Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Багшийн хөгжлийн тухай хуулийг батлав
2018.06.27

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2018.06.27) хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан харъяалах Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа. Нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэжээ. Түүнчлэн үг хэллэг, хууль зүйн техникийн талаас хийсэн засвар, өөрчлөлтийг тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ. 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Н.Учрал, М.Оюунчимэг нар асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагчаас хариулт авсан юм. Төслийг боловсруулахдаа Хууль, тогтоомжийн тухай хуулийн дагуу орон даяар хэлэлцүүлэг явуулсан болохыг Л.Энх-Амгалан гишүүн дуулгалаа. Мөн УИХ-аас байгуулсан Ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг бүтэн жил ажиллаж, шаардлагатай тооцоо судалгааг хийж, холбогдох талуудтай ойлголцсон гэв. Монгол Улс урьд өмнө багш нарын хөгжилд зориулж төсөв баталж байгаагүй, харин энэ хууль батлагдсанаар хувьсах зардлаас хоёр хүртэл хувийг багшийн хөгжилд зарцуулах эрх зүйн зохицуулалттай болох юм байна. Үүнийн зэрэгцээ үр дүнд суурилсан цалин хөлсний шинэ тогтолцоонд манай улсын боловсролын салбар шилжих ач холбогдолтой гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлалаа. Багш бүрийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний систем өөрчлөгдөн, илүү ажиллаж байгаа нь тэр хэрээрээ цалин, урамшууллаа нэмүү авдаг үр дүнгийн болон ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системийг хэмждэг болох аж.
 
Түүнчлэн бүрэн дунд боловсролын сургуульд 44-өөс дээш хүүхэдтэй ангид туслах багш ажиллах орон тоог бий болгох, их дээд сургуульд суралцаж байхдаа дадлагажигчаар ажиллахад түүнийг нь кердитэд тооцох зэрэг олон талын боломжийг шинээр бүрдүүлж байгаа юм байна. Багш нар 5-10 жил ажиллаж байж зэрэг дэв нэмэх зохицуулалттай байсныг энэ төслөөр өөрчлөн ажлын өндөр үр дүн гаргах юм болох нэмэх бололцоог бүрдүүлж буйгаараа залуу багш нарт туйлын ач холбогдолтой аж. Түүнчлэн 1 жил ажилласан багш, 10 жил ажилласан багшийн цалин ердөө 4000 төгрөгийн зөрүүтэй байгааг өөрчилж байгаа талаар Н.Учрал гишүүн тайлбарласан.
 
Ийнхүү гишүүд асуулт асууж, тодруулга хийсний дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ингээд төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 79.2 хувийн саналаар дэмжин Багшийн хөгжлийн тухай хуулийг баталлаа. УИХ-ын дарга М.Энхболд “Энэ хууль батлагдсанаар боловсролын салбар, сурган хүмүүжүүлэгчдийн хувьд ач холбогдолтой олон чухал асуудлуудыг шийдвэрлэгдэх юм. Тухайлбал, сургуульд багшийн хөгжлийг дэмжих төв байгуулагдан, хувьсах зардлынхаа хоёр хувьтай тэнцэхүйц төсвөөр багш нарынхаа хөгжлийг дэмжнэ. 1-2 дугаар ангийн ачаалал ихтэй ангиудад хүүхдийн тоо олон бол туслах багшийг ажиллуулах боломж бүрдэж байгаа юм. Багшийн ажлын чанартай уялдуулан цалин, урамшууллыг нэмэгдүүлнэ. Засгийн газар таван жил тутам багшийн хөгжлийг дэмжсэн хөтөлбөр баталж, хэрэгжүүлж байх үүргийг хүлээж байгаа юм. Сайн ажилласан багш нар заавал 5, 10 жил ажиллахгүйгээр зэрэг, дэвийг нэмэгдүүлэх юм шүү. Багш нарын мэдлэг боловсрол, нийгмийн асуудал, сургалтын чанарт чухал ач холбогдолтой хууль батлагдлаа. Тиймээс хуулийг багш нарт зөв зүйтэй сурталчлан таниулахад УИХ-ын гишүүд анхаарч ажиллаарай” гэлээ.

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2018.06.27) хуралдаанаар Багши...

Уншсан: 1586 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ж.Цэсэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018.11.16
Ерөнхийлөгч Х.Баттулга Төсвийн тухай хуульд хориг тавилаа
2018.11.15
Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг өргөн мэдүүллээ
2018.11.15
“Нэхүүл” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзаж, УИХ-ын дарга М.Энхболдын хариуг гардууллаа
2018.11.15
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн шаардлагыг Байнгын хороо, Дэд хороодод шилжүүлэв
2018.11.15
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Ж.Цэсэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018.11.16
Ерөнхийлөгч Х.Баттулга Төсвийн тухай хуульд хориг ...
2018.11.15
Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг өргөн ...
2018.11.15
“Нэхүүл” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уул...
2018.11.15
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн шаардлагыг Байнгын ...
2018.11.15
СБД-ийн МАН-ын хорооны даргаар Д.Цогтбаатар дахин ...
2018.11.15
Дэслэгч генерал Д.Давааг ЗХЖШ-ын даргын үүрэгт ажл...
2018.11.15
УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаат...
2018.11.15
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан...
2018.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан болно
2018.11.13
Ерөнхий сайд У.Хүрэлсүх няцаалт хийлээ
2018.11.13
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.11.13
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.11.13
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хор...
2018.11.07
УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2018.11.07
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.11.06
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
2018.11.06
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2018.11.04
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуу...
2018.11.01
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болно
2018.10.31
УИХ-ын ажлын хэсэг Үндэсний Дата төвийн үйл ажилла...
2018.10.30
Ерөнхийлөгч Х.Баттулга “Зөвшилцөх тухай” албан...
2018.10.30
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.10.30
Намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2018.10.28
Төсвийн хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн ху...
2018.10.25
Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн төсл...
2018.10.25
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтий...
2018.10.25
Ерөнхийлөгч Х.Баттулга 100 жилийн түүхтэй “Лайте...
2018.10.25
Монгол Улс далайд гарцгүй орнуудыг манлайлж ажилла...
2018.10.24
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөлтэй х...
2018.10.24
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011