Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Шадар сайд Ө.Энхтүвшин Япон, Хятадын сайд нарыг хүлээн авч уулзлаа
2018.07.04

Улаанбаатар тэлэх хэрээр гамшгийн эрсдэлийг бууруулах хэрэгцээ нэмэгдэнэ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Азийн сайд нарын бага хурлын хоёр дахь өдрийн хуралдааны хүрээнд Японы төлөөлөгчдийн тэргүүн, тус улсын Гамшгийн асуудал эрхэлсэн дэд сайд Жиро Акама, БНХАУ-ын Онцгой байдлын хэрэг эрхлэх дэд сайд Жөн Гүөгуан нартай тус бүр хоёр талын уулзалт хийв. 

Шадар сайд Япон Улсын Гамшгийн асуудал эрхэлсэн дэд сайд Жиро Акамаг хүлээн авч уулзахдаа Монгол, Японы харилцааг эдийн засгийн салбарт шинэ түвшинд гаргаж хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлээд, “Энэ чиглэлд манай хоёр улсын хооронд 2016 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд бид ач холбогдол өгч байна” хэмээн мэдэгдэв. Монгол, Японы худалдааны гүйцэтгэл 2017 оны эцсийн байдлаар 377.9 саяам.долларт хүрсэн боловч үүнээс манай экспорт 14.8 сая ам.доллар байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин чамлалттай үзүүлэлт хэмээн үзэж байгаагаа хэллээ.

Шадар сайд түүнчлэн Ө.Энхтүвшин “Онцгой байдлын салбарын хамтын ажиллагаа нь манай хоёр улсын харилцааны чухал салбарын нэг билээ. Бид цаашид гамшгийн эрсдэлийгбууруулах чиглэлээр Японы талтай нягт хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.

Япон улсын Гамшгийн асуудал эрхэлсэн дэд сайд Жиро Акама ярианыхаа эхэнд Азийн сайд нарын бага хурлыг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэлээ. Тэрбээр “Манай хоёр улс стратегийн түнш, гуравдагч хөршүүдийн хувьд харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэхийн тулд хүчин чармайлт тавин ажиллах нь зүйтэй. Түүнчлэн Улаанбаатар хот жилээс жилд тэлэн томорч байгаагийн хэрээр гамшгийн эрсдэлийг бууруулах хэрэгцээ шаардлага ч өсөн нэмэгдэж байгаа учраас энэ салбарыг чадавхжуулах, хөрөнгө оруулахад бид анхаарч, хамтран ажиллах болно” гэлээ.  

Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэхэд хамтран ажиллах хэлэлцээрийг шинэчлэх саналтай байна

Дээрх уулзалтын дараа Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын Онцгой байдлын хэрэг эрхлэх яамны дэд сайд Жөн Гуөгуаныг хүлээн авч, санал бодлоо солилцов. 

Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын үйл ажиллагааны хүрээнд бүс нутгийн, нэн ялангуяа хөрш улсуудын хамтын ажиллагаа улам бүр чухлаар тавигдаж байгаа энэ цаг үед Монгол Улс, БНХАУ-ын Онцгой байдлын албадын харилцаа, хамтын ажиллагааг улам идэвхжүүлэн гүнзгийрүүлэх шаардлагатай талаар тэд ярилцсан юм.

Ө.Энхтүвшин Монгол Улсын Шадар сайдын хувьд Монгол, Хятадын онцгой байдлын салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн анхаарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд 1999 онд байгуулсан “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг шинэчлэн байгуулах саналыг манай талаас хүргүүлснийг ойрын хугацаанд тохиролцох, шинэчлэн байгуулах чиглэлд хамтран ажиллах саналтай байгаагаа дуулгав. Түүнчлэн “Хил орчмын бүс нутагт болон улсын хил дамнан гарсан ой, хээрийн түймрийг шуурхай унтраах зорилгоор хоёр улсын холбогдох байгууллагуудыг оролцуулсан хамтарсан дадлага сургуулийг зохион байгуулах, гал түймэртэй тэмцэх орон нутгийн чадавхийг дээшлүүлэх, техник тоног төхөөрөмжийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг саналыг тавьж байна” гэлээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын хэрэг эрхлэх яамны дэд сайд Жөн Гуөгуан Шадар сайдын байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлсний сацуу Азийн сайд нарын хурлаас гарах бүхий л баримт бичигт нэгдэхэд бэлэн гэдгээ хэллээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Азийн сайд нарын бага хурлын хоёр дахь өдрий...

Уншсан: 1410 | Түгээх |
Холбоотой мэдээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2018.07.17
Баяр наадмын өдрүүдээр 179 тонн хог цэвэрлэлээ
2018.07.16
1,5-2 сая төгрөгийн цалинтай жолоочийн ажлын байрны бүртгэл эхэллээ
2018.07.16
Шуурхай арга хэмжээ аван ажиллав
2018.07.10
Баяр наадмын өдрүүдэд арилжааны банкнуудын ажиллах цагийн хуваарь
2018.07.10
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.07.17
Баяр наадмын өдрүүдээр 179 тонн хог цэвэрлэлээ
2018.07.16
1,5-2 сая төгрөгийн цалинтай жолоочийн ажлын байрн...
2018.07.16
Шуурхай арга хэмжээ аван ажиллав
2018.07.10
Баяр наадмын өдрүүдэд арилжааны банкнуудын ажиллах...
2018.07.10
Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллан...
2018.07.10
Баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын а...
2018.07.10
Цагдаагийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа
2018.07.10
Баярын өдрүүдэд нийт 638 автобус үйлчилгээнд ажилл...
2018.07.10
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.07.05
Киргиз улстай гамшгаас хамгаалах салбарт хамтран а...
2018.07.05
БНАСАУ-ын Онцгой байдал, гамшгийн удирдлагын улсын...
2018.07.05
Вьетнам улстай гамшгаас хамгаалах салбарт хамтран ...
2018.07.05
Монгол Улсын Засгийн газраас онцлох хуралдааныг зо...
2018.07.05
Шадар сайд Азийн сайд нарын дараагийн хурлыг зохио...
2018.07.05
Шадар сайд Ө.Энхтүвшин олон улсын байгууллагын тэр...
2018.07.05
Найрамдал ОУ-ын цогцолборыг А.И.Филатовагийн нэрэм...
2018.07.05
Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар ша...
2018.07.05
Аймгуудын баяр наадмын товыг тогтоолоо
2018.07.05
100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх автозамы...
2018.07.05
Монгол хүүхдүүд АНУ-д хүний амь аварчээ
2018.07.05
Азийн сайд нарын бага хурал оролцогч талуудын мэдэ...
2018.07.05
Хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжру...
2018.07.05
Турк улсын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газры...
2018.07.04
“Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-и...
2018.07.04
Азийн манлайлагчид гамшгийн эрсдэлийг бууруулах бо...
2018.07.04
Олон улсын байгууллагуудын салбар хуралдаан болж б...
2018.07.04
Шадар сайд Ө.Энхтүвшин Япон, Хятадын сайд нарыг хү...
2018.07.04
Шадар сайд Ө.Энхтүвшин: Азийн бүс нутагт бид чамла...
2018.07.04
Гамшгийн эрсдэлийг бууруулах сэдэвтэй олон улсын ү...
2018.07.04
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Улаан-Үд хотноо Орос, Монголын бизнес уулзалт болж...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011