Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирнэ
2018.05.10

Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 11. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 26. Сугар гараг. Могойг хүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй, харагчин туулай өдөр.

                          Барилдлага: Идэр
                          Шүтэн барилдлага
: Хүрэлцэхүй
                          Суудал: 
Огторгуй

Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Өөрийн нөхөрсөг зан болоод харилцааны ур ухаанаараа хүмүүсийг татах болно. Ерөнхий төсөв төлөвлөгөө итгэл дүүрэн байхаас гадна та сайн ашигтай ажиллах болно. Санхүүгийн асуудлаас болж найзуудаараа ажилд тань туслах танд таалагдах болно. Нэг хаалга хаагдахад нөгөөх нь нээгддэг нь жам учир шийдээгүй асуудлаа нэг мөр шийдэх хамгийн чухал цаг үе.


ҮХЭР (4/20-5/20)

Сэтгэл санаа өөрчлөгдөн, элдэв зүйл толгойд орж ирэн, хүмүүсийн харьцаа хувьсч мэднэ. Од эрхсийн таагүй байрлалын улмаас ажил дээр алдаа гарах эсвэл багагүй хэмжээний санхүүгийн хохирол хүлээж болзошгүйг сануулж байна. Үүссэн нөхцөл байдлаас нэр төртэйгээр гарахын тулд та маш их хөлс хүч асгаруулах болно. Хамт олон болон олон нийтийн дунд таны нэр хүнд унах төлөвтэй. Энэ бүхнийг сэтгэлдээ ойр хүлээн авч, сэтгэлээр унах хэрэггүй. Хэсэг хугацааны дараа бүх зүйл хэвэндээ орох болно. Өөрийн хүч боломж, шинэ нөхцөлд дасан зохицох чадамжиндаа шүүмжлэлтэй ханд.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Амьдралын эрч хүч доогуур түвшинд байна. Ганцаараа байх болон тайван амгалан орчин, хөдөлмөрч зан, сайхан сэтгэл бол таны энэ өдрийн имиж. Шүүгээндээ удаан дарсан зарим нэг ажлаа дуусгах эсвэл өмнө нь авсан үүрэг даалгавараа биелүүлэх таатай боломжийг бүү алд. Найз нөхдийн тусламжинд найдах хэрэггүй. Өнөөдөр зөвхөн өөрийн хүчинд итгэхийг од эрхэс зөвлөж байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хэрэв боломжтой бол өнөөдөр адал явдалтай байхыг хичээ. Таны хамгийн ойр дотны хүмүүс ямар ч үйл ажиллагаанд идэвхтэй байгааг та мэдэх болно. Хайртай хүн тань жоохон хэрсүү зан гаргаж мэдэх юм. Ямар ч байсан ажилласан ажлаагүй хамтдаа цагийг сайхан өнгөрүүлэхээр шийд. Ганц бие бол өөрсдийг нь олон төрлийн сонирхолтой хүмүүс тойрч байгааг мэдэж, ярьж, инээж, шинэ зүйлсийг сурах болно. Эрч хүч тань олон хэрэггүй зүйлс рүү сарниж мэдэх юм. Хэрвээ танд санаа тавих хүүхэд байдаг бол эрүүл мэндэд нь тустай, хэрэгтэй үйл ажиллагаанд оролцуулахаар зоригжуул.


АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр хайр дурлал сексийн харьцаанд та маш эмзэг байна. Үр хүүхдүүд тань хос хоёрын харьцааг бэхжүүлнэ. Үр хүүхдүүдтэйгээ ойр дотно харьцаж байхгүй бол энэ нь тэдний ирээдүйд сөрөг нөлөөтэй. Хожим амаа барихгүйн тулд өнөөдөр ухаалаг бай. Өндөр настан болон худ ургуудтайгаа уламжлалт ёс заншлаас болж нэлээд муудалцах төлөвтэй.


ОХИН (8/23-9/22)

Өөрийгөө хүндлэх сэтгэлээ олж, өөртөө итгэх итгэлээ буцааж авах өдөр иржээ. Нөлөө бүхий хүнтэй өдрийн зоог барьж, өөрт ашигтай мэдээллийг олж авна. Энэ мэдээлэл дээр өөрийн зөн совин, мэдрэмжийг нэгтгэвэл та хувьцааны зах зээлээс нэлээдгүй ашиг олох болно. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хүчээ сорьсон ч болно. Санхүүгийн салбарт шинэ төслийн ажиллагаа, санаачилгыг од эрхэс онцолжээ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Таны төрөлх алиа зан болон бусад зан чанарууд тань өнөөдөр идэвхижинэ. Та өөрийн төсөөллөө ашиглахад ажил ч гэсэн зугаа цэнгэл шиг санагдаж болно. Гэвч энэ зугаа цэнгэлээ багахан хэмжээнд барь. Хэт их мэдрэмтгий зарим хүмүүс таны зугаа цэнгэлийг буруу зүйлд чиглүүлж болох юм. Хэрвээ хэн нэгэн тань гэртээ өвчтэй байвал олон ажлыг амжуулах хэрэгтэй болж. Гэрээ тохижуулах ажил нь таны төлөвлөж байснаас ч илүү их мөнгө шаардах магадлал байна. Гэрийн найр нь хөрш гэр бүл, найз нөхдийг нэг дор цуглуулахад тусална. Та ямар нэг тэмцээнийг амжилттай зохион байгуулах болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Бизнесийн бүх гэрээ хэлэлцээрийг та хамгийн ашигтай нөхцлөөр хийж чадна. Учир нь таны гарт аз хийморь байна. Хэрэгцээнээс нь үл шалтгаалан та өнөөдөр нүд булаасан зүйлсээ худалдан авахыг хүснэ. Хайр дурлалын харилцаа оргилдоо хүрснээс гадна шинэ болоод урт хугацааны хувиршгүй сэтгэл таныг хоёрдуулж мэдэх юм. Албан тушаал ахих боломж өмнө тань байгаагаас гадна ямар ч нөхцөлд суусан газраасаа шороо атгах цаг тохиожээ.


НУМ (11/22-12/21)

Сайн төвлөрч чадвал та од эрхэсийн энергийг эерэгээр ашиглаж чадна. Та илүү их хөгжилдөж, олон найзтай болох хэрэгтэй. Өөрийгөө хөгжөөснөөр та стрессээсээ салж, сэтгэлийн дарамт, ачааллаасаа салах болно. Түншлэлтэй холбоотой асуудлууд гарч ирэх ба бүтээлч байдалд бэлд. Хэрэв үзэл бодлын ялгаа, бусдын зөв гэсэн зүйлстэй санал зөрөх хэрэг гарвал алсын хараатайгаар шийд. Өөрийн ажил мэргэжилтэйгээ нүүр тулан имэйл бичиж, чаталж, уулзалтанд оролц.


МАТАР (12/22-1/19)

Хэдийгээр та үргэлж бусдын дэмжлэгийг аваад байдаггүй ч таны гаргасан санаачлагыг хүмүүс үргэлж дэмжиж байдгийг ойлгох болно. Эрч хүчээ энэ чигээр нь тогтвортой байлгаж гунихарсан эсвэл бүтэлгүйтсэн хүмүүст итгэхээсээ татгалз. Ганц бие бол хайр дурлалтай учрах бөгөөд энэ хүн таны өмнө нь төсөөлж ч байгаагүй хүн байх болно. Хайр дурлалд хил хязгаар байдаггүй гэдгийг сана. Яг одоо хувцасны шүүгээгээ цэвэрлэж, сэтгэл татам байдлаа сэргээх хэрэгтэй.


ХУМХ (1/20-2/18)

Шинэхэн гэрлэсэн болон аав ээж болох хосууд ирээдүйнхээ тухай бөөн төлөвлөгөө зохионо. Ганц бие санаа зовох юмгүй хүмүүс од эрхэсийн нөлөөнд мансуурна. Ганц бие бөгөөд хайртыгаа хайж байгаа бол зөв цагтаа зөв газраа байх нь янаг амрагийн харьцаа үүсгэх зөв зам юм гэдгийг мэдрэх болно. Насаар ахимаг хэн нэгэнд татагдах нь таны бодсоноос ч илүү давуу талтай байх болно.


ЗАГАС (2/19-3/20)

Хий хоосон бодлоор толгойгоо дүүргэх хэрэггүй. Урлагийн салбарт хүч үзэх гэсэн хүсэл тань таныг энэ мэргэжлээр хэрхэн уран бүтээлч байх аргад суралцахад хүргэнэ. Гэр зуурын аар саар ажлаас та өөрийн уран бүтээлийн авьяас чадвараа нээж олно. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алх. Зүрх сэтгэлдээ амар амгалан, энх тайванг цогцлооно. Аливаа зүйлст сэтгэлээ зовоож өөрийгөө шаналгах хэрэггүй. Хайртай хүн тань хайрлаж халамжилдаг бол та дээшээ дүүлэн нисэх болно.

Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 11. Баасан гараг. Билгийн тооллы...

Уншсан: 3215 | Түгээх |
Холбоотой мэдээ
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
2018.05.23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч сайжирна
2018.05.23
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.05.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.05.22
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2018.05.21
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011