Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Нийслэлийн газрын дуудлага худалдааны анхны үнийг шинэчилсэн тогтоол гаргалаа
2018.05.24
НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал 2018 оны 5 сарын 23-ны өдрийн үдээс хойш хуралдаж  Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай /Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ/, Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай /Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс-Нисэх дэх цагдаагийн бичил хэсгийн байрны асуудал/, Итгэлцүүрийг хэрэглэх бүс, дэд бүсийг тогтоох тухай, Ой тэмдэглэн өнгөрүүлэх, Үнэлгээний хороонд ажиллах иргэдийн төлөөллийг батлах тухай болон Төрийн шагналд тодорхойлж уламжлах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай /Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ/ саналыг НӨХГ-ын дарга Ч.Однасан танилцууллаа.

 Анх нийтийн тээврийн нэгтгэл байгуулагдахад тавигдсан зорилтууд биелээгүй ба үүнд удирдах албан тушаалтны тоо нэмэгдэж, өмнөх 3 бааз дээр нэмж “Зорчигч тээврийн нэгтгэл” гэсэн дахин удирдах том бүтэц бий болсноос удирдлагын хэт төвлөрөлт бий болж ажлын уялдаа холбоо муу, оновчгүй, шуурхай удирдлагаар хангах нөхцөл алдагдсан.  Үргүй зардал нэмэгдэж, удирдлагын шат дараалсан дамжлагын улмаас иргэдэд үзүүлэх нийтийн тээврийн шуурхай байдал алдагдахад нөлөөлж мөн сэлбэг хэрэгсэл, материалын зардал нэмэгдэж, түүнд тавих хяналт тодорхой байдлаар суларсан гэх зэрэг шалтгааны улмаас “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын харъяа 3 дугаар бааз /хуучнаар “Автобус-3”/ - ын хөрөнгө, бааз суурин дээр тулгуурлан нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч Тээвэр гурав” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах санал боловсруулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулан хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар оруулж ирсэн гэв. Тэргүүлэгчдийн зүгээс анхнаасаа судалгаа тооцоогүй асуудалд хандаж, 4 жилийн өмнө нэгтггэчихээд одоо буцаагаад салгаж байгаа нь буруу гэдгийг сануулж, цаашид шинээр байгуулагдах  “Зорчигч Тээвэр гурав” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг  санхүүгийн болон үйл ажиллагааны доголдол гаргахгүйгээр ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож “Зорчигч Тээвэр гурав” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулахыг дэмжиж тогтоол гаргахаар боллоо.  

НӨХГ-ын дарга Ч.Однасан  1999 онд баригдаж ашиглалтанд орсон, нийслэлийн өмчид 29 сая төгрөгийн өртөгийн бүртгэгдсэн боловч цаашид ашиглах ямар ч боломжгүй болсон  Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс-Нисэх дэх цагдаагийн бичил хэсгийн байртай холбогдуулан Мэргэжлийн хяналтын газраас цаашид ашиглах боломжгүй болсон тухай дүгнэлтийг танилцуулсны дараа тэргүүлэгчдийн хурлаас  тус барилгыг актлах нь зүйтэй гэсэн тогтоол гаргалаа.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Газрын итгэлцүүрийг хэрэглэх бүс, дэд бүсийг тогтоох тухай асуудлыг НГА-ны дарга Э.Болорчулуун танилцууллаа. Нийслэлд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тогтоох итгэлцүүрийг  хэрэглэх бүс, дэд бүсийн тухайд БХБ-ын сайдын 2018 оны 1 сарын 25-ны өдрийн 15-р тушаалаар Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны үнийн анхны үнийг тодорхойлох аргачлал шинэчлэн батлагдсан. Уг аргачлалд зааснаар Нийслэл, аймаг, сумын ИТХ нь Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны  анхны үнийг тодорхойлох итгэлцүүрийг хэрэглэх бүс, дэд бүсийг тогтооно гэсний дагуу НИТХ-д газар эзэмших ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох  итгэлцүүрийг хэрэглэх бүс, дэд бүсийг батлуулахаар саналаа оруулж байна. Шинэ итгэлцүүрийн төслөөр хотын бүс бүрт газрын дуудлага худалдааны үнэлгэгэ ялгавартай тогтоох байдлаар тусгасан. Энэ өөрлөлтөөр нийслэл хотод газар эзэмших  ашиглах эрхийн дуудлага худалдааны үнэ 440 төгрөгөөс 176.000 төгрөг болж байгаа гэв. Тэргүүлэгчдийн хувьд дуудлага худалдааны анхны үнэ багасаж орж ирж байгаа сайшаагаад, нийслэлийн газар эзэмших ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох итгэлцүүрийг хэрэглэх бүс, дэд бүс, солбилцол, газрын зааг хязгаарын зургийг хавсралтад заасны дагуу баталлаа. Ингэснээр  нийслэлийн хотын 9 дүүрэгт газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны үнэ газрын байршил, бүсчлэлээс хамааран өөр өөр байхаар болж байна.

Хурлын хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Сонгинохайрхан дүүргийн 12-р сургуулийн 70 жил, Баянзүрх дүүргийн  22-р цэцэрлэгийн 50 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Баянгол дүүргийн 70-р сургуулийг Алтан гадас одонт, Боловсролын тэргүүний ажилтан  Арилдийн Дашнямын нэрэмжит болгох асуудлыг НБГ-ын албан тушаалтан танилцууллаа. Тэргүүлэгчид ой тэмдэглэн өнгөрүүлэх бүйл хэргийг ажил хэрэгч, тухайн сургууль, цэцэрлэгт үлдэх бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхийг үүрэг болгож дэмжлээ. НИТХ-ын дарга С.Амарсайхан "Сургууль цэцэрлэгүүд ой тэмдэглэн өнгөрүүлэхдээ хүүхдүүдийн боловсрол мэдлэгт чиглэсэн, тэдэнд хэрэгтэй зүйлийг шийдсэн  байдлаар тэмдэглэх ёстой. Ой тэмдэглэж байгаа нь энэ гээд үзэг цаас, бал дэвтэр, аяга таваг, найр наадам болгон өнгөрүүлж, хэрэгтэй зүйлд зарцуулж болох хөрөнгө мөнгийг үр дүнгүй зарцуулдаг байдлаа зогсоох хэрэгтэй. Үүний оронд тухайн сургуульд хэрэгцээтэй зүйлйийг нь хүрээнд шийдэх байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх ёстой. Ийм чиглэлийг НБГ-аас эдгээр сургууль цэцэрлэгийн удирдлагуудад өгч ажиллан, ойг хэрхэн тэмдэглэсэн тайлан мэдээллийг нь гаргуулан авч танилцуулаарай" гэснээр  дээрх сургуулиудын түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг  тэргүүлэгчид дэмжиж тогтоол гаргахаар боллоо.

Хурлаар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Үнэлгээний хороонд ажиллах 76 иргэн болон  Төрийн шагналд тодорхойлж уламжлах асуудлаар холбогдох газар хэлтсийн танилцуулгыг сонсож, тэдгээрийг дэмжиж тогтоол гаргахаар болсноор хурал өндөрлөлөө.

НИТХ-ын ХМОНХТ

НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал 2018 оны 5 сарын 23-ны өдрийн үдээс хойш хуралдаж...

Уншсан: 968 | Түгээх |
Холбоотой мэдээ
"Туушин зочид буудал" ХХК-ийн өмнөх газрыг албадан чөлөөлж байна
3 цаг 32 минутын өмнө
Алба хаагчдын биеийн тамир, спортын мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна
2018.10.16
“Алдарт эх-2018” спортын наадам болно
2018.10.15
Галт зэвсгийн тооллого улсын хэмжээнд явагдаж байна
2018.10.14
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 09.00 цагт эхэлнэ
2018.10.14
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011