Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2018.06.04

Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 05. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 22. Ангараг гараг. Чөдөр одтой, гурван хөх мэнгэтэй, шар луу өдөр.

                          Барилдлага: Түлэх
                          Шүтэн барилдлага
: Төрөхүй
                          Суудал: 
Ус

Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн.

Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хайр дурлалын харилцаа цэцэглэж, онцгой урилга хүлээн авах болно. Таны аз жаргалтай байдал бусдыг татах чадварыг тань нэмж хүн бүр таныг ширтэх болно. Энэ боломжийг ашиглан ажилдаа өөрийнхөө чадварыг харуулж, хүсч буй байр сууриндаа хүрэхийг хичээ. Хамгийн сүүлийн үеийн засалтаар үсээ засуулбал өөртөө итгэх итгэлийг тань улам нэмэгдүүлэх болно. Та бүх зүйлийг хоёр талаас нь бодох чадвартай байна. Өөрийн эртнээс хүсч ирсэн зүйлээ хий. Бүх зүйлийг зүгээр л зөнд нь орхиж өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүл.


ҮХЭР (4/20-5/20)

Од эрхсийн зүгээс үзүүлж буй таатай нөлөө үргэлжилсээр байх болно. Бизнес болон олон нийттэй холбоотой ажилд гаргасан таны хичээл зүтгэлийн үр дүн гарч, шагнал урамшуулал хүртэж, нэр хүнд тань өсөх болно. Таны хийсэн ямар ч ажил амжилт дагуулах бөгөөд санхүү, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүхий л асуудлыг та маш хялбар даван туулах болно. Орлогоо нэмэгдүүлэх төлөвлөгөө амжилттай хэрэгжинэ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хамтын ажиллагаа ба тус дэм янз бүрийн газруудаас ирэх болно. Хэрэв таныг гуйх юм бол хамт ажиллагсад, найз нөхөд эсвэл хамтран ажиллагч хэн ч байсан танд туслах болно. Хэрэв одоогийн харьцаа чинь бүрхэг байгаа бол хайртай хүнтэйгээ юм уу хамтрагчтайгаа бүгдийг шинээр эхлэх боломж одоо танд байна. Гэхдээ таны бүх л амьдрал чинь зөвхөн хүүхдүүдийнхээ төлөө болчихгүй байх талаар анхаарах хэрэгтэй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Та өөртөө болон дотны хүмүүстээ найдвартай, тансаг амьдралыг бий болгоход хамаг анхаарлаа төвлөрүүлнэ. Таны амьдралын нөөц бололцоо өөдрөг байгаа тул юунд ч өөрийгөө бүү хязгаарла. Магадгүй удаан үргэлжлэх таатай харилцааг та үүсгэх болно. Амрагуудын харилцаа таатай байна. Харин зарим хүмүүсийн дархлаа суларч халдварт өвчинд нэрвэгдэх магадлалтай.


АРСЛАН (7/23-8/22)   

Өнгөрсөн долоо хоногт хийж дуусгаагүй үлдсэн ажлуудаа хийж дуусгаснаар их ажлын ард гарна. Хийж буй ажлынхаа хэсэг бүр дээр анхаарлаа хандуулан ажилласнаар амжилтанд хүрнэ. Хэрэв та бүх зүйлсийг эерэгээр бодож хүчирхэг байж чадвал гарч ирсэн айдсууд бага багаар алга болно. Хүчгүй, сул дорой мэт байвал танд хүсээгүй зүйлс тохиолдон уйтгар гуниг бий болно. Бүх зүйлсийг жижиг гэж бодолгүй анхаарлаа хандуулах нь зүйтэй.


ОХИН (8/23-9/22)

Хэдийгээр хайр дурлалын харилцаанд асуудал гарах ч та хоёрын хэн нь ч үүнийг хүсээгүй гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ та харилцаагаа гүнзгийрүүлж, хайраа бэхжүүлэхийг хүсвэл чин сэтгэлээсээ ярилц. Таны хамтран ажиллагсад болон найз нөхөд бүтээлч ажил хийхийг хүсэх бөгөөд та өөрийн ичимхий зангаа засч чадвал энэ ажлаа олон хүнд таниулах боломжтой. Таны ажилд гарч ирж буй ямар ч боломжийг бүү алд.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Олон нийттэй холбоотой ажил ихээхэн амжилттай байхаас гадна та бизнест ашиг олох болно. Хайр дурлалын харилцаагаа сайтар эргэцүүлэн бод. Хэрвээ таны хувьд бизнес чухал бол харилцаагаа эргэн харахад гэмгүй. Та хоёрын хувьд та бие биеийнхээ талаар нэгдмэл санаатай байх ёстой. Бие биеэ илүү ойр дотно таньж, хожим харамсахаас сэргийлэх хэрэгтэй. Гэр бүлийн асуудал шийдэгдсэнээр таны нүд нээгдэх болно. Таны хамаатан өндөр албан тушаалд дэвшсэн байж магадгүй бөгөөд энэ нь өөрийгөө шүүмжилж голох шалтгаан биш.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Энэ өдөр дуусахад бүгд төгс төгөлдөр байсан гэдгийг ойлгох болно. Үүнээс та аливааг хүчээр биш аясаар шийдэх ямар үр дүнтэй байдгийг ухаарна. Нөхцөл байдалтайгаа дасан зохицож, шинэ санаа сэдлээр дүүрэн бай. Таныг хэн ч анзаарахгүй байгаа мэт санагддаг боловч үнэн хэрэгтээ хүмүүс хэзээд танд гараа сунгахад бэлэн. Танаар бахархдаг хүмүүс олон бий. Эрүүл энх байхын тулд өөрийн биед анхаарах хэрэгтэй. Өглөөний цайгаа уухаас өмнө гарч алх.


НУМ (11/22-12/21)

Хийж болохгүй зүйл тань хэлсэн амандаа хүрч чадахгүй байж амлалт өгөх явдал юм. Таны бусадтай хийх ярилцлага нилээн сайн явагдах болно. Хэрэв та тээврийн хэрэгсэлтэй холбоотой худалдаа хийхийг хүсч байгаа бол эхлээд хэрэгтэй гэсэн зүйлсээ сайн бод. Дараа нь та шаардлага хангасан мөн төсөв орлогод тань нийцсэн зүйлийг олох болно. Энэ өдөр танд шинэ эхлэл эхлэх цаг болсныг илтгэнэ.


МАТАР (12/22-1/19)

Танд өглөө эрт сэрэх маш хүнд байх болно. Урьд өдрийн амралт таараагүй бол та хүчлэн босож ажиллах хэрэгтэй. Хэрвээ та өвчин туссан бол орондоо хэвтэж өнгөрөө. Зарим нэг нь санхүүгийн асуудлаас болж санаа зовох бөгөөд эртхэн шиг төлбөрийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Санхүүгийн асуудалд орсон хүмүүст туслалцаа өгдөг газар байдаг бөгөөд тэднийг ашигла. Хямдхан өртөгтэй амьдарвал таны үзэл бодлыг бүхэлд нь өөрчлөх болно.


ХУМХ (1/20-2/18)

Зарим хүмүүс санаандгүй хэрэгтэй зүйлсээ олно. Гэхдээ бас хэрэгтэй бол хэн нэгэнд юм өгөхдөө бэлэн бай. Танд болон таны гэр бүлд ашигтайн дээр нэр хүндтэй газар ажиллахыг бодоорой. Санхүүгийн асуудал тань дахин сэргэнэ. Тиймээс эхлээд зээлийн асуудлыг шийд. Таны нэг удаагийн орлого ямар гайхалтай өөрчлөлт авчирч байгааг хараад сэтгэл хангалуун байна. Гадаадад аялах төлөвлөгөө байгаа бол түүнийгээ хойшлуулах хэрэггүй. Амьдралын хэв маягаа өөрчилж, өөрийн мөнгөө та барьж чадна. Тэгээд та хүлээж байсан гайхалтай зүйлээ авах болно.


ЗАГАС (2/19-3/20)

Од эрхэсийн энерги амжилт өөд авирах дуртай хүмүүст ач тустай. Гэхдээ та ямар нэгэн боломж ирэхийг хүлээж суугаа бол энэ танд нэмэргүй юм. Тиймээс бүдүүлэг зан ааш, хуумгай үйл хөдлөл, болчимгүй дүн шинжилгээ гаргахаас болгоомжил. Та нар төрөлхийн хүлээцтэй ухаалаг хүмүүс тул өнөөдөр зан чанарын онцлог шинжээ хадгалж зүй ёсоор хүртэх ёстой гэж бодсон хүмүүст л таарсныг нь гаргах хэрэгтэй.

Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 05. Мягмар гараг. Билгийн то...

Уншсан: 852 | Түгээх |
Холбоотой мэдээ
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
2018.12.12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
2018.12.12
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
2018.12.11
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2018.12.11
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
2018.12.11
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
2018.12.12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжир...
2018.12.12
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
2018.12.11
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна...
2018.12.11
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
2018.12.11
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтэний хү...
2018.12.11
Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн
2018.12.09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баяла...
2018.12.09
Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн
2018.12.08
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.12.08
Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн
2018.12.06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.12.06
Улаанбаатарт өдөртөө 25 хэм хүйтэн
2018.12.05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.12.05
Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн
2018.12.03
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2018.12.03
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
2018.11.30
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ...
2018.11.29
Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн
2018.11.28
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ...
2018.11.28
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
2018.11.27
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
2018.11.27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.11.27
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
2018.11.26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.11.26
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
2018.11.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2018.11.22
Шахмал түлшийг түүхий нүүрсний үнээр зарна
2018.11.22
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
2018.11.20
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
2018.11.20
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ...
2017.07.03
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орно
2017.08.21
Гар утас тархины хавдар үүсгэдэг
2012.10.04
Ямар амьтны мах ямар өвчинд сайн бэ?
2012.06.12
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?
2012.02.25
Улаанбаатарт бага зэргийн бороо орно
2017.07.03
Үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж бай...
2017.06.29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.08.21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.06.12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөрт...
2017.06.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
2017.06.07
Хөх сүү багатай бол яах вэ?
2012.04.14
Витамин, түүний хэрэглээ
2012.06.13
Найз охинтой эр хүн бүр энэ аргыг туршаад үзээрэй
2011.06.07
Таны цалин хэрхэн бодогддог вэ
2013.02.14
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.05.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ...
2018.07.05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй......
2018.05.13
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
2018.07.05
МАН-ын гишүүд иргэдээ сонсож, нийгмээ мэдрэх хэрэг...
2017.09.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжи...
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
2018.05.09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ
2017.12.27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.05.09
Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2017.12.24
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
2018.07.05
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
2017.12.24
Өнөөдөр Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шу...
2017.12.27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн и...
2017.12.26
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011