Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Налайхын уурхайг шууд хаана гэж ойлгож болохгүй
2018.06.18
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй хууль бус нүүрс олборлолт, түүнээс иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор тус дүүргийн оршин суугч иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар болсон юм.

Санал асуулга  энэ сард 2 үе шаттай болсон бөгөөд гуравдугаар үе шатны хүрээнд зөвлөлдөх уулзалт хийж түүнээс гарсан үр дүнг засгийн газарт хүргүүлэхээр болсон билээ. Тэгвэл энэ сарын 16-ны өдөр  Налайх дүүрэгт сүүлийн шатны  хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөлгөөнд  НИТХ-ын дарга С.Амарсайхан, НЗД-ын ногоон хөгжил агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав нар болон холбогдох албаны хүмүүс, ахмад уурхайчид, дүүргийн иргэдийн төлөөлөл  болсон 300 гаруй иргэд  оролцсон томоохон хэлэлцүүлэг боллоо.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: ” Налайхын уурхай байгуулагдсан цагаасаа Улаанбаатар хотыг бүхэлд нь нүүрсээр хангаж ирсэн эрчим хүчний ууган гал голомт. Тухайн үед 1500 гаруй хүн ажлын байраар хангаж ,олон мянган айл өрхийн амьдралыг авч явж байсан өгөөжтэй уурхай. Олон мянган уурхайчид гэнэт ажилгүй болсон, насаараа уурхайн гүнд ажиллаж эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс өнөөдөр нөхөн олговороо авч чадахгүй явж байна. Энэ зөвлөлдөх уулзалтаар бид гурван асуудал шийдэх гэж байна. Нэгдүгээрт, одоо явуулж байгаа уул уурхайн үйл ажиллагааг цааш нь ямар байдлаар шийдэх тухай, хоёрдугаарт энэ дүүргийн хөрсний эвдрэлд орсон 6600 га газарт хэрхэн нөхөн сэргээлт хийх, гуравдугаарт дүүргийн иргэдийг эрүүл баталгаатай ажлын байраар хэрхэн хангах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Энэ асуудлыг үндэсний хэмжээнд авч хэлэлцэж шийдвэрлэх шаардлага тулгараад байна” гэлээ.

Налайх дүүргийн Засаг дарга Р.Раднаабазар: “Иргэд мэдээллээр бүрэн хангагдаагүй байна. Бид энэ уурхайг шууд үйл ажиллагааг нь зогсоож, хаах гээд байгаа зүйл биш.  Хамгийн гол нь гар аргаар нүүрс олборлож  байгаад алтан амь эрсдэж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид иргэдээ оролцуулж, саналыг нь авч хамтарч ажиллаж байгаа юм. Цаашид дүүрэг хөгжих хэрэгтэй. Энэ дүүрэгт амьдарч байгаа ахмад настан, залуу үе, хүүхэд багачууд эрүүл орчинд сайхан амьдрах ёстой. Дүүргийнхээ хөгжлийн гарцыг зөв тодорхойлох нь энэ уулзалтын гол зорилго юм”.

НД-ийн 6-р хорооны иргэн Ж.Дашдондог: “Налайхын ард түмэн уурхайгаа л түшиж амьдардаг. Тиймээс уурхайн амыг яг өнөөдөртөө шууд хаах нь зохисгүй шийдвэр. Хамгийн гол нь ажлын байргүй болохоороо уурхай руу зүтгээд байгаа юм. Ажлын байр хангалттай байдаг бол амь насаараа дэнчин тавин байж уурхай руу орох шаардлагагүй. Би их уурхайгаас эхлээд хувийн уурхайд хүртэл ажиллаж байсан. Шуудайгаар нь нүүрс үүрч байлаа, жоотуугаар хагалж ч байлаа. Энэ уулзалтын үр дүнд ажлын байр нэмэгдээсэй гэж хүсч байна. Мөн нүүрсээ эндээ боловсруулаад шахмал түлш үйлдвэрлэх, нүүрснээс ямар бүтээгдэхүүн гаргах боломж байгааг судлах хэрэгтэй”

НД-ийн 2-р хорооны  иргэн Б.Энхтайван: “Налайхын уурхай дээхнэ  үед 1000 гаруй хүн ажлуулж тэдний ар гэрийн амьдралыг залгуулдаг байлаа. Одоо нөхцөл байдал хүндрээд үйл ажиллагаа нь зогссон. Сүүлд хувийн уурхай гарч ирсэн ч нүүрс нь улам далд орж аюултай түвшинд хүрээд байна. Гэхдээ Налайхын ард түмэнд уурхайгаас өөр ажлын байр байхгүй. Олон жилийн өмнөөс нүүрс боловсруулах үйлдвэр барина гэж ярьсан. Одоо хүртэл хэрэгжээгүй байна. Манай дүүрэг хотод ойр хэрнээ хөгжил муутай. Иргэд ажилгүй болохоор худалдан авалт муу. Тиймээс манай залуучуудад ажлын байр хэрэгтэй байгаа юм. Үнэхээр энэ зөвлөгөөн дээр ярьж байгаачлан ажлын байрыг бий болгоод өгвөл бидэнд мэдээж сайхан байна шүү дээ”

Зөвлөлдөх уулзалтын үеэр уурхай ажиллуулдаг болон энгийн иргэд өөрсдийн санал бодлыг ийнхүү нээлттэй солилцож цаашдын гарцын талаар хэлэлцлээ. Мөн зөвлөлгөөний төгсгөлд Үндэсний статистикийн газраас бүх оролцогчдоос санал авсан бөгөөд энэхүү саналд зөвлөлдөх зөвлөлийн гишүүд дүгнэлт хийж Засгийн газарт өргөн барихаар боллоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаал, Нийслэлийн Засаг даргын ...

Уншсан: 1188 | Түгээх |
Холбоотой мэдээ
"Ган үзэг- 2018” сэтгүүлзүйн салбарын оны шилдгүүдийг шалгаруулна
2018.11.20
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.20
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.20
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2018 оны эхний 9 сарын үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт
2018.11.19
Иргэд 10 төрлийн лавлагааг цахимаар авдаг боллоо
2018.11.18
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
"Ган үзэг- 2018” сэтгүүлзүйн салбарын оны шилдгү...
2018.11.20
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.20
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.20
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2018 оны эхний 9 сарын үйл...
2018.11.19
Иргэд 10 төрлийн лавлагааг цахимаар авдаг боллоо
2018.11.18
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.18
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.16
Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудад хууль ...
2018.11.16
“Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлт...
2018.11.15
НИТХ энэ сарын 29-нд хуралдахаар боллоо
2018.11.15
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.14
МСНЭ-ийн 2 дугаар бага хурал боллоо
2018.11.14
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд!
2018.11.13
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.13
Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 15.6 хувиар ...
2018.11.13
НИТХ хотын дарга С.Батболдын ажлыг “Хангалттай...
2018.11.13
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.12
Нийгмийн даатгалын салбарт тоон гарын үсэг ашиглаж...
2018.11.11
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.11
Эрдэнэт үйлдвэр, орон нутгийн үйлдвэрлэгчдийн уулз...
2018.11.07
Нийт 3546 удаагийн дуудлагаар ажиллаж, 890 хүний а...
2018.11.07
Осол зөрчил гаргасан аж ахуй нэгжийн тээвэрлэлтийн...
2018.11.07
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.07
Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд за...
2018.11.06
Гамшгийн нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлын дагу...
2018.11.05
Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах асуудлыг ...
2018.11.05
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.04
Канад улсын цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх...
2018.11.01
Нийслэлийн Засаг даргад Мөрдөгчийн мэдэгдэл хүргүү...
2018.11.01
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.01
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011