Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Нийслэлийн 555 ээж “Алдарт эхийн одон” гардан авлаа
2018.06.01
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НИТХ-аас санаачилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нийслэлийн 555 ээжийг алдарт эхийн одон медалийг гардуулан өгөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. 

Алдарт эхийн одон гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд  НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн  Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, Нийслэлийн засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа, НИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид болон  НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар оролцож "Алдарт эх"-ийн одонгоор шагнагдсан  ээжүүдэд одонг нь гардуулан өглөө.

Уламжлал болгон зохион байгуулагддаг энэ арга хэмжээ нь  энэ жил анх удаа 555 ээжид одон гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээний түвшинд зохион  хүлээн авч байгаа гэдгээрээ онцлог юм.  Нийт 550 ээж "Алдарт эх"-ийн хоёрдугаар одонгоор, 5 ээж "Алдарт эх"-ийн нэгдүгээр одонгоор энгэрээ мялаалаа.

Алдарт эхийн одон гардуулах нээлтийн үйл ажиллагааг нээж НИТХ-ын дарга С.Амарсайхан үг хэллээ. Тэрээр “Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, зөв иргэн болгон төлөвшүүлэх нэр хүндтэй ачааны хүндийг эрчүүд биднээс илүү ээжүүд үүрч явдаг. Улс орны хөгжил, албан байгууллагын ажил үйлс, айл өрхийн сайн сайхны төлөө зүтгэж байгаа Монголын нийт ээжүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол улсын ирээдүй болсон үрсийг эрүүл саруул, эрдэм боловсролтой, сэтгэлтэй иргэн  болгон өсгөн хүмүүжүүлж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж өрсөлдөхүйц иргэнийг та бүхэн чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ. НИТХ-аас хотын бүтээн байгуулалттай холбоотой дэд бүтэц болон бусад ахуйн шинжтэй асуудлуудыг шийдэхээр ажиллаж байна. Өндөр барилга, өргөн гудамж бий болгох нь бидэнд хэрэгтэй ч үүгээр хөгжил дэвшлийг хэмжих боломжгүй юм. Харин өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй, зөв хүмүүжилтэй, нийгэмд эрүүл өрсөлдөж чаддаг иргэн хүнийг бий болох нь манай улсын хөгжлийн үнэ цэнэ байх болно.

Хүүхэд бүр аз жаргалтай, эрүүл аюулгүй орчинд өсөж торниж, сурч боловсрох ёстой. Энэ хүрээнд нийслэлд сургууль цэцэрлэгийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Амжилттай яваа эр хүн бүрийн ард амжилтыг нь тэтгэж байдаг эмэгтэйчүүд байдаг. Тэр хүмүүсийн төлөөлөл нь та бүхэн билээ. Та бүхний амьдрал аз жаргалаар бялхаж, ажил нь амжилт бүтээлээр үргэлж дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ. Үүний дараа НИТХ-ын дарга С.Амарсайхан "Алдарт эх"-ийн эхний одонг 84 настай буурай Н.Энэбиш гуайд өөрийн биеэр гардуулан өгөв.

Энэ үеэр НИТХ-ын тогтоолоор Нийслэлийн дээд шагнал  болох “Хангарьд” одонгоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрыг шагналаа. Энэ жил “Өргөө” амаржих газрын 90 жил тохиож буй юм. Монголын мянга мянган иргэнийг өлгийдөн авсан энэ газарт улсын хэмжээнд найман хүн тутмын нэг нь, нийслэлийн хэмжээнд гурван хүн тутмын нэг нь төрсөн гэх сонирхолтой баримт байдаг байна.

Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны иргэн, Алдарт эх Т.Гаравхүү: Би 23 насандаа анхны хүүгээ өлгийдөн авч байлаа. Монголын гэрэлт ирээдүй болсон үрсийг би төрүүлж өсгөж байгаа гэдгээрээ маш их бахархдаг. Энэ ариун хөдөлмөрийг минь төрөөс үнэлж алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнасанд маш их баяртай байна. Одоо би 34 настай. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөхдөө нэг ч удаа хүүхэд асрах амралт авч авч гэртээ сууж байгаагүй. Үргэлж хүүхдээ асрангаа ажлаа хийдэг байсан. Монголын бүх ээжүүд маш хүчирхэг, дайчин. Тиймээс алдарт эхийн одон гэдэг энэ шагнал дэлхийн өөр хаана ч байхгүй, зөвхөн манай улсад байдаг байх. Энэ өдөр миний амьдралын баяр баясгалантай мөчүүд тохиож байна.

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн, Алдарт эх Т.Түвшингэрэл: Би 23 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авч байлаа. Одоо 27 настай дөрвөн охины ээж. Манай дунд хоёр маань ихэр охидууд. Өглөө цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөд, өдөр нь гэрийн ажлаа хийгээд, орой буцааж аваад л болоод байдаг юм. Хүн олон хүүхэдтэй байх тусмаа их ажил амжуулдаг байх. Ээж болохын сайханыг өнөөдөр улам их мэдэрлээ. Өмнө нь хороон дээрээсээ л очиж авдаг гэж боддог байсан. Гэтэл үнэхээр  ийм хэмжээнд сайхан зохион байгуулж байгаад сэтгэл өндөр байна.

Сонгино-Хайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн, Алдарт эх Б.Болормаа:  Би анхны хүүхдээ 26 насандаа төрүүлж байсан.  Одоо  дөрвөн хүүтэй. Хамгийн бага хоёр хүүхэд минь ихэрлэж 34 насанд минь намайг алдарт эх болголоо. Энэ шагналыг авсандаа маш их баяртай байна. Миний ээж 11 хүү, миний эмээ 10 хүү төрүүлж өсгөсөн 93 настай  буурай бий. Энэ дашрамд ээж, эмээ хоёртоо хайртай шүү гэж хэлмээр байна.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн, Алдарт эх Т.Лхагва-Дулам:  Би анх 22 насандаа анхны охиноо төрүүлж байлаа. Түүнээс хойш дараалан гурван хүү төрүүлж энэ жил 38 насандаа “Дархан бэр” болсон. Мөн дахиад СТА гэх нэр хүндтэй шагналыг аваад удаагүй байхад “Алдарт эхийн одон”-оор шагнууллаа. Энэ жил шагналын хур буусан сайхан жил болж байна. Өнөөдөр миний дүү Т.Даваадулам надтай хамт одонгоор шагнуулсан. Надтай ижилхэн гурван хүү, нэг охинтой. НИТХ-ын зохион байгуулсан энэ үйл ажиллагаа үнэхээр сайхан болж байна. Үүдээр орж ирэнгүүт цэнхэр дээлтэй, хадаг мөнгөн аягатай идээ барьсан одонтой ээж нар угтсан. Түүнийг хараад маш их догдолж, сэтгэл хөдөлсөн.

Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчдийн урлаг соёлын тоглолтоор үргэлжилж, "Алдарт эх"-ийн одонгоор энгэрээ мялаасан 55 ээж НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй хурлын тэргүүлэгч, төлөөлөгчидтэй хамтдаа зургаа татуулснаар өндөрлөлөө.

 

НИТХ-ын ХМОНХТ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НИТХ-аас санаачилж, Мо...

Уншсан: 1396 | Түгээх |
Холбоотой мэдээ
"Туушин зочид буудал" ХХК-ийн өмнөх газрыг албадан чөлөөлж байна
20 цаг 43 минутын өмнө
Алба хаагчдын биеийн тамир, спортын мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна
2018.10.16
“Алдарт эх-2018” спортын наадам болно
2018.10.15
Галт зэвсгийн тооллого улсын хэмжээнд явагдаж байна
2018.10.14
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 09.00 цагт эхэлнэ
2018.10.14
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
"Туушин зочид буудал" ХХК-ийн өмнөх газрыг албадан...
20 цаг 43 минутын өмнө
Алба хаагчдын биеийн тамир, спортын мэдлэг, чадвар...
2018.10.16
“Алдарт эх-2018” спортын наадам болно
2018.10.15
Галт зэвсгийн тооллого улсын хэмжээнд явагдаж байн...
2018.10.14
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 09....
2018.10.14
Нийтийн тээврийн зарим чиглэлүүдийн өглөөний эхлэх...
2018.10.14
Төрийн албаны зарим албан тушаалын сонгон шалгаруу...
2018.10.11
Мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрл...
2018.10.11
Г.Занданшатар: Зөвлөлдөх санал асуулга ардчиллыг б...
2018.10.11
"Монгол Базальт", "ЛэндМН ББСБ" ХХК компанийн хувь...
2018.10.11
Гадна фасадны ажлыг ирэх сарын 1-нээс хийхгүй байх...
2018.10.11
"Хөдөлмөрлөх эрх" баруун бүсийн сургалтыг Завхан а...
2018.10.11
Төрийн өмчит компаниуд 1,7 их наяд төгрөгийг улсын...
2018.10.11
“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”...
2018.10.10
Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвтэй боллоо
2018.10.09
Хууль зөрчиж хандив авсан засаг даргад хариуцлага ...
2018.10.09
Хууль зөрчиж хандив авсан засаг даргад хариуцлага ...
2018.10.09
Монгол Улс, ОХУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын б...
2018.10.08
Бүгд найрамдах Казахстан улсын төлөөлөгчдийг хүлээ...
2018.10.08
“Төр хурх-Цэцээ гүн” чиглэлийн явган аяллын за...
2018.10.08
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.10.08
Аврагчид 12-13 метрийн гүнд шумбалт хийлээ
2018.10.06
Үндэсний үйлдвэрлэгч ААН, байгууллагад “Үндэсний...
2018.10.04
Хувьцаа арилжаалах гадаадын Хөрөнгийн биржийг сонг...
2018.10.04
“Шинэ техник, технологи-үр ашиг” сэдэвт эрчим ...
2018.10.01
Эрдэнэтэд оюуны хур буусан өдрүүд...
2018.10.01
Оюутнууд ШӨХТГ-тай танилцав
2018.09.30
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль дүүрэн хангал...
2018.09.28
Эзэнгүй цацрагийн үүсгүүр хайх ажиллагаанд оролцло...
2018.09.28
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.09.27
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011