Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
С.Амарсайхан: ТҮЦ эрхлэх журмыг хамгийн зөв хувилбараар гаргана
2018.05.28

НИТХ-ын дарга С.Амарсайхан “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Иргэдийн шудрага шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ны тэргүүн Н.Батцэцэг, “Монголын худалдаачдын холбоо”-ны тэргүүн Ц.Пунсалдулам нарын хүмүүс хүрэлцэн ирсэн юм.

“Иргэдийн шудрага шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт: Цагдаа нар иргэдтэй зүй бус харьцаж,  хувийн журмаар мөнгө авдаг

Сүүлийн 3-4 жилийн хугацаанд манай төрийн бус байгууллагад худалдаа наймаа эрхлэгчдээс тэдний эрх нь зөрчигдөж байгаа талаарх гомдол санал маш их ирж байгаа. Үүний дагуу бид судалж үзсэн. Худалдаа наймаа эрхэлж амьдарч байгаа 300 мянга орчим иргэн бий. Энэ хүмүүсийн дийлэнх нь өндөр хүүтэй зээлийн өрөнд баригдаж, амьдрал ахуй нь хүнд байдалд байгаа хүмүүс юм. Харин сүүлийн гурван жил ТҮЦ-ийг ачих шийдвэр гарснаар шөнө оройн цагаар цагдаа нар хүч хэрэглэн дайрч, иргэд ТҮЦ-ээ ачуулахгүй гэж тэмцэж байгаа нь манай улсад хууль дүрэм хэрэгжихгүй байгаа мэт дүр зураг ажиглагдаж байна. ТҮЦ ажлуулдаг иргэд нийлж холбоо байгуулан тэмцэл хийдэг ч үр дүнд хүрдэггүй. Харин бид ТҮЦ ачих ачилт явуулах шийдвэрийг түр түдгэлзүүлж өгөхийг хүсч байна. Эцэслэн батлагдаагүй байхад дүүргүүд ачилт хийж торгож байгаа нь буруу. Наймаачид шөнөдөө ТҮЦ-ээ манаж хонож байна. Цагдаа нар иргэдтэй зүй бус харьцаж,  хувийн журмаар мөнгө авч, торгоно гэж дарамталдаг. Үүний улмаас ард иргэд цагдаа нарын хооронд маргаан үүсч байгааг зогсоох хэрэгтэй.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Хэрэв бодитой, нотолгоотой баримт байвал бидэнд өгөх хэрэгтэй

 Нэгдүгээрт, ТҮЦ-ний үйл ажиллагааны асуудал дээр шинэ журам боловсруулахаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэгт холбооны гишүүдийг оруулахаар шийдвэрлэсэн. Тухайн гаргах журмын зүйл заалт аль аль талынхаа эрх ашгийг бодолцсон, үр дүнтэй, дараа нь эргээд харилцан үл ойлголцол гарахгүй байх хэмжээний байх ёстой. Хоёрдугаарт, зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй үйлдвэр эрхлэгчдэд шаардлага тавьдаг хүмүүс харилцаа, ёс зүйтэй байх хэрэгтэй. Албан тушаал, эрх мэдлээ ашиглах, эсвэл тухайн нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж иргэд, аж ахуйн нэгжид хуулийн нэр барьж дарамт учруулдаг байдал байгаа бол хатуу тэмцэнэ. Хэрэв бодитой, нотолгоотой баримт байвал бидэнд өгөх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд энэхүү журмыг бид хамгийн зөв хувилбараар гаргана гэдэгтээ итгэлтэй байна.

НИТХ-ын төлөөлөгч, Өргөдлийн хорооны дарга Б.Сүхбаатар: Дөрвөн холбоо байна гэдэг нь дөрвөн өөр эрх ашиг байгааг харуулж байгаа

2016 оны сонгууль дуусч, ялалт байгуулсан нам ажлаа аваад эхлэхтэй зэрэгцэн маш олон ТҮЦ бий болсон. Энэ сиймхийг ашиглаад ашиг олох гэсэн хүмүүс хаа сайгүй ТҮЦ нээж, түүнийгээ түрээслэдэг болсон. Нэг талаараа хотын өнгө үзэмж алдагдсан. Нөгөө талаараа тэр олон ТҮЦ-ийг дагаад маш олон түрээслэгч нар орж ирэнгүүт цэгцлэх хэрэгтэй учраас буулгах санал гарч дахин эсэргүүцэлтэй тулгарсан. Тэгэхээр ТҮЦ ажилуулдаг дөрвөн холбоо байна гэдэг нь дөрвөн өөр эрх ашиг байгааг харуулж байгаа юм. Зарим тохиолдолд автобусны буудал дээр дүүрэн ТҮЦ байдаг. Ард нь замбараагүй хог, шээс болсон байдаг.Заримдаа ТҮЦ-нүүд шөнөжин архи пиво зардаг. Энэ бүгдтэй хотын захиргаа тэмцэх ёстой. Тиймээс энэ асуудлыг маш нухацтай, нямбай авч хэлэлцэх шаардлагатай. Мөн цагдаа нарын тухай их ярьж байна. Өдөр бүр 50 мянгаас нэг сая хүртэлх төгрөгөөр торгодог гэж хэллээ. Яг энэ асуудлыг шийдэхийн тулд ажлын хэсгээс та бүхэнтэй хамтран нээлттэй хэлэлцүүлэг хийх санал тавьсан байгаа.

НЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга, ТҮЦ эрхлэх журам боловсруулах ажлын хэсгийн ахлагч А.Даваажаргал: ТҮЦ-тэй холбоотой асуудлаар маш олон хүмүүстэй уулзаж байна. Анхны уулзалтаар бүгд нэг л зүйлээ ярьдаг. Явцын дунд хэн нь хэн бэ гэдэг нь танигдаад алга болцгоодог. Нийслэлийн Засаг даргын А863 захирамж гарсантай холбоотойгоор зөвшөөрөлгүй, явган хүний болон автозам дээр үйл ажиллагаа явуулж байсан хэд хэдэн ТҮЦ-ийг ачсан. Түүний улмаас Дамба нарын 98 хүн А863 захирамжийг шүүхэд өгсөн. Дангаараа бүлэг болсон найм гээд нийтдээ 178 хүн Захиргааны хэргийн шүүхэд тус захирамж болон дүүргүүдийн Засаг дарга нарын захирамжийг шүүхэд өгсөн. Дүүргийн Засаг дарга нарын захирамжийг шүүхэд өгсөн иргэдээс нэг ч хүн шүүх дээр ялалт байгуулалгүй хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Нэг ёсондоо дүүргийн Засаг даргын ТҮЦ-ийг албадан ачих захирамжууд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Харин Нийслэлийн Засаг даргын А863 захирамжийг Захиргааны хэргийн шүүхээс түдгэлзүүлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тус захирамжаар нэг ч ТҮЦ ачаагүй. Хотын даргын шийдвэрээр шинэ журам гартал нэг ч ТҮЦ ачихгүй. Одоо ирэх долоо хоногт ажлын хэсгээ хуралдуулж, журмаа боловсруулах хэрэгтэй байна.

Хурлын төгсгөлд НИТХ-ын дарга С.Амарсайхан “ТҮЦ эрхлэх журмыг боловсруулах ажлын хэсэгт орсон хүмүүс идэвхитэй ажиллахыг хүсч байна. Олон асуудал ярьчихаад завгүй, ирж чадахгүй гэвэл энэ ажил явахгүй, тэнд асуудал шийдэгдэхгүй цаг үрсэн ажил болно. Хамгийн зөв журам гаргаж, тэр нь цааш хөгжих шийдэл болох ёстой” гэв.

Уулзалтын үеэр НИТХ-ын дарга, төлөөлөгч, албаны хүмүүс ТҮЦ эрхлэгчдийн санал бодлыг сонсож, цаашдаа хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцлаа. ТҮЦ эрхлэх журмын боловсруулах ажлын хэсэг ирэх долоо хоногоос албан ёсоор хуралдахаар боллоо.

НИТХ-ын ХМОНХТ

НИТХ-ын дарга С.Амарсайхан “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ны төлөөлл...

Уншсан: 4756 | Түгээх |
Холбоотой мэдээ
ШХАБ-т элсэх асуудлаар судлаачид юу хэлэв
2018.06.06
Г.Занданшатар: Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэдрүүлэхийн тулд төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийг батлах ёстой
2018.05.02
И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүүлээр иргэдийн дансанд орно
2018.04.19
О.Бавуудорж: Айл өрх, аж ахуйн нэгжүүд илүүдэл эрчим хүчээ зарах журам боловсруулна
2018.04.18
Т.Гантулга: Сэргээгдэх эрчим хүчний хуулиа эргэж харах цаг болсон
2018.04.05
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
ШХАБ-т элсэх асуудлаар судлаачид юу хэлэв
2018.06.06
С.Амарсайхан: ТҮЦ эрхлэх журмыг хамгийн зөв хувилб...
2018.05.28
Г.Занданшатар: Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэд...
2018.05.02
И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүү...
2018.04.19
О.Бавуудорж: Айл өрх, аж ахуйн нэгжүүд илүүдэл эрч...
2018.04.18
Т.Гантулга: Сэргээгдэх эрчим хүчний хуулиа эргэж х...
2018.04.05
Г.Эрхэмбаяр: Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр...
2018.04.02
Д.Баярсайхан: Нийслэлд шүлхий гарсан тохиолдолд 1....
2018.03.28
Р.Сэддорж: Бид нэг тонн нүүрс тутмаас хамгийн өндө...
2018.03.27
С.Амарсайхан: “Хүчирхийлэлгүй хот” хөтөлбөр бо...
2018.03.26
Монголоос Нобелийн шагналт эрдэмтэн төрөх боломж о...
2018.03.25
Н.Наранбаатар: Уул уурхайгаа аялал жуулчлал, хөдөө...
2018.03.21
Яруу найрагч Б.Болорцэрэн: Анхны номоо ээждээ өргө...
2018.03.12
Б.Ганболд: Нийт зөрчлийн 87.3 хувь нь жолооч нарта...
2018.03.05
П.Товуудорж: Сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой хө...
2018.03.05
С.Амарсайхан: Төлөөлөгчдийн урамшууллын зардлыг ну...
2018.03.02
Б.Жаргалмаа: Кофе, коланы хэрэглээ ихээр нэмэгдсэн...
2018.02.27
А.Батбаяр: Сэтгүүлчдийн дунд хот, хөдөө гэсэн ялга...
2018.02.22
З.Цэдэнжав: Эрчим хүчний зохицуулах хорооноос “Д...
2018.02.22
С.Батболд: Надад оффшорт 20 сая төгрөг нуух шаардл...
2018.02.10
Н.Цэрэнбат: Надад залуу үеийн төлөөлөл гэдгээ ухам...
2018.02.06
Монголд эмчлэгдэх боломжгүй 32 өвчний тоог дахин б...
2018.03.01
С.Амарсайхан: 100 айлыг нүүлгэх асуудал дээр төрий...
2018.02.05
Н.Цэнд-Аюуш: Хүний хүсэл гэдэг хязгааргүй. Хөөрхөн...
2018.02.01
Д.Даваасүрэн:“Н2”визтэй холбоотой журмыг АНУ-ы...
2018.01.24
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа ...
2017.12.11
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн уд...
2017.12.08
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг...
2017.12.05
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүл...
2017.12.01
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахта...
2017.11.29
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Инфляцийг Монголбанкнаас...
2011.11.17
С.Батболд: Надад оффшорт 20 сая төгрөг нуух шаардл...
2018.02.10
С.Амарсайхан: “Хүчирхийлэлгүй хот” хөтөлбөр бо...
2018.03.26
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүл...
2017.12.01
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг...
2017.12.05
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа ...
2017.12.11
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн уд...
2017.12.08
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахта...
2017.11.29
Т.Гантулга: Сэргээгдэх эрчим хүчний хуулиа эргэж х...
2018.04.05
О.Бавуудорж: Айл өрх, аж ахуйн нэгжүүд илүүдэл эрч...
2018.04.18
И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүү...
2018.04.19
Г.Эрхэмбаяр: Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр...
2018.04.02
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
Г.Занданшатар: Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэд...
2018.05.02
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
Д.Баярсайхан: Нийслэлд шүлхий гарсан тохиолдолд 1....
2018.03.28
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ б...
2017.11.02
Д.Даваасүрэн:“Н2”визтэй холбоотой журмыг АНУ-ы...
2018.01.24
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
Л.Жавзмаа: Гоё, зогсоолтой байшин барьсан гээд үнэ...
2017.10.26
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д...
2017.10.31
Н.Цэрэнбат: Надад залуу үеийн төлөөлөл гэдгээ ухам...
2018.02.06
С.Амарсайхан: Төлөөлөгчдийн урамшууллын зардлыг ну...
2018.03.02
Б.Жаргалмаа: Кофе, коланы хэрэглээ ихээр нэмэгдсэн...
2018.02.27
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
П.Товуудорж: Сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой хө...
2018.03.05
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011