэг: Иргэд агаарын бохирдлыг бууруулахад т...
2017.10.26
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.17
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Ц.Энхжин: Монголчуудынхаа бичсэн урмын үгээр цэнэг...
2017.11.12
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Инфляцийг Монголбанкнаас...
2011.11.17
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар ...
2017.11.20
“Баянгол” эмнэлгийн Үр суулгах төвийн их эмч, ...
2011.11.07
“Aqua fitness” төвийн багш Ука: “Hot yoga”...
2011.11.29
Топ модель Э.Одгэрэл: Хүнд байдаг олон юм надад ба...
2011.10.22
Б.Одгэрэл: Багш хүн сэтгэл дотроо хүний хүүхдийг ө...
2012.03.15
М.Баярбат: Хүний өмнөөс ичих шиг хөгийн юм байдагг...
2012.09.10
Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэрг...
2011.12.30
Их эмч Ж.Энхтуяа: Жирэмсний витаминыг хэтрүүлбэл у...
2011.11.21
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын х...
2017.04.24
"Хүн судлалын үндэсний төв"-ийн захирал, шинжлэх у...
2012.04.18
Жүжигчин А.Алтанхуяг: Өнөөдөр хэн нэгэн хоёр хүн ц...
2012.11.10
Б.Догмид: Орос хүн, орос ган хоёрын чанарыг магтаа...
2012.02.15
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011