Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ёс зүйн хорооноос сайтуудад зөвлөмж хүргүүллээ
2018.06.14

 Улаанбаатар хот                                                                                                       2018.06.14

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хороо нь нэр бүхий 12 сайтад хаягласан гомдлыг зургадугаар сарын 7-ны өдөр хэлэлцээд редакцууд ёс зүйн кодыг зөрчөөгүй боловч цаашид мэргэжлийн алдаа гаргахгүй байхад анхаарч ажиллахыг зөвлөлөө.

“Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-аас манай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд түгээхдээ давхар эх сурвалжаар баталгаажуулаагүй, нэг талын байр суурь бүхий мэдээллийг олон нийтэд түгээсэнд гомдож байна гэжээ. Энэхүү гомдол нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Монголын эцэг эхийн үндэсний зөвлөл” ТББ-аас хийсэн хэвлэлийн бага хуралтай холбоотой юм.

Ёс зүйн хороо нь уг гомдлыг нягтлан хэлэлцээд нэр бүхий 12 сайтаар нийтлэгдсэн хэвлэлийн бага хурлын талаарх мэдээ нь нээлттэй, шууд эх сурвалжтай, үзэл бодлоо илэрхийлсэн хэвлэлийн бага хурлын мэдээллийг тоймлон дамжуулсан, ямар нэгэн сэтгүүлчийн таамаг, үзэл бодол оруулаагүй бичигдсэн байна гэж дүгнэлээ.

Тиймээс гомдол хаяглагдсан dnn.mn, sedev.mn, news.zindaa.mn, expo.zindaa.mn, factnews.mn, ibook.mn, leaders.mn, ardchilal.mn, view.mn, setguulch.mn, zms.mn зэрэг сайтыг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэж үзэв.

Хэдийгээр гомдол гаргагчийн ирүүлсэн гомдолд хамаарах алдаа байхгүй байна гэж үзсэн ч мэдээллийн чанарыг сайжруулах үүднээс мэргэжлийн санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийж ажиллахыг эдгээр сайтад зөвлөмж болгон хүргүүлэх нь зүйтэй гэж Ёс зүйн хороо үзсэн болно.

Хэвлэлийн бага хурлыг дамжуулах нь эх сурвалж нь тодорхой гээд хэвлэл мэдээлэл хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн үг биш, харин ч тухайн үйл явдлын мөрөөр нягтлан шалгах, өөр бусад эх сурвалжаас баталгаажуулах нь мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаа болохыг анхаарах нь зүйтэй.

Хэдийгээр хэвлэлийн бага хурал нь ард иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг хангах, нийгэмд болж буй үйл явдлын талаарх шүүмжлэлт мэдээллийг дамжуулах үүргийнхээ хүрээнд ажиллах ёстой ч нийгэмд үзүүлэх нөлөөлөл ихтэй үйл явдлын талаар мэдээлэхдээ анхааралтай авч үзэх, тухайн мэдээллийн зорилго, эндээс олон нийт ямар ойлголт авах ёстой вэ, ямар үр дагавар авчрах вэ гэдгийг тунгаан бодох, мэдээллийн тэнцвэртэй, зөв байлгах үүднээс үйл явдлыг нягтлан шалгаж баталгаажуулах шаардлагатайг цаашид анхаарч, санамсаргүй алдаа гаргахаас сэргийлж ажиллахыг Ёс зүйн хорооноос зөвлөмж болгосон юм.

Гомдлыг хэлэлцэхийн өмнө 11 сайтын редакциас хариу тайлбарыг ХМЗ-д ирүүлснээс factnews.mn, news.zindaa.mn, expo.zindaa.mn, udriintoim.mn сайтуудын редакциас “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.8-д заасан “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг хэрэгжүүлэх зорилгоор гомдол гаргагчаас байр суурийг нь нэхэн сурвалжилж, тодруулга ярилцлага хэлбэрээр тухайн мэдээлэлд залруулга, тайлбар хийх боломжтой” гэснийг тухайн редакцийг ёс зүйтэй, мэргэжлийн хариуцлагатай болохыг илтгэж, хэвлэл мэдээллийн соёлд нийцтэй алхам болохыг Ёс зүйн хорооноос мөн сайшаан дэмжсэн болно.

Эх сурвалж: Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ажлын алба

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хороо нь нэр бүхий 12 сайтад хаягласан гом...

Уншсан: 1108 | Түгээх |
Холбоотой мэдээ
Налайхын уурхайг шууд хаана гэж ойлгож болохгүй
13 цаг 55 минутын өмнө
Налайх дүүргийн өрхийн эмнэлгүүдэд даралтны аппарат бэлэглэлээ
14 цагийн өмнө
Дэнжийн 1000-д газраа чөлөөлсөн 234 айлыг 11-р сард шинэ байранд оруулна
14 цаг 3 минутын өмнө
Замаа сайжруулах нь “Монгол Наадам Цогцолбор”-ын ирээдүйн төлөвлөгөөний нэг хэсэг
14 цаг 6 минутын өмнө
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эрчимтэй явуулахад нийслэлээс шалтгаалах ажлуудыг дэмжинэ
18 цаг 36 минутын өмнө
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Налайхын уурхайг шууд хаана гэж ойлгож болохгүй
13 цаг 55 минутын өмнө
Налайх дүүргийн өрхийн эмнэлгүүдэд даралтны аппара...
14 цагийн өмнө
Дэнжийн 1000-д газраа чөлөөлсөн 234 айлыг 11-р сар...
14 цаг 3 минутын өмнө
Замаа сайжруулах нь “Монгол Наадам Цогцолбор”-...
14 цаг 6 минутын өмнө
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эрчимтэй...
18 цаг 36 минутын өмнө
Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
18 цаг 41 минутын өмнө
Зарим шашны байгууллагуудын зөвшөөрлийн гэрчилгээ...
18 цаг 46 минутын өмнө
Хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчин бий болгоход о...
18 цаг 49 минутын өмнө
“Оффшор бүс нутгийг ашиглан мөнгө угаах, түүнтэй...
18 цаг 53 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
19 цаг 2 минутын өмнө
Налайхын уурхайн асуудлаар зөвлөлдөх уулзалт болно...
2018.06.15
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.06.14
Ёс зүйн хорооноос сайтуудад зөвлөмж хүргүүллээ
2018.06.14
Сүхбаатар дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ц...
2018.06.14
Энэ сарын 15-ны өдрөөс зуслангийн болон шөнийн тээ...
2018.06.14
"Нийслэлд биеийн тамир, спортыг хөгжүүлэх дэд хөтө...
2018.06.14
НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайхын үйлдвэр технол...
2018.06.13
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.06.12
“Хотын дэд төв” төслийг үр ашигтай, түргэн шуу...
2018.06.12
Хүүхдийнхээ төлөө өөрийгөө умартсан залуу аав Монг...
2018.06.12
Бүтээн байгуулалтыг чанартай хийж, хугацаанд нь ду...
2018.06.12
Нийслэлийн 50 багшийг “FISA” шалгалтанд бэлтгэ...
2018.06.12
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.06.12
Цэргүүд тангараг өргөлөө
2018.06.11
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.06.10
Ш.Лхамсүрэн: Ипотекийн зээлийн хүү, үндсэн төлөлт ...
2018.06.07
"MRS MONGOLIA WORLD 2018-Гоо ээж" улсын анхдугаар ...
2018.06.07
Одонтой гоо ээжүүдийг шалгаруулна
2018.06.07
“Өнөр бүл хүүхдийн төв”-д 100 сая төгрөг өгнө
2018.06.07
“Эрдэм төв”-ийн газрыг төвийн мэдэлд нь үлдээн...
2018.06.07
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Улаан-Үд хотноо Орос, Монголын бизнес уулзалт болж...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011