Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Иргэний нийгмийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
2018.06.25

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн А.Эрдэнэбаяр тэргүүтэй иргэний нийгмийн төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр А.Эрдэнэбаяр хүсэлтийг хүлээн авч, уулзаж байгаад нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, Оюутолгойн гэрээг дахин хянаж үзэж, өөрчлөлт оруулахыг дэмжсэн 10.000 орчим хүний гарын үсэг, Шаардах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод гардууллаа.

Шаардах бичигт:

-       Монголын ард түмэнд Оюутолгойн ордын 51-ээс дээш хувийг эзэмшүүлэх;

-       Өмнөговь аймагт дагуул хотуудыг барьж байгуулах;

-       Байгалийн гүний цэвэр усыг ашиглахгүй, саарал ус ашиглах технологийг нэн яаралтай хэрэгжүүлэх гэсэн 3 үндсэн шаардлага тавьсан байна.

Түүнчлэн Оюутолгой төслийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн дүнг танилцуулахдаа ил тод, нээлттэй хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах, иргэний нийгмийн төлөөллийн ажлын хэсгийн гишүүд О.Бум-Ялагч, Б.Жагар, А.Эрдэнэбаяр нарын санал дүгнэлтийг УИХ-д сонсгох, “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Бээжин, Х.Оюунцэцэг, Г.Алтанцэцэг, Г.Нямдаржаа, Ц.Хандсүрэн, Ц.Өнөржаргал нарыг чуулганы хуралдаанд оролцуулах шаардлагыг тавьжээ.

            Энэ үеэр тус хөдөлгөөний зарим гишүүд үг хэлж байр сууриа илэрхийллээ. Иргэн Ц.Бээжин “Монгол төмөрлөг” нийгэмлэгээс гаргасан Оюутолгойн ордын нөөц, үнэ цэнэ, Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний согог, үүссэн зөрчилт нөхцөл байдал, засаж сайжруулах арга замын талаарх саналыг тусгасан бичгийг мөн гардуулж өглөө.    

УИХ-ын дарга М.Энхболд:

-Өнгөрсөн гуравдугаар 23-нд миний бие захирамж гаргаж, “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн байгууллага, хүмүүс, иргэний нийгмийн төлөөллийг аль болох түлхүү оруулах ёстой гэж үзсэн. Одоогоор Ажлын хэсэг, Дэд ажлын хэсгийн хүрээнд 200 гаруй хүн ороод ажиллаж байна.


Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцтай би байнга танилцаж байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн баасан гарагт Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагватай уулзсан. Ажлаа шуурхайлах, дүгнэлтээ тодорхой гаргах, улмаар УИХ-д танилцуулж, хэлэлцүүлэх талаар үүрэг даалгавар өгсөн.

Маш олон баримт бичигтэй танилцах, судлах, дүн шинжилгээ хийх шаардлагатай байгаа учраас тодорхой цаг хугацаа шаардагдаж байгааг ойлгоорой. Энэ удаагийн хаврын чуулган хуулийн дагуу ирэх баасан гарагт завсарлах учраас хэлэлцэж арай л амжихгүй болов уу. Гэхдээ УИХ энэ асуудалд онцгой анхаарал хандуулах болно. Та бүхний надад хүлээлгэж өгсөн эдгээр баримт бичгийг УИХ-ын гишүүдэд тарааж өгье. Хаана хаанаа нэгдмэл ойлголттой, нэг байр суурьтай байх ёстой гэж хэлэв.

У
улзалтын төгсгөлд хөдөлгөөний тэргүүн А.Эрдэнэбаяр “Монголчууд бид эвтэй, нэгдмэл бодлоготой байх ёстой. Монгол Улсын, Монголын ард түмний эрх ашгаас давсан хувийн компанийн эрх ашиг, нууц гэж байх ёсгүй. Таныг ард түмнийхээ талд бат зогсоно гэдэгт итгэж байна” гэв.

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Улсаа аврах ард түмний үндэсний хө...

Уншсан: 1232 | Түгээх |
Холбоотой мэдээ
АНУ-аас Монгол Улсад суух элчин сайдыг хүлээн авч уулзав
2019.02.20
Г.Занданшатар: УИХ-ын гишүүд ирцээ хурууны хээгээрээ, саналаа мөн хурууны хээгээрээ өгч хууль баталдаг болно
2019.02.20
“Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл өргөн барилаа
2019.02.20
Монгол Улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл
2019.02.20
Тендерийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
2019.02.19
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
АНУ-аас Монгол Улсад суух элчин сайдыг хүлээн авч ...
2019.02.20
Г.Занданшатар: УИХ-ын гишүүд ирцээ хурууны хээгээр...
2019.02.20
“Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын ту...
2019.02.20
Монгол Улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төл...
2019.02.20
Тендерийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ху...
2019.02.19
ОХУ-ын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцов...
2019.02.18
Мюнхений аюулгүй байдлын бага хурал өндөрлөлөө
2019.02.17
С.Мөнхчулууныг батламжлахгүй гэдгээ Ерөхий сайд ал...
2019.02.17
Ерөнхий сайд МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзаж, ...
2019.02.14
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илүү санаачилгатай, б...
2019.02.12
Уяачдад Монгол Улсын цол хүртээв
2019.02.03
Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар н...
2019.02.01
Төрийн албаны зөвлөлийн даргыг үүрэгт ажлаас нь чө...
2019.02.01
Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогд...
2019.02.01
Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг үүрэгт а...
2019.02.01
Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь огцруулж...
2019.02.01
УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын Их Хурл...
2019.02.01
Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
2019.01.30
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ 7 хоногт....
2019.01.30
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ 7 хоногт....
2019.01.30
УИХ-ын байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаан болн...
2019.01.30
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дар...
2019.01.28
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2019.01.28
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
2019.01.28
Гадны хөрөнгө оруулагчдын гар, хөл болсон Ц.Мөнх-...
2019.01.28
Намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2019.01.27
Тогтоолын төслийг дэмжээгүй учраас төсөл санаачлаг...
2019.01.24
Хууль хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслүүдий...
2019.01.24
УИХ-ын тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт ши...
2019.01.24
УИХ-ын байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаан болн...
2019.01.22
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011