Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгчтэй уулзлаа
2018.07.03

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.07.03) Азийн сайд нарын II бага хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг төлөөлөн хүрэлцэн ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Тусгай төлөөлөгч Мами Мизуторитой уулзлаа.

Шадар сайд “Монгол Улс Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь нэр төрийн хэрэг” хэмээгээд, бүс нутгийн 50 гаруй орны 3000 шахам төлөөлөгч оролцож буй тус бага хурлыг зохион байгуулахад НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон түүний бүсийн төвөөс үзүүлж буй тусламж, дэмжлэгт талархлаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхээр “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг хөгжлийн томоохон баримт бичгийг батлан хэрэгжүүлж байгааг дурдлаа. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн хүрээний үйл ажиллагааны дотор “Сендайн үйл ажиллагааны хүрээ”, түүнийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөний  хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулж, гамшгийн удирдлагын  тогтолцоог боловсронгуй болгох, хууль эрхзүйн орчныг шинэчлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоог дэмжих чиглэлээр нэлээдгүй ажил хийснийг тэмдэглэн хэлэв.

Тухайлбал, 2017 онд УИХ-аас Гамшгаас хамгаалах хуулийг шинэчлэн найруулж, үндэсний болон орон нутгийн түвшний гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бүрдүүлж, оролцогч талуудын үүрэг, оролцоог тодорхойлж, онцгой байдлын албаны хүмүүсийн эрхзүйн байдал ба нийгмийн халамжийг сайжруулж, гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг шинэ заалтыг тусган батлуулсан билээ. 2018 онд Засгийн газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”, улмаар эл стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг тус тус баталсан. Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл байгуулав. Монгол Улс НҮБ-ын “Гамшигт тэсвэртэй, аюулгүй хот” хөтөлбөрт бүх хот нь нэгдсэн Азийн анхны орон болсон билээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин гамшгийн эрсдэлийг бууруулах Монгол Улсын стратегийг “Гамшиг болсны дараа хохирлыг арилгахад бус, харин урьдчилан сэргийлэхэд чиглэнэ” хэмээн тодорхойлоод, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгчид хандан Азийн сайд нарын бага хурлаас үр ашигтай, өндөр ач холбогдолтой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Тусгай төлөөлөгч Мами Мизутори “Тогтвортой хөгжлийг хангахын тулд гамшгийн эрсдэлийг бууруулах нь” сэдэвт энэ удаагийн Азийн сайд нарын бага хурал Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа нь дээрх хүчин чармайлтын илрэл гэдгийг онцлов. Тэрбээр Сендайн хүрээний хэрэгжилтийг бүс нутгийн түвшинд эрчимжүүлэх, бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдол бүхий үр дүн гарна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа хэлэв.

Монгол Улсын Шадар сайд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 16-18-нд Нью-Йорк хотноо болох Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний уулзалтын Сайд нарын сегментэд оролцон, НҮБ-ын гишүүн орнуудад Азийн сайд нарын II бага хурлын дүнг илтгэх, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын ололтыг хуваалцах, тэднээс туршлага судлахаар зэхэж буйд баяр хүргэн, амжилт хүслээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.07.03) Азийн сайд нарын II б...

Уншсан: 620 | Түгээх |
Холбоотой мэдээ
Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцов
2018.07.17
Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад оролцож байна
2018.07.17
Засгийн газар ажиллаж байна
2018.07.16
Төв цэнгэлдэхэд анх удаа "Press room" ажиллалаа
2018.07.16
Ерөнхийлөгч ч Х.Баттулга Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг нээж үг хэллээ
2018.07.10
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэлцүүлэгт илтгэгчээр оро...
2018.07.17
Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын улс төрийн өндөр түв...
2018.07.17
Засгийн газар ажиллаж байна
2018.07.16
Төв цэнгэлдэхэд анх удаа "Press room" ажиллалаа
2018.07.16
Ерөнхийлөгч ч Х.Баттулга Монгол Улсын Төрийн далб...
2018.07.10
ӨМӨЗО-ны даргын айлчлал Монгол Улсад амжилттай зох...
2018.07.07
Ерөнхий сайд ӨМӨЗО-ны удирдлагыг хүлээн авч уулзав...
2018.07.05
Зүүн хойд Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах платф...
2018.07.04
Нөхөн болон дахин сонгуулийн 80-аас дээш хувьд МАН...
2018.07.04
Азийн сайд нарын бага хурал Сайд нарын хуралдаанаа...
2018.07.04
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Гамшигт тэсвэртэй дэд бүт...
2018.07.03
Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ерөнхий нарийн бичги...
2018.07.03
Шадар сайд Ө.Энхтүвшин Инчёны чөлөөт бүстэй танилц...
2018.07.01
Ерөнхийлөгч Х.Баттулга: Өнөөгийн байдлаар 17 мянга...
2018.06.28
Цахим бодлогын түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Н...
2018.06.28
Саарал усыг дахин цэвэршүүлж говийн бүсийн хэрэгцэ...
2018.06.28
Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах туха...
2018.06.28
Багшийн хөгжлийн тухай хуулийг батлав
2018.06.27
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулган маргааш өндө...
2018.06.27
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
2018.06.26
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2018.06.26
УИХ-ын байнгын хороод хуралдана
2018.06.26
УИХ-ын ажлын хэсэг хуралдана
2018.06.26
Г.Занданшатар: Нийгэм, эдийн засагт тодорхой ахиц,...
2018.06.25
Иргэний нийгмийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
2018.06.25
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.06.25
УИХ-ын ажлын хэсэг хуралдана
2018.06.25
НҮБ-ын хурал Шинэ Делигээс Улаанбаатарт буухиалсан...
2018.06.24
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулган энэ 7 хоногт...
2018.06.24
УИХ-ын байнгын хороод энэ 7 хоногт ...
2018.06.24
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2017.06.12
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011