Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Мами Мизутори: Бид өнөөдөр Ази тивийн зүрхнээ хуран чуулж байна
2018.07.03

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож буй хүндэт зочдын нэг бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, НҮБ-ын  Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллагын тэргүүн  хатагтай Мами Мизутори юм. Тэрээр Азийн сайд нарын бага хурлын нээлтийн ажиллагаанд оролцон үг хэллээ. 

Тэрээр хэлсэн үгэндээ, Юуны өмнө, энэхүү Бага хурлыг эх орондоо хүлээн авч, амжилттай зохион байгуулахад шаардлагатай бүхий л дэмжлэг, туслалцааг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Засгийн газар, зочломтгой ард иргэд та бүхэнд талархал илэрхийлье.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд би анх удаа оролцож байгаа хэдий ч та бүхнийг 2005 оноос хойш хоёр жил тутам хуран чуулж байгааг болон энэхүү Бага хурал Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг 2015 онд баталснаас хойш хоёрдахь удаагаа зохион байгуулагдаж байгааг сайн мэдэх билээ.

Энэ тоо баримт нь та бүхнийг улс төрийн манлайллын хувьд ч, гамшигт хамгийн их нэрвэгддэг бүс нутгийн хувьд ч гамшгийн аюул, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавраас ард иргэдээ хамгаалах сорилтыг даван туулах хүсэл эрмэлзлэл дүүрэн байгааг харуулж байна.

Бид энэ долоо хоногт харилцан ярилцах, үйл ажиллагаагаа тодорхойлох уламжлалаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно. Дели хотноо зохион байгуулагдсан Азийн Сайд нарын бага хурлаас Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны манлайлагч-төрийн түшээ хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар бид өнөөдөр Ази тивийн зүрхнээ хуран чуулж байна.

Эдгээр олон асуудлын талаар та бүхэн ойрын хэд хоногт хэлэлцэн ярилцах билээ.

Бүс нутгийн гамшгийн нөхцөл байдал

Өнгөрсөн жил Ази-Номхон далайн бүс нутагт маш олон гамшиг тохиолдсон бөгөөд эдийн засгийн хохирол 34 тэрбумам долларт хүрсэн бөгөөд эдгээр нь Сендайн үйл ажиллагааны хүрээг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах шаардлагатайг харуулж байна.

Сүүлийн жилүүдэд гамшгийн улмаас амь насаа алдсан хүний тоо буурсан хэдий ч гамшгийн улмаас амьнасааалдсан хүний бараг 50 хувь энэ бүс нутагт байна. Гамшгийн эрсдэлийн удирдлагын асуудлаар тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Бангладешийн Кокс Базаар бүсэд санаачилга гаргаж Засгийн газрын болон холбогдох бусад байгууллагууд хоргодох байр байгуулж, далайн хар салхинд нэрвэгдсэн 1 сая орчим нэрвэгдэгсдийг хамгаалсан байна.  Орон нутгийн шилжих хөдөлгөөний хяналтын төв болон Норвегийн дүрвэгсдийн зөвлөлийн мэдээллээр зөвхөн 2017 онд Ази, Номхон далайн бүс нутагт 8.6 сая хүн, Өмнөд Азид 2.8 сая хүн ам гамшгийн үр дагавараас зугтаж нутаг сэлгэн шилжин суурьшсан байна. Гэнэт тохиолддог гамшиг аюулт үзэгдэл, тухайлбал үер, салхи шуурга нь уур амьсгал, цаг агаарын нөлөөллөөс нэмэгдэж, бүс нутагт шилжин суурьших үндсэн шалтгаан болж байна. 

Бид гамшгийн улмаас амиа алдсан, нэрвэгдсэн хүний тоог бууруулахын тулд эдгээр хүндрэл бэрхшээлүүдийг давах арга замыг олж, нэн чухал дэд бүтэц, эдийн засагт учруулж буй хохирлыг бууруулах боломжтой юм.

Бусад бүс нутгаас илүү их гамшиг болдог энэ бүс нутгийн ихэнх бэрхшээл Монгол оронд мөн тохиолдож байна. Монгол оронд газар хөдлөлт, үер, ойн түймэр, ган гачиг тохиолддог. Энэ оронд онцлон тохиолддог байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн нэг бол Зуд бөгөөд зуны улирлын гангачиг, өвлийн улирлын эрс хүйтэн, хүчтэй салхи шуургатай холбоотой үүсдэг.

Монгол орны хүн амын 1/3 нь бэлчээрийн мал аж ахуй түшиглэн амьдардаг бөгөөд зудын улмаас бэлчээргүй болж, мал сүрэг өлдөн хорогдож, нүүдэлчин малчид амьжиргааны эх үүсвэрээ алдсанаар хөдөөгөөс хот суурин руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн ихэсдэг.

Монгол Улс эрт зарлан мэдээлэх тогтолцоогоо сайжруулах, хот суурин газар, орон нутгийн аль алинд Сендайн үйл ажиллагааны хүрээг хэрэгжүүлэх үүрэг амлалттайгаа нийцүүлэн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зорилтуудаа тодорхойлон ажиллаж байна.

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн газрын Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг сайжруулах санаачлагыг бүс нутгийн хэмжээнд дэмжин ажиллаж байгаа бөгөөд ялангуяа Улаанбаатар хот гамшгийн эрсдэлийн менежментийн стратегиа Сендайн үйл ажиллагааны хүрээнд нийцүүлэн сайжруулах туршилтын төслийг идэвхтэй хэрэгжүүлж байна.

 Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарсан ололт, тулгарч буй бэрхшээлүүдийн талаар та бүхэнд танилцуулъя.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийг улс орон бүр өөрийн түвшинд хүчин чармайлт гарган хэрэгжүүлж, гамшгийн хохирлыг бууруулж, гамшгийн аюулаас сэргийлэх талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэхэд улс төрийн хүчтэй манлайлал хэрэгтэй.

Энэ хөтөлбөрийг өөрийн хэлнээ хөрвүүлэн нутагшуулсан улс орон олон болж, Сендайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөг баталсан үр дүнтэйгээр бид дахин золгож байна. 

Бусад улс оронтой нэгэн адил, Монгол Улс гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийг байгуулан, нийгмийн бүхий л төлөөллийг багтааж, гамшгийн аюулд эмзэг байгаа байгууллага, иргэдийн санал бодлыг тусгаж байна.

Оролцоог хангасан байна гэдэг нь гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөрийн нэгэн чухал үзэл санаа юм.

Засаглал сайн байвал холбогдох талуудын сайн оролцоо бий болдог бөгөөд аль нэг засгийн газар дангаараа гурван жилийн өмнө НҮБ-ын гишүүн улс орнуудын хамтран баталсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийн зорилтод хүрэх боломжгүй, олон талын оролцоо чухал байна.

Гамшгийн аюулд харилцан адилгүй өртөж байгаа иргэдийн дуу хоолойг бид сонсох нь чухал. Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, хүүхэд эмэгтэйчүүд, нутгийн уугуул иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан зөвшилцөж хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

Холбогдох талуудын төлөөллөөс бүрдсэн бүлгүүд тэдгээр иргэдийг бүрэн гүйцэд төлөөлөн, энэхүү хурлын үеэр олон арга хэмжээг зохион байгуулж байгаа нь бүс нутагт оролцоог хангахад өндөр ач холбогдолтой байна.

Сендайн хөтөлбөрийг баталсан 3 жилийн хугацаанд хөтөлбөрийн 5 дугаар зорилтыг хэрэгжүүлэн үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулсан улс орнуудын сайн жишээг бид энэ долоо хоногт Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй хурлын үеэр сурталчлах юм. Бидэнд энэ зорилтыг хэрэгжүүлэхэд 2 жилийн хугацаа үлдээд байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг НҮБ-ын конвенцийн 23 дугаар хуралдааныг Фижи Улс даргалан оролцож, энэ жилд Үндэсний гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын баримт бичгийг шинэчлэн, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөртэй уялдуулан, дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр боллоо.

Бүгд Найрамдах Энэтхэг Улс Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулж, олон чиглэлээр дэвшил гаргасаар байна. Сендайн хөтөлбөрт суурилсан үндэсний түвшний гамшгаас хамгаалах төлөвлөгөөг батлан гамшгийн хохиролын мэдээллийн санг байгуулан, тус улсын нийт 640 дүүрэгт эрсдэлийн мэдээллийн сан байгууллаа.

Цаашилбал олон улс оронд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг манлайлан оролцож байгаа номхон далайн улс орнуудын сайн жишээнээс суралцаж, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаатай уялдуулж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөрийг үнэлэх мониторингийн механизмыг бид бий болгож 3 сард зарласан бол ихэнх улс орнууд Сендайн хөтөлбөрийг хариуцсан алба хаагчийг томилсон зэрэг нь цаашид улам өндөр үр дүнтэй ажиллах суурь нөхцөл болж байна.

Эдгээр ажилтнууд өөрийн улс оронд статистик мэдээллийн албатай нягт хамтран ажиллаж, үндэсний гамшгийн хохиролын мэдээллийн санг бий болгох талаар тодорхой ахиц гаргаж, 7 зорилт 38 индикаторын дагуу хэрэгжилтээ тайлагнана гэдэгт итгэлтэй байна.

Үндэсний болон орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийг бодитоор хэрэгжүүлэх гол үндэс нь бүс нутгийн бүхий л улс оронд гамшгийн хохирлын мэдээллийн сантай байх явдал юм.

Хохирлыг бүртгэж эхэлснээр ирээдүйн хөрөнгө оруулалтыг зөв хуваарилж, 2030 он хүртэл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх бололцоотой болох юм.

Гамшгийн хохирлын мэдээллийг цуглуулж, анализ хийх асуудал олон бэрхшээлтэй тулгарч байгааг бид сайн ойлгож байна. Ийм ч учир НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр энэ салбарт чадавхыг бэхжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн байдаг. Үүнээс гадна олон улс орон Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны механизмаар дамжуулан хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлж байна.

Эрхэмсэг зочид төлөөлөгчид өө,

Гамшгийн дараа хор уршгийг арилгах үе шатнаас гамшгийн өмнөх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг биднээс өөр дэлхийн аль ч бүс нутаг илүүтэй ойлгохгүй. Гамшгийн суурь шалтгаан болж байгаа эдгээр эрсдэлүүдийг бууруулах нь чухал байна.

Бидний өмнө тулгамдаж байгаа аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхээс гадна шинээр эрсдэл үүсгэхгүй байхад анхаарал хандуулах хэрэгтэй. Ирж буй жилүүдэд энэ бүс нутагт олон хөтөлбөр, бүтээн байгуулалт хэрэгжиж байгаа нь гамшгийн эрсдэлийг хөгжлийн төлөвлөлттэй уялдуулах чухал боломжийг бий болгож байна.

Бид тогтвортой хөгжлийн зорилт, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээр, гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөрийг уялдуулах, цаашлаад “Шинэ хотжилт” хөтөлбөрт нийцүүлэх ажлыг анхаарах нь зүйтэй байна.

Харилцан уялдаатай ажиллах нь давхардал үүсгэхгүй, хязгаарлагдмал нөөцөөр олон ажлыг амжуулах бодит боломжийг бий болгох юм.

Бид ядууралтай тэмцэж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, хот суурин газруудад дэд бүтцийг сайтар төлөвлөж, экосистемийг хамгаалан, гамшгийн эрсдэлийг бууруулах институцийн чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байна.

Хэдийгээр гамшгийн эрсдэлийг бууруулах ажил үндэсний Засгийн газрын үүрэг мөн хэдий ч нийгмийн олон талуудын оролцоог хангаж, иргэний нийгэм, хувийн хэвшил, шинжлэх ухаан технологийн болон хэвлэл олон нийтийн олон талт оролцоог хангахын ач холбогдол өндөр болохыг цохон тэмдэглэмээр байна.

Үүгээр хэлэх үгээ өндөрлөхийн ялдамд Монгол Улсын Засгийн газарт энэхүү хурлыг өөрийн улс оронд зохион байгуулж байгаа явдалд дахин талархал илэрхийлье. Анхаарал тавьсанд баярлалаа

Эх с урвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож буй хүндэт зо...

Уншсан: 667 | Түгээх |
Холбоотой мэдээ
Төв аймгийн залуус чуулж байна
2018.09.22
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2018.09.21
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн өнөөдөр эхэлнэ
2018.09.21
Нээлттэй хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг гардуулж өглөө
2018.09.19
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2018.09.19
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Төв аймгийн залуус чуулж байна
2018.09.22
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.09.21
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн өнөө...
2018.09.21
Нээлттэй хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг гардуул...
2018.09.19
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.09.19
Анивчиж буй гэрлээр уулзварт нэвтэрсэн жолоочид ха...
2018.09.19
“Авто машингүй өдөр” автобус хэрхэн үйлчлэх вэ...
2018.09.19
Энэ бямба гарагт дэлхийн автомашингүй өдрийг тэмдэ...
2018.09.19
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.09.18
Сурагчдад эрүүл хооллолт, хүнсний зохистой хэрэглэ...
2018.09.18
Сайд Ц.Цогзолмаа их, дээд сургуулиудыг “Оюутан м...
2018.09.17
Б.Батбямба: Яармагт байгуулах дэд төвд зөвхөн хоты...
2018.09.17
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.09.17
“Монголын өмгөөлөгчдийн холбоо”-г Алтан гадас ...
2018.09.17
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум Өмнөгов...
2018.09.17
Х.Мандахбаяр: Жил бүр 10 сэтгүүлчийг Хятадын томоо...
2018.09.17
”Бүс ба Зам” санаачилгыг дэмжихэд хэвлэл мэдээ...
2018.09.17
Авлигын хэргээр яллагдсан төрийн албан хаагч нарт ...
2018.09.16
Хүнсний агуулахын засварын ажил 70 хувьтай байна
2018.09.16
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.09.16
Цалингаа нэмүүлэх багш нарын шаардлагад хариу өглө...
2018.09.14
Мэргэшсэн жолоочийн үнэмлэх авахдаа мэргэжлийн бай...
2018.09.13
ББСБ-ын зээлдэгчдийн дийлэнх нь дээд боловсролтой ...
2018.09.13
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.09.13
Иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлттэй танилцав
2018.09.13
Суудлын жижиг тэрэг л түр замаар явна
2018.09.12
Зуун жилийн түүхтэй анхны бага сургууль музей болл...
2018.09.12
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.09.12
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.09.12
Баянзүрхийн товчооны зам засварын үеэр зохион байг...
2018.09.11
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011