ШХАБ-т элсэх асуудлаар судлаачид юу хэлэв
  Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
ШХАБ-т элсэх асуудлаар судлаачид юу хэлэв
2018.06.06
Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д элсэх асуудал сүүлийн өдрүүдэд олны анхааралд байгаа билээ. Энэ талаар Дипломатч, доктор, профессор, судлаачдын байр суурийг сонслоо.

Ч.Даваадаш: Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцнэ

Дипломатч, доктор, профессор Ч.Даваадаш "ШХАБ-д манай улс ажиглагчаар олон жил явлаа. Одоо олон улсын байдал ихээхэн өөрчлөгдөж, маш ээдрээтэй болж байна. Өөрөөр хэлбэл, өчигдрийн зүйл өнөөдөр үгүй болж байх жишээтэй. АНУ, БНХАУ, ОХУ-ын бодлого, байр суурь, Европ, Арабын орнуудын байдал ч өөр болж, шинэ нөхцөл үүсч байна. Ер нь олон улсын байдал тун эгзэгтэй, санамсаргүй тохиолдлын аюул гарч ирэх эрсдэлийн төвшин өндөржиж байна. АНУ-БНХАУ, АНУ-ОХУ, АНУ-Арабын орнуудын хоорондын өнөөгийн харилцааг харвал урьдчилж таахын аргагүй нөхцөл байдал үүсч мэдэхээр байна. Энэ тохиолдолд бид бүс нутагтаа өөрийн байр сууриа бэхжүүлэх учиртай. Бүс нутагтаа бид ганцаардаж, өөрөө өөрийгөө салан тусгаарлаж болохгүй. Бид тэртэй тэргүй хоёр их гүрний хооронд "өндөгний доторх шар" шиг амьтад шүү дээ. Энэ нь хаанаас ч нэвтрэх орон зай үгүй гэсэн үг. Тиймээс бид энэ дотроос дэлбээлж гарч ирвэл аз. Хэрвээ ингэж чадахгүй бол байдал тиймэрхүү л байх болно.

БНХАУ-ын зүгээс “Нэг бүс, нэг зам” гэх аварга том төслийг хэрэгжүүлж байна. Зарим нь болгоомжлоод ШХАБ-д орвол дарамт, шахалт үзүүлнэ гээд яриад байгаа. Энэ их хоёр гүрэн дарамт, даралтаа үзүүлэхдээ хүрвэл ШХАБ-д орсон ороогүйгээс шалтгаалахгүй. Тэгэхээр бид бүтэц дотор нь орж, идэвхтэй үйл ажиллагаа явуулаад, ШХАБ-ын жинхэнэ гишүүн болоод тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь оролцоод явах нь зүйтэй. Ер нь ШХАБ-д орох нь ашигтай энэ тэр гэхээсээ илүүтэй “орох нь зүйтэй” гэсэн үүднээс хандах нь чухал. Энэ асуудлаар Монгол Улс өөрийнхөө байр суурийг тодорхойлоод явахад болохгүй зүйл үгүй. ШХАБ-д элсээд жинхэнэ гишүүн болоод явах нь Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцнэ. Харин үүнд ухаантай, судалгаатай хандах хэрэгтэй.

С.Баясгалан: Гадаад бодлогыг ШХАБ-тай холбож ойлгох нь өрөөсгөл

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, доктор С.Баясгалан "Геополитикийн талаас судалж үзвэл ШХАБ нь Евразийн хүчнүүдийг нэгтгэсэн холбоо юм. Үүнд гол хоёр тоглогч нь ОХУ, БНХАУ. Монгол Улсын хувьд газар зүйн нөхцөл байдлыг нь харвал хоёр том гүрний дунд төдийгүй Азийн төвд оршдог улс юм. Энэ талаасаа харвал бид хэзээ нэгэн цагт ШХАБ-ын гишүүн улс болох нь тодорхой. Учир нь бид далайд гарцгүй, аливаа харилцаа хоёр хөршөөр дамжин явах нь тодорхой. Гол асуудал нь ШХАБ-д элсэх цаг нь мөн үү гэдэгт байгаа юм. Монгол Улсын гадаад бодлогын гол анхаарал нь хөрөнгө оруулалт, чөлөөт худалдаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн чиглэл. Энэ утгаараа Монгол Улс бүс нутгийн интеграцид элсэхийг хичээж ирсэн. Үүний нэг тод илрэл нь АПЕК-т элсэхээр өргөдлөө өгчихсөн байгаа. Харамсалтай нь АПЕК шинэ гишүүн элсүүлэхгүй байгаа. ШХАБ анх 2001 онд байгуулагдахдаа хилийн маргаан, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, терроризмын асуудлыг гол анхаарч ирсэн. 2003 онд болсон Ерөнхий сайд нарын Зөвлөлийн хуралдаанаас “Гишүүн орнуудын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр” баталж гаргасан ч бүс нутгийн аюулгүй байдлын салбар дахь үйл ажиллагаа түлхүү явуулдаг. ШХАБ-ын орон зайд эдийн засгийн бодлого хэрэгжүүлж байгаа хоёр том орон нь ОХУ, БНХАУ юм. ОХУ-ын талаас энэ нь Евразийн эдийн засгийн холбоо, харин БНХАУ-ын талаас “нэг бүс нэг зам” юм. Гэхдээ хоёр хөршийн эдийн засгийн хөшүүргээр тус бүс нутагт нөлөөгөө тогтоох бодлого ШХАБ-ын дүрэмд заасан бодлоготой нийцэж байгаа болохоос ШХАБ-ын бодлого биш. ШХАБ-ын орон зайд эдийн засгийн хүчтэй орон ч байхгүй, дэд бүтцийн хувьд ч ЗХА болон АНД бүсүүдтэй харьцуулахад маш сул хөгжсөн орон зай юм. Харин хөрш хоёр орон ШХАБ дээр тулгуурлан өөрсдийн бодлогоо хэрэгжүүлж, нөлөөгөө өргөтгөх бодлого баримталж байна. Тэгэхлээр Монгол Улсын хувьд ОХУ-тай харилцаж, Евразийн эдийн засгийн холбоонд элсэх, мөн БНХАУ-тай харилцаж, “Нэг бүс нэг зам” төслийн хүрээнд Монголын хоёр эдийн засгийн бүс болох Алтанбулаг, Замын-Үдийг холбосон эдийн засгийн корридорыг байгуулах нь илүү ашигтай болов уу. Хоёр хөршийн явуулж буй гадаад бодлогын хүрээнд эдийн засгийн гадаад бодлогыг ШХАБ-тай холбож ойлгох нь өрөөсгөл гэж ойлгож байна.

Б.Санжмятав: Монгол Улс гишүүнээр элсэх цаг нь болсон

Эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Санжмятав "ШХАБ-д Монгол Улс гишүүнээр элсэх цаг нь болсон. Учир нь дэлхийн эдийн засгийн хөгжлийн гол хандлага нь даяаршил зогсоод бүс нутгийн интегралчлал хөгжиж байна. Манай улс бүс нутгийн интегралчлалд үндсэндээ оролцохгүй явж байгаа. Дэд бүтцүүд нь холбогдоогүй бусад орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, эдийн засгийн холбоонд орох гэдэг асуудал байхгүй. Ганцхан Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Энэ нь манай улсын хувьд ашиггүй байгаа юм. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн болоод улс төрийн бодлогын төв хойд Америк Европоос Евро ази руу шилжиж байгаа. Шилжиж байгаа орон зай нь хаана байна вэ гэхээр ерөөсөө ШХАБ-ын гишүүн орнуудын эзлээд оршиж буй орон зай. АНУ-ын Тагнуулын төв газрын дэргэдэх судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаагаар 2050 он гэхэд нэгдүгээр эдийн засаг БНХАУ. Харин хоёрдугаар эдийн засаг нь Энэтхэг улс юм. Бусад нь энэ хоёр орны араас жагсаад явахаар байгаа. БНХАУ+АНУ Европын холбоотой тэнцэхээр тийм том болно. Энэтхэг үүнээс жаахан дутуу ч гэхдээ АНУ, Европын холбооноос том болох юм. Тэр үед ОХУ Япон улсын төвшинд очно. Ингэхээр дэлхийн бодлогын төв тэр чигээрээ ШХАБ-ын эзэлж байгаа орон зайн дээр орж ирнэ. Мөн аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ирж байгаа. Энэ нь үйлдвэрлэл үйлчилгээг, дизайн зургаас нь гаргахаас эхлээд, түүхий эдээрээ хангагдах, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, хэрэглэгчдэд хүргэх бүх сүлжээ нэг программаар явагдах юм. Энэ нь бүс нутгийн интегралчлал дээр суурилна. Хэрвээ бүс нутгийн интегралчлалд орж чадахгүй юм бол энэ сүлжээнд орж чадахгүй. Ингэхийн тулд Монгол Улс ШХАБ-д элсч энэ орон зайгаа эзлэх ёстой.

Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д элсэх асуудал сүүлий...

Уншсан: 10898 | Түгээх |
Холбоотой мэдээ
Бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэхэд маш их баярласан...
2018.08.15
Ц.Нямдорж: Томилогдсоноосоо хойших хугацаанд Ерөнхий сайдтай санал зөрөх зүйл мэдээж гарсан ч ам мурийж үзээгүй
2018.08.09
Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх сарын 23-ныг дуустал үргэлжилнэ
2018.07.25
Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна
2018.07.24
А.Энхжин: Өмнөх оноос 10 хувиар их алт авахаар зорьж байна
2018.07.22
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэхэд м...
2018.08.15
Ц.Нямдорж: Томилогдсоноосоо хойших хугацаанд Ерөнх...
2018.08.09
Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх сарын 23-ныг дууста...
2018.07.25
Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уур...
2018.07.24
А.Энхжин: Өмнөх оноос 10 хувиар их алт авахаар зор...
2018.07.22
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алд...
2018.07.18
Ц.Ганзориг: Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар Мо...
2018.07.02
С.Амарсайхан: Хэрэв би цагдаагийн албан хаагчтай з...
2018.07.01
О.Энхжаргал: Гоо сайхны салбарт мэргэжлийн зэрэглэ...
2018.06.23
ШХАБ-т элсэх асуудлаар судлаачид юу хэлэв
2018.06.06
С.Амарсайхан: ТҮЦ эрхлэх журмыг хамгийн зөв хувилб...
2018.05.28
Г.Занданшатар: Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэд...
2018.05.02
И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүү...
2018.04.19
О.Бавуудорж: Айл өрх, аж ахуйн нэгжүүд илүүдэл эрч...
2018.04.18
Т.Гантулга: Сэргээгдэх эрчим хүчний хуулиа эргэж х...
2018.04.05
Г.Эрхэмбаяр: Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр...
2018.04.02
Д.Баярсайхан: Нийслэлд шүлхий гарсан тохиолдолд 1....
2018.03.28
Р.Сэддорж: Бид нэг тонн нүүрс тутмаас хамгийн өндө...
2018.03.27
С.Амарсайхан: “Хүчирхийлэлгүй хот” хөтөлбөр бо...
2018.03.26
Монголоос Нобелийн шагналт эрдэмтэн төрөх боломж о...
2018.03.25
Н.Наранбаатар: Уул уурхайгаа аялал жуулчлал, хөдөө...
2018.03.21
Яруу найрагч Б.Болорцэрэн: Анхны номоо ээждээ өргө...
2018.03.12
Б.Ганболд: Нийт зөрчлийн 87.3 хувь нь жолооч нарта...
2018.03.05
П.Товуудорж: Сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой хө...
2018.03.05
С.Амарсайхан: Төлөөлөгчдийн урамшууллын зардлыг ну...
2018.03.02
Б.Жаргалмаа: Кофе, коланы хэрэглээ ихээр нэмэгдсэн...
2018.02.27
А.Батбаяр: Сэтгүүлчдийн дунд хот, хөдөө гэсэн ялга...
2018.02.22
З.Цэдэнжав: Эрчим хүчний зохицуулах хорооноос “Д...
2018.02.22
С.Батболд: Надад оффшорт 20 сая төгрөг нуух шаардл...
2018.02.10
Н.Цэрэнбат: Надад залуу үеийн төлөөлөл гэдгээ ухам...
2018.02.06
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Инфляцийг Монголбанкнаас...
2011.11.17
С.Батболд: Надад оффшорт 20 сая төгрөг нуух шаардл...
2018.02.10
С.Амарсайхан: “Хүчирхийлэлгүй хот” хөтөлбөр бо...
2018.03.26
И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүү...
2018.04.19
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүл...
2017.12.01
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа ...
2017.12.11
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг...
2017.12.05
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн уд...
2017.12.08
О.Бавуудорж: Айл өрх, аж ахуйн нэгжүүд илүүдэл эрч...
2018.04.18
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахта...
2017.11.29
Т.Гантулга: Сэргээгдэх эрчим хүчний хуулиа эргэж х...
2018.04.05
Г.Занданшатар: Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэд...
2018.05.02
Г.Эрхэмбаяр: Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр...
2018.04.02
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
С.Амарсайхан: ТҮЦ эрхлэх журмыг хамгийн зөв хувилб...
2018.05.28
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
ШХАБ-т элсэх асуудлаар судлаачид юу хэлэв
2018.06.06
Д.Баярсайхан: Нийслэлд шүлхий гарсан тохиолдолд 1....
2018.03.28
Ц.Ганзориг: Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар Мо...
2018.07.02
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ б...
2017.11.02
Д.Даваасүрэн:“Н2”визтэй холбоотой журмыг АНУ-ы...
2018.01.24
О.Энхжаргал: Гоо сайхны салбарт мэргэжлийн зэрэглэ...
2018.06.23
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
Л.Жавзмаа: Гоё, зогсоолтой байшин барьсан гээд үнэ...
2017.10.26
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алд...
2018.07.18
Н.Цэрэнбат: Надад залуу үеийн төлөөлөл гэдгээ ухам...
2018.02.06
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011