Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй
2018.06.24

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаан болж, тус хорооны гишүүд, салбар хороодын дарга нар оролцлоо. Баяр наадмын бэлтгэл ажлын талаар салбар хороодын дарга нар мэдээлэл хийж, наадмын бэлтгэл бүрэн хангагдаж байгааг хэллээ.

Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийлгэх журмыг тус хурлаар шинэчлэн баталлаа. Сэргээшийн шинжилгээний сорьц авахтай холбоотой сургалт, сурталчилгааг бөх, харваач, багш дасгалжуулагч, эмч мэргэжилтэн нарыг хамруулан зохион байгуулахыг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамцад даалгалаа. Мөн Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэм журмын дагуу уг агентлагийн хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн шинжилгээний дүнгээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг энэ жилийн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдуулахгүй байх шийдвэрийг зохион байгуулах хорооны хурлаас гаргалаа.

Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих MNS 6264:2018 стандарт, энэ стандартын дагуу хийгдсэн хувцсыг Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн танилцууллаа. Энэ наадмаар хамгаалалтын шинэ хувцсыг бүх уралдаанч хүүхдэд өмсгөхийг албадахгүй ч дараагийн наадмуудад мөрдөх нь зүйтэй гэж зохион байгуулах хорооны гишүүд үзлээ.

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын нэгдсэн хөтөлбөрийг баталлаа.

Үндэсний их баяр наадмыг ард иргэдийн дөнгөж нэг хувь нь л Төв цэнгэлдэх хүрээлэнд үздэг. Харин 99 хувь нь телевизээр үзэж, радиогоор сонсч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр наадмын тухай мэдээллээ авдаг. Иймд баяр наадмын өдрүүдэд амралтгүй ажилладаг хэвлэлийнхний ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин хэлээд Төв цэнгэлдэх хүрээлэнд хэвлэлийнхэнд зориулсан өрөө гаргаж өгөхийг холбогдох хүмүүст даалгав.

 

Баяр наадмаа будилаан, маргаангүй, шударга зохион байгуулах нь Үндэсний хорооны гишүүдийн үндсэн үүрэг. Энэ үүргээ эрхэмлэж ажиллахыг Зохион байгуулах хорооны гишүүдэд Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаан болж, тус хорооны ги...

Уншсан: 1088 | Түгээх |
Холбоотой мэдээ
“Бид давтагдашгүй” хувцас загварын шоу болно
2018.07.03
“Бид давтагдашгүй” Fashion Show болно
2018.06.27
Улаанбаатар хотын явуулын тайз иргэдэд урлагаар үйлчилж эхэллээ
2018.06.25
Биеийн тамир, спорт хороо үйл ажиллагаагаа танилцуулав
2018.06.22
CNN: Зүүн Азийн Жүдо бөхийн АШТ-д хоёр Солонгосын нэгдсэн баг оролцоно
2018.06.07
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
“Бид давтагдашгүй” хувцас загварын шоу болно
2018.07.03
“Бид давтагдашгүй” Fashion Show болно
2018.06.27
Улаанбаатар хотын явуулын тайз иргэдэд урлагаар үй...
2018.06.25
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наада...
2018.06.24
Биеийн тамир, спорт хороо үйл ажиллагаагаа танилцу...
2018.06.22
CNN: Зүүн Азийн Жүдо бөхийн АШТ-д хоёр Солонгосын ...
2018.06.07
Баяр наадмын засвар, тохижилтын ажлыг ирэх сарын 1...
2018.06.07
Хүүхдийн баярын өдрөөр 570 орчим хүүхэд спорт арга...
2018.06.04
Уламжлалт хүүхдийн харваа 21 дэх жилдээ болно
2018.05.30
"Эрт нахиалсан сарнай" ОАК өнөөдрөөс үзэгчдийн хүр...
2018.05.27
Дэлхийн гэр бүлийн өдөр ХАНЬСАХЫН ЖАРГАЛ тоглолт б...
2018.05.08
Ерөнхийлөгч Х.Баттулга хөлбөмбөгийн ДАШТ-ий Алтан ...
2018.04.24
“La Beauty Aesthetic”-ийг Монголд албан ёсоор ...
2018.04.17
Нийслэлийн Соёл, урлагийн газар харьяа байгууллагу...
2018.04.12
“Чоно” хамтлаг тоглолтын товоо зарлалаа
2018.04.05
Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй "Хаврын Хит - 20...
2018.04.03
Ц. Амартүвшин: “Параллель” ертөнц киноны зохио...
2018.03.14
“Хурд” хамтлаг ээлжит тоглолтоо “Цэргийн Бод...
2018.03.13
МУСТА А.Түмэн-Өлзий 10-н жилийн ойн тоглолтоо ёсло...
2018.03.06
"Хурд" хамтлаг 25-н жилийн ойн анхны тоглолтоо бүс...
2018.03.06
Өдөрт дунджаар 4000-9900 хүн музей үзжээ
2018.03.05
“MNB Sport” суваг нээлтээ хийлээ
2018.03.05
“Шивээ Хиагт” дуурь 47 жилийн дараа дахин тайз...
2018.03.05
Хүүхэд багачуудад зориулсан “Монгол хүүхэлдэйн б...
2018.03.01
Энэ жилийн эмэгтэйчүүдийн баярын хамгийн “ТАНСАГ...
2018.03.01
МУСТА А.Түмэн-Өлзийгийн тоглолтонд оролцох уран бү...
2018.02.27
Увертюра хамтлаг V.I.P unplugged тоглолтоор бүсгүй...
2018.02.26
О.Бат-Өлзий: “Энэ бол мартаж болохгүй түүх...”...
2018.02.23
“Хурд” хамтлаг эмэгтэйчүүдийн баяраар “Бүсгү...
2018.02.23
МУСТА А.Түмэн-Өлзий “Гэгээ билээ би” тоглолтоо...
2018.02.23
Сургамжит богино өгүүллэгүүд
2015.02.03
Хайрын шүлгүүд /Дурлалт хосуудын баяр - Гэгээн Вал...
2013.02.14
Дэлхийн гэр бүлийн өдөр ХАНЬСАХЫН ЖАРГАЛ тоглолт б...
2018.05.08
Ц. Амартүвшин: “Параллель” ертөнц киноны зохио...
2018.03.14
Соёлын өвийг хамгаалах тухай хоёр журам баталлаа
2017.08.24
Намрын хит 2017
2017.10.13
Монголын шилдэг моделиуд Нью-Йоркийн загварын доло...
2017.09.06
Дуучин Хүрэлээ шинэ уран бүтээлээ өлгийдөн авлаа
2017.09.06
Шалзат баахан шаргын домог
2012.03.15
“ААДАР” хамтлагийн цомгийн баяр болно
2017.10.13
Дэлхийн сонгодгуудыг амилуулсан “Сонгодог урлаг-...
2017.10.11
"Hard Rock"-т "Аадар" бууна
2017.10.12
“Madness” хамтлагийн шинэ уран бүтээл “City...
2017.10.16
Үндэсний спортын их наадмыг энэ жил зохион байгуул...
2017.09.21
“Венийн вальс 2017” элит цэнгүүн таныг хүлээж ...
2017.12.12
Тансаг Мода агентлаг "Fashion Tv"-тэй хамтарна
2017.12.15
Эстрадын дуучдын хамтарсан тоглолт Сэлэнгэчүүдэд х...
2017.10.06
Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” ...
2017.12.08
“Ах дүү гурав” УСК тун удахгүй…
2018.01.03
“Үлэмжийн гоо”-д саатсан сониноос
2017.11.10
Аялгуу дуу намайг уяхан болгодог.…
2017.10.30
Дуучин Т.Ариунаагийн бага хүү жүжигчин болжээ
2017.11.24
Өдөрт дунджаар 4000-9900 хүн музей үзжээ
2018.03.05
Мартаж үл болох бас нэгэн НУУЦ удахгүй ил болно
2018.02.13
"Хурд" хамтлаг 25-н жилийн ойн анхны тоглолтоо бүс...
2018.03.06
“MNB Sport” суваг нээлтээ хийлээ
2018.03.05
Дуулиан шуугиантай 7 жил!
2017.11.13
Дуучин Дээгий: 10 жил хүлээсэн тоглолтондоо ард тү...
2017.10.25
“Шивээ Хиагт” дуурь 47 жилийн дараа дахин тайз...
2018.03.05
Одод элэг бүтэн амьдралын төлөө нэгдлээ
2017.10.18
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011