Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Шадар сайд Ө.Энхтүвшин Инчёны чөлөөт бүстэй танилцлаа
2018.07.01

БНСУ-ын Засгийн газрын гишүүдтэй санал солилцов

“Жэжүгийн форум” дээд хэмжээний 13 дугаар чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.06.28) БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд Ким Бү Кетэй уулзлаа. 

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2018 оны долдугаар сарын 3-6-нд Улаанбаатар хотноо Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эрчимтэй явуулж буй талаар Шадар сайд Ө.Энхтүвшин онцлов.

Хоёр улсын онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд нар гамшгаас урьдчилан сэргийлэх болон эрсдлийг бууруулах чиглэлээр Монгол, Солонгосын ижил төстэй байгууллага хооронд цаашид хамтын ажиллагаа хөгжүүлэх, туршлага солилцох тодорхой боломжуудын талаар санал солилцсон юм.

Энэхүү уулзалтын өмнө Шадар сайд Ө.Энхтүвшин БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Ген Хватай уулзаж, бүс нутгийн чухал түнш, Монгол Улсын “гуравдагч хөрш” БНСУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотлон өгүүллээ.

БНСУ-ын Умардын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны дарга Сун Ен Гиль Шадар сайд Ө.Энхтүвшинийг мөн хүлээн авч уулзав. Энэ үеэр Монгол Улс, БНСУ-ын Иж бүрэн түншлэлийн харилцаа бүх салбарыг хамран өргөжин хөгжиж буйд хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. “БНСУ нь манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш орон юм. Манай байгалийн баялаг, Солонгосын хөрөнгө, санхүүгийн боломж, орчин үеийн технологи, ноу-хау-г хослуулан эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг тэлэх боломж их байна” гэсэн Шадар сайд Ө.Энхтүвшиний байр суурьтай санал нэг байгаагаа Сун Ен Гиль илэрхийлэв.

Энэ өдрийн үдээс хойш Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газрын худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн гишүүний хувьд БНСУ-ын эдийн засгийн Инчён чөлөөт бүсийн захирагч Ким Жин Ёнтай уулзан, тус чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Инчёнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах төлөвлөгөө 1989 онд батлагдаж, 1992 онд анхны бүтээн байгуулалт, 2003 онд барилга байгууламжийн анхны ажил нь эхэлжээ. Нийт 6 тэрбум ам.долларын хөрөнгөөр боссон энэхүү чөлөөт бүс БНСУ-ын эдийн засагт маш том хувь нэмэр оруулдаг аж.

Инчён чөлөөт бүс бизнес, санхүү, аялал жуулчлал, ложистик гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Смарт сити буюу ухаалаг хот концепцыг хөгжлийн зорилгоо болгон нэвтрүүлсэн Инчён чөлөөт бүсэд өдгөө Бельги, Франц зэрэг орны 80 орчим гадаадын компани хөрөнгө оруулан ажиллаж байна. Татварын онцгой нөхцөлөөр бизнесийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхээс гадна эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийг татах бодлогыг ч  баримталдаг аж. Дэлхийд тэргүүлэгч Кэмбрижийн их сургуулийн Биотехнологийн төв, Стэнфордын их сургуулийн Мэдээллийн технологийн төв ойрын хугацаанд Инчёны чөлөөт бүсэд байгуулагдан үүдээ нээхээр ажиллаж байна.

 

Шадар сайд Ө.Энхтүвшин Инчён чөлөөт бүсийн туршлагаас хуваалцах, хамтран ажиллахыг хүслээ. Тус бүсийн захирагч Ким Жин Ён “Монголын чөлөөт бүсийн хөгжлийг дэмжиж хамтран ажиллахад баяртай байх болно” гэв. Түүний хэлснээр, Инчён чөлөөт бүсийн туршлагыг судлахаар Эквадор, Панам, Филиппин, Энэтхэгээс ирж байжээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

“Жэжүгийн форум” дээд хэмжээний 13 дугаар чуулга уулзалтад оролцсон ...

Уншсан: 608 | Түгээх |
Холбоотой мэдээ
Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцов
2018.07.17
Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад оролцож байна
2018.07.17
Засгийн газар ажиллаж байна
2018.07.16
Төв цэнгэлдэхэд анх удаа "Press room" ажиллалаа
2018.07.16
Ерөнхийлөгч ч Х.Баттулга Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг нээж үг хэллээ
2018.07.10
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэлцүүлэгт илтгэгчээр оро...
2018.07.17
Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын улс төрийн өндөр түв...
2018.07.17
Засгийн газар ажиллаж байна
2018.07.16
Төв цэнгэлдэхэд анх удаа "Press room" ажиллалаа
2018.07.16
Ерөнхийлөгч ч Х.Баттулга Монгол Улсын Төрийн далб...
2018.07.10
ӨМӨЗО-ны даргын айлчлал Монгол Улсад амжилттай зох...
2018.07.07
Ерөнхий сайд ӨМӨЗО-ны удирдлагыг хүлээн авч уулзав...
2018.07.05
Зүүн хойд Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах платф...
2018.07.04
Нөхөн болон дахин сонгуулийн 80-аас дээш хувьд МАН...
2018.07.04
Азийн сайд нарын бага хурал Сайд нарын хуралдаанаа...
2018.07.04
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Гамшигт тэсвэртэй дэд бүт...
2018.07.03
Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ерөнхий нарийн бичги...
2018.07.03
Шадар сайд Ө.Энхтүвшин Инчёны чөлөөт бүстэй танилц...
2018.07.01
Ерөнхийлөгч Х.Баттулга: Өнөөгийн байдлаар 17 мянга...
2018.06.28
Цахим бодлогын түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Н...
2018.06.28
Саарал усыг дахин цэвэршүүлж говийн бүсийн хэрэгцэ...
2018.06.28
Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах туха...
2018.06.28
Багшийн хөгжлийн тухай хуулийг батлав
2018.06.27
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулган маргааш өндө...
2018.06.27
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
2018.06.26
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2018.06.26
УИХ-ын байнгын хороод хуралдана
2018.06.26
УИХ-ын ажлын хэсэг хуралдана
2018.06.26
Г.Занданшатар: Нийгэм, эдийн засагт тодорхой ахиц,...
2018.06.25
Иргэний нийгмийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
2018.06.25
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.06.25
УИХ-ын ажлын хэсэг хуралдана
2018.06.25
НҮБ-ын хурал Шинэ Делигээс Улаанбаатарт буухиалсан...
2018.06.24
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулган энэ 7 хоногт...
2018.06.24
УИХ-ын байнгын хороод энэ 7 хоногт ...
2018.06.24
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2017.06.12
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011