Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Улаанбаатар хот “Эх оронч” худалдан авалтыг дэмжинэ
2018.06.04

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, Хөнгөн үйлдвэрийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн А.Энхцэцэг тэргүүтэй үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзлаа.

ҮАҮЗ-ийн гүйцэтгэх захирал А.Жаргалсайхан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цаг зав гарган, үйлдвэрлэгчидтэй уулзаж байгаад талархаж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон бизнесийнхний өмнө тулгамдаад байгаа асуудал бол “Эх оронч” худалдан авалт юм. Хот өөрөө хамгийн том худалдан авагч, зах зээл байдаг. Тиймээс хотын удирдлагын дэмжлэг бидэнд нэн чухал. Иймд хамтран ажиллах санамж бичиг байгуулах хүсэлтээ танд хүргүүлээд байгаа. Бидний гол зорилго бол Улаанбаатар хотоо хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодит үр дүнг харуулахыг зорьж байна. Ялангуяа нийтийн тээвэрт эко автобус нэвтрүүлэх, боловсролын салбарт чанар сайтай, эдэлгээ даадаг сурагчийн дүрэмт хувцас, сургуулийн хүүхдийн хичээлийн цүнх, бэлтгэлийн хувцас гээд үндэсний үйлдвэрлэгчдийн хийж бүтээж чаддаг бүтээгдхүүнээ нийлүүлэх, худалдан авалтыг хэвшүүлэхэд чиглэж байна” гээд “Улаанбаатар брэнд” гаргах Нийслэлийн Засаг даргын санал санаачлагыг дэмжиж, анхны бүтээгдхүүнээ үйлдвэрлэж эхэлсэнийг ч дуулгалаа.

“Батзүү” компанийн хамт олон монгол хэв маягийг загвартаа шингээсэн бэлтгэлийн хувцас үйлдвэрлэж, худалдаанд гаргаж эхэлсэн байна. Уулзалтын үеэр бүтээгдхүүнийхээ дээжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод бэлэглэлээ. Түүнчлэн “Монланс” компани 28 жилийн турш арьс, ширээр цүнх үйлдвэрлэж, дотооддоо борлуулж байгаа ч төрийн дэмжлэг байнга дутагдаж байдгийг онцолсон юм. Тус компанийн ямааны арьс, үхрийн ширээр хийсэн сурагчийн цүнхийг 65-75 мянган төгрөгөөр борлуулагддаг аж. Гэвч манай эцэг эхчүүд БНХАУ-ын сурагчийн цүнхийг хямд гээд 45 мянган орчим төгрөгөөр худалдан аваад, нэг жилийн эдэлгээ даахгүй урагдчихдаг. Харин үндэсний үйлдвэрийн цүнх өнөөдөр үнэтэй мэт ч 3 жилийн эдэлгээ даадаг төдийгүй чанарын хувьд бат бөх, хүүхдийн эрүүл мэндэд хоргүй байдгийг үйлдвэрлэгчид ярьж байлаа.

Хөнгөн үйлдвэрийн салбарынхан ч сурагчийн дүрэмт хувцасны загвар, дизайн болон материалыг чанаржуулж, эх орны үйлдвэрлэлээ дэмжихийг хүссэн юм. Наад зах нь цэцэрлэгийн насны хүүхдүүдийн гэрийн шаахай, биеийн тамирын хослол зэргийг 100 хувь хангах хүчин чадал үндэсний үйлдвэрүүдэд бий гэдгийг тэд хэлж байлаа. Хөрөнгө шаардахгүй энэ ажлыг хотын даргын санаачилга, дэмжлэгтэйгээр өрнүүлж, дүүрэг бүрт жишиг үйлдвэр ашиглалтад оруулж, ажлын байрыг нэмэгдүүлэн, дотоодын хэрэгцээгээ үндэсний үйлдвэрийн бүтээгдхүүнээр хангая гэдэг санал гаргаж буйгаа ч хэлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Өнөө өглөө Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимынхны урилгаар гишүүн байгууллагын бизнесийн төлөөлөлтэй уулзсан. Өдөр нь та бүхэнтэй хамтын ажиллагааны шинэ боломж, гарцын талаар санал солилцож байгаадаа сэтгэл хангалуун байна. Цаашид ч хамтран ажиллана. Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичгийг удахгүй байгуулна. Дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтад түлхүү ашиглаж, каластрыг хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг үйлдвэрлэгчид ярьж байна. Ингэхийн тулд хоёр тал хамтран ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон. Дотоодын бараа бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэл гэж алийг хэлэх вэ. Монголын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн хэдэн хувь нь байх вэ гэдгийг тодорхойлоод худалдан авалтад ямар давуу эрхтэй орох, хууль тогтоогчдод ямар санал хүргүүлж, хот дээр ямар шийдвэр гаргах вэ гэдгийг боловсруулаад хотын даргад танилцуулахаар тохирлоо. Мөн оёдлын үйлдвэрлэл эрхлэгчид тендерийн зарчмаар цөөн компанид сурагчийн дүрэмт хувцас оёх эрх олгодог биш, үйлдвэрлэгчдэд эрхийг нь олгох, цаашлаад үйлдвэрлэгчид хэрхэн нэгдэж кластраар бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, дотооддоо борлуулах вэ гэдэг чиглэлүүдээр ярилцаж санал солилцлоо. Хүүхэд залууст болон нийслэлчүүддээ үндэсний үйлдвэрлэлийн бүтэгдэхүүнээ худалдан авах, “Эх оронч” худалдаа хийхийг уриалах зэрэг олон ажлыг хамтран хэрэгжүүлнэ” хэмээн ярилаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Үндэ...

Уншсан: 975 | Түгээх |
Холбоотой мэдээ
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Будапешт хотноо ажлын айлчлал хийв
6 цаг 1 минутын өмнө
135 цэгээр бэлтгэсэн мах борлуулж байна
7 цаг 52 минутын өмнө
Хүсэлтээ гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно
2019.05.21
Эмгэнэл
2019.05.21
Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар хэлэлцлээ
2019.05.20
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Будапешт хотноо ажлын айлч...
6 цаг 1 минутын өмнө
135 цэгээр бэлтгэсэн мах борлуулж байна
7 цаг 52 минутын өмнө
Хүсэлтээ гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгон...
2019.05.21
Эмгэнэл
2019.05.21
Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг...
2019.05.20
АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүдийг х...
2019.05.20
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.05.20
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.05.19
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 6 дүүрэгт эхэллэ...
2019.05.18
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.05.16
Нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн х...
2019.05.16
“Бууж саатах Бурхантын хөндий” аялал жуулчлалы...
2019.05.16
“Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдаа зох...
2019.05.16
“Арьс ширэн түүхий эдийн чанар, түүнд нөлөөлөх ш...
2019.05.16
“Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдаа зох...
2019.05.16
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай у...
2019.05.16
ЖДҮХС энэ сарын 27-ноос эхлэн 14 хоногт зээл олгох...
2019.05.16
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Биокомбинат” УТҮГ, ...
2019.05.16
Монгол улс дахь Их Түмэн Санаачлагын Оролцогч талу...
2019.05.15
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.05.13
"Сайханы сарлаг-2019" уламжлалт арга хэмжээ энэ са...
2019.05.13
Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос ханга...
2019.05.13
“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал” үнд...
2019.05.12
Цасанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг ханган аж...
2019.05.12
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.05.12
"Хүүхдээ хэрхэн сургуульд бэлтгэх вэ?" өдөрлөг бол...
2019.05.10
Нийтийн тээврийн хэрэгслийн хаврын ээлжит техникий...
2019.05.09
Яармагийн гүүрийг хэсэгчилэн хаах хуваарь
2019.05.09
Эх малын 66 хувь төллөжээ
2019.05.10
Монголын төр үрсээ өндөр нэр, өргөн сүрээрээ өмгөө...
2019.05.09
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011