Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
С.Батболд: Улаанбаатар хот өөрөө хөрөнгө оруулалтын том боломж юм
2018.06.04

МҮХАТ-аас зохион байгуулдаг Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал санаачлагыг төрд уламжлах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Business breakfast” уулзалт, ярилцлагад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уригдан оролцлоо.

Тус танхимын гишүүд хотын даргатай уулзах хүсэлт тавьсан учраас тэрбээр 25 дахь удаагийн уулзалтын зочин болсон. Уулзалтад бизнес эрхлэгчдээс гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар, харьяа агентлагийн удирдлагууд оролцсоноор онцлог юм. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувь, компани, аж ахуй нэгж байгууллагын 70 хувь, хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатар хотод ноогддог гэсэн статистик  судалгаа бий. Тиймээс энэ удаагийн “Өглөөний цай” арга хэмжээ нийслэлийн хөгжилд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагууд хэлж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар бол хөгжиж байгаа хот. Энэ хэрээр бизнест маш том боломж бий гэсэн үг. Магадгүй бид энэ хотдоо ажиллаж, амьдарч байгаа болохоор тэр олон боломж, шийдлийг харахгүй байж болох талтай. Гэхдээ асуудал байгаа цагт, боломж, шийдэл ямагт байдаг. Тухайлбал, Хойд Америкийн бизнесийн төлөөлөлтэй уулзахад Улаанбаатар хотын авто зогсоолыг сайжруулсанаар хотын эдийн засагт бодит, үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг тооцолсон байх жишээний. Бид өнөөдөр тулгамдсан асуудлын талаар толгой сэгсрэн яриад байгаа болохоос “Ийм шийдэл, ийм гарц, ийм боломж” байна гэдгийг огт ярьдаггүй. Хотын даргын хувьд тодотгож хэлэхэд, “Улаанбаатар хот өөрөө бизнесийн том боломж” юм.

Нөгөө талаар төрийн үүрэг юу вэ гэдэг асуултыг олон хүн асуудаг. Улаанбаатар хотын даргын хувьд миний болон манай багийн баримталдаг зарчим бол “Хувийн хэвшлийн хийж чаддаг, хийдэг ажилд төр оролцох ёсгүй. Мөн төр өөрөө хувийн хэвшлийн өрсөлдөгч байж болохгүй. Аль болох аж ахуй нэгж, компаниуддаа боломж олгох ёстой. Захиалагч нь өрсөлдөгч болсноор бизнес хийх таатай орчин үгүй болдог. Хотууд хурдацтай хөгжиж байгаагийн хэрээр Улаанбаатар хот ч дэвжин дээшилж байна. Гэхдээ бидний өмнө нэн яаралтай шийдэх асуудлууд бий. Наад зах нь Улаанбаатар хот төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Convention center”, “Цэнгэлдэх хүрээлэн” барих санал санаачлагыг хотоос эхлүүлж байна. Учир нь аливаа хот томоохон үзэсгэлэн худалдаа, соёл урлагийн арга хэмжээ, хүүхэд залуустаа зориулсан боловсрол, мэдлэг дээшлүүлэх ажлуудыг шат дараалан хийх шаардлага тулгардаг. Харамсалтай нь өнөөдөр ийм төв байхгүйгээс Улаанбаатар хотод олон улсын чанартай арга хэмжээ, хурал зөвлөгөөн, тэмцээн уралдаан явуулахад бэрхшээл тулгарч байна. Удахгүй болох Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбар тойрсон асуудал үүсдэг. Төв цэнгэлдэх хүрээлэн нь 10 мянган хүний суудалтай. Тэгвэл хот 45 мянган хүний суудал бүхий цэнгэлдэх хүрээлэнтэй болох зорилт тавьж байгаа юм.

Газрын асуудлыг хот шийдье. Хувийн хэвшлийнхэн төслөө уралдуулж, хөрөнгө оруулалтаа хийж, менежментийг хамтран зохион байгуулах хэрэгтэй байна” гэлээ. Хотын даргын зүгээс энэ мэтчилэн нийслэл хотдоо өнгө нэмсэн бүтээн байгуулалтыг чухалчилж байгаа төдийгүй хотын хөгжилд бодит хувь нэмэр оруулах ажлыг онцолж байгааг ярилаа.

Хоёрхон хоногийн дараа “Улаанбаатар инновацийн төв” нээлтээ хийнэ. Хотын дарга инновацийн бодлогыг чухалчилж байгаа гэдгээ уулзалтын үеэр хэллээ. Мөн тэрбээр “Бизнесийнхэнд хот нээлттэй. Асуудлыг тал бүрээс нь ярьж шийддэг, гарц, боломжоо тодорхойлох нь чухал. Жил бүрийн 1 дүгээр сард “Улаанбаатар хөрөнгө оруулалт бизнес уулзалт”-ыг зохион байгуулдаг. Оны эхэнд ажлаа ярьж, худалдан авалт, хөрөнгө оруулалтаа ил тод зарладаг” гэдгийг тодотголоо.

Уулзалтын үеэр компани, аж ахуй нэгж байгууллагын захирлууд Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлэх төсөл, шинэ санал санаачлагынхаа талаар хөндөн ярилцлаа. Аялал жуулчлалын салбарт мэргэжлийн холбоод хамтран ажиллаж, хотын даргын дэргэд “Евэнтийн зөвлөл” байгуулах, мөн хотын төв цэг буюу Төв шуудангийн орчмын замын тэмдэг, тэмдэглээг шинэчилж, орчин үеийн технологи бүхий “JOBI” будгаар будах, Улаанбаатар хотын аплейкэшнийг жуулчдад ойлгомжтой газрын зураг бүхий дүрслэл, тэмдэглэгээтэй хийх, барилгын салбар, гэр хороололыг хөгжүүлэх шинэ бодлого төлөвлөлтөд хамтран ажиллахаа ярилцаж, санал солилцлоо.

Хотын дарга бизнесийн байгууллагуудын шинэ санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийлж, дээрх саналуудыг ажил хэрэг болгох үүрэг даалгаврыг холбогдох агентлагийн удирдлагуудад өглөө. Мөн Улаанбаатар хотоо эко болгох зорилт тавьж байна. Үрээр суулгац бэлддэг аж ахуйн үйл ажиллагаатай удахгүй очиж танилцана гэдгээ ч илэрхийллээ. Хотын таксинаас өгсүүлээд барилга байгууламж, дэд бүтэц, худалдаа үйлчилгээ, соёл урлаг, боловсрол гээд бүхий л салбарт хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллана гэж хотын дарга онцолсон юм.  Энэ удаагийн уулзалтад Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч  Б.Лхагважав, Монголын Үндэсний худалдаа аж танхимын дарга М.Оюунчимэг болон тус танхимын удирдах зөвлөлийн төлөөлөл, гишүүд оролцлоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

МҮХАТ-аас зохион байгуулдаг Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес ...

Уншсан: 735 | Түгээх |
Холбоотой мэдээ
"Туушин зочид буудал" ХХК-ийн өмнөх газрыг албадан чөлөөлж байна
2 цаг 31 минутын өмнө
Алба хаагчдын биеийн тамир, спортын мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна
2018.10.16
“Алдарт эх-2018” спортын наадам болно
2018.10.15
Галт зэвсгийн тооллого улсын хэмжээнд явагдаж байна
2018.10.14
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 09.00 цагт эхэлнэ
2018.10.14
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
"Туушин зочид буудал" ХХК-ийн өмнөх газрыг албадан...
2 цаг 31 минутын өмнө
Алба хаагчдын биеийн тамир, спортын мэдлэг, чадвар...
2018.10.16
“Алдарт эх-2018” спортын наадам болно
2018.10.15
Галт зэвсгийн тооллого улсын хэмжээнд явагдаж байн...
2018.10.14
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 09....
2018.10.14
Нийтийн тээврийн зарим чиглэлүүдийн өглөөний эхлэх...
2018.10.14
Төрийн албаны зарим албан тушаалын сонгон шалгаруу...
2018.10.11
Мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрл...
2018.10.11
Г.Занданшатар: Зөвлөлдөх санал асуулга ардчиллыг б...
2018.10.11
"Монгол Базальт", "ЛэндМН ББСБ" ХХК компанийн хувь...
2018.10.11
Гадна фасадны ажлыг ирэх сарын 1-нээс хийхгүй байх...
2018.10.11
"Хөдөлмөрлөх эрх" баруун бүсийн сургалтыг Завхан а...
2018.10.11
Төрийн өмчит компаниуд 1,7 их наяд төгрөгийг улсын...
2018.10.11
“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”...
2018.10.10
Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвтэй боллоо
2018.10.09
Хууль зөрчиж хандив авсан засаг даргад хариуцлага ...
2018.10.09
Хууль зөрчиж хандив авсан засаг даргад хариуцлага ...
2018.10.09
Монгол Улс, ОХУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын б...
2018.10.08
Бүгд найрамдах Казахстан улсын төлөөлөгчдийг хүлээ...
2018.10.08
“Төр хурх-Цэцээ гүн” чиглэлийн явган аяллын за...
2018.10.08
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.10.08
Аврагчид 12-13 метрийн гүнд шумбалт хийлээ
2018.10.06
Үндэсний үйлдвэрлэгч ААН, байгууллагад “Үндэсний...
2018.10.04
Хувьцаа арилжаалах гадаадын Хөрөнгийн биржийг сонг...
2018.10.04
“Шинэ техник, технологи-үр ашиг” сэдэвт эрчим ...
2018.10.01
Эрдэнэтэд оюуны хур буусан өдрүүд...
2018.10.01
Оюутнууд ШӨХТГ-тай танилцав
2018.09.30
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль дүүрэн хангал...
2018.09.28
Эзэнгүй цацрагийн үүсгүүр хайх ажиллагаанд оролцло...
2018.09.28
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.09.27
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011