Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Найрамдал ОУ-ын цогцолборыг А.И.Филатовагийн нэрэмжит болголоо
2018.07.05

НИТХын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж долоон асуудал хэлэлцлээ. Хурлын эхэнд барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай асуудлыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан танилцуулав.

 Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Дэшиг дун, 6 дугаар хорооны Мөнх-Үжин өрхийн эрүүл мэндийн төвүүд хуучин барилгадаа үйл ажиллагаа явуулахаа больсон тул балансдаа бүртгэлтэй барилга байгууламжаа шилжүүлэн өгөх хүсэлтээ Нийслэлийн өмчийн газарт хүргэсэн байна. Тус барилга нь 10 дугаар хорооллын 12-ын а,б байрны ард байрладаг хоёр давхар барилга бөгөөд дээрх хоёр өрхийн эмнэлэг давхар тус бүрээр нь эзэмшин үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд 2013 онд тус хороодод шинээр “Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор” ашиглалтад орсноор эрүүл мэндийн төвүүд нүүн орж өмнөх байр нь суларчээ. Энэхүү барилгын бүртгэлийн үнэ нь 168 648 032 төгрөг юм.

  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэг барьж нийслэлийн Чингэлтэй дүүргийн 43 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг нь актлах шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан хуучин барилгатай залгаа 2015 онд баригдсан, шилжүүлэн барих боломжтой 50 хүүхдийн нэмэлт бүлгийн барилгыг 174 дүгээр цэцэрлэг рүү нүүлгэн шилжүүлэх хүсэлтийг 43 дугаар цэцэрлэг Нийслэлийн өмчийн газарт гаргажээ. Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах энэхүү цэцэрлэгийн үнэ нь 124 000 000 төгрөг юм.

Мөн Багахангай дүүргийн Хот тохижилтын алба ОНӨААТҮГ-аас үйл ажиллагаандаа ашиглаж байгаа барилга байгууламжийг балансаас балансад шилжүүлэн авах хүсэлтийг Нийслэлийн өмчийн газарт хүргэжээ. Илч-Орд ОНӨААТҮГ-аас нийт 17 986 400 төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга байгууламжийг балансаас балансад шилжүүлэхэд татгалзах зүйлгүй тухай албан хүсэлтийг ирүүлсэн байна.

НИТХын Тэргүүлэгчдийн хуралдаанаар эдгээр гурван барилгыг балансаас балансад шилжүүлэх саналыг дэмжиж тогтоолын төсөл баталлаа.

Хотын батлан даалтын сангийн төслийг танилцуулав

     НИТХын 2018 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 92 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын хөгжлийн сан, Нийслэлийн орон сууц, дэд бүтцийн бодлогын зөвлөл байгуулах тухай асуудлыг судлах, санал боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг анхны “Хотын батлан даалтын сан” төслөө танилцууллаа. Төсөлд хөгжлийн сангийн үйл ажиллагааны бүдүүвч, нийслэлээс хэрэгжүүлж буй бүх төрлийн орон сууцны хөтөлбөрийн санхүүжүүлэх бүтэц, дэд бүтэц, барилга байгууламж, зам гүүр, аялал жуулчлалыг санхүүжүүлэх, нийтийн тээвэр, таксиг хэрхэн хөгжүүлэх зэрэг саналуудыг багтаажээ. Энэхүү төслийг улам нарийвчлан, бүтэц зохион байгуулалтыг нь сайжруулж, хэрэгжүүлэх хэмжээнд танилцуулах үүргийг НИТХын дарга С.Амарсайхан ажлын хэсэгт өглөө.

Найрамдал ОУын хүүхдийн амралт цогцолборыг А.И.Филатовагийн нэрэмжит болголоо

     СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах  ОУын хүүхдийн Найрамдал цогцолбор нь БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1974 онд хүүхэд багачуудыг хүлээн авч амруулах, идэвхтний сургалт зохион байгуулах, байнгын үйл ажиллагаатай олон улсын пионерийн зуслангийн иж бүрэн барилга байгууламж барих шийдвэр гарснаар Найрамдал цогцолборын шав тавигдаж 1978 онд ашиглалтад оруулан нээлтээ хийсэн түүхтэй. Тэгвэл энэ жил түүхт 40 жилийнх нь ой тохиож байгаатай холбогдуулан ОУын хүүхдийн Найрамдал цогцолборыг  Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар маршал Ю.Цэдэнбалын гэргий А.И.Филатовагийн нэрэмжит болгохоор боллоо. Мөн ойн баярыг тохиолдуулан нийслэлийн дээд шагнал болох Хангарди одонгоор шагнахаар шийдвэрлэв.

   Гурван байгууллагын ойг  тэмдэглэх тухайн тогтоолыг батлав

    Энэ жил Нийслэлийн архивын байгууллагын 60 жил, Нийслэлийн тээврийн газар үүсэн байгуулагдсаны 50 жил, Нийслэлийн онцгой байдлын газрын 50 жилийн ой тус тус тохиож байгаа юм байна. Эдгээр байгууллагуудын ойн арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, батлагдсан төсвийн хүрээнд өндөр хэмжээнд зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

  Шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгав

    НИТХын Тэргүүлэгчдийн хуралдаанаар  шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцлээ. “Зүүн хүрээ Дашчойлин хийд” нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаагаа явуулахад зөвшөөрөл олгох тухай журмын 5-р зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн нь шалгалтаар тогтоогдож зөрчлөө арилгах хүртэл зөвшөөрлийг сунгахгүй гэсэн дүгнэлт гаргасан байсан юм. Тэгвэл тус хийд нь  гарсан зөрчилтэй холбогдуулан тайлбар өгч, холбогдох баримт  бичгээ ирүүлсэн байна. Тухайн баримт бичгийг судалж, шаардлагатай нэмэлт мэдээллийг гаргуулан авсан бөгөөд тус байгууллагын холбогдох зөрчлийг арилгуулж, дахин зөрчил гаргахгүй байх талаар сануулга өгсөн байна. Ийнхүү дээрх шашны байгууллагын үйл ажиллагааны зөвшөөрлийн хугацааг нэг жилээр сунгав.

НИТХын ХМОНХТ

НИТХ–ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж долоон асуудал хэлэлцлээ. Хурл...

Уншсан: 3587 | Түгээх |
Холбоотой мэдээ
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.16
Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудад хууль журмыг мөрдөж ажиллахыг сануулав
2018.11.16
“Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцлээ
2018.11.15
НИТХ энэ сарын 29-нд хуралдахаар боллоо
2018.11.15
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.14
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.16
Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудад хууль ...
2018.11.16
“Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлт...
2018.11.15
НИТХ энэ сарын 29-нд хуралдахаар боллоо
2018.11.15
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.14
МСНЭ-ийн 2 дугаар бага хурал боллоо
2018.11.14
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд!
2018.11.13
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.13
Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 15.6 хувиар ...
2018.11.13
НИТХ хотын дарга С.Батболдын ажлыг “Хангалттай...
2018.11.13
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.12
Нийгмийн даатгалын салбарт тоон гарын үсэг ашиглаж...
2018.11.11
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.11
Эрдэнэт үйлдвэр, орон нутгийн үйлдвэрлэгчдийн уулз...
2018.11.07
Нийт 3546 удаагийн дуудлагаар ажиллаж, 890 хүний а...
2018.11.07
Осол зөрчил гаргасан аж ахуй нэгжийн тээвэрлэлтийн...
2018.11.07
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.07
Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд за...
2018.11.06
Гамшгийн нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлын дагу...
2018.11.05
Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах асуудлыг ...
2018.11.05
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.04
Канад улсын цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх...
2018.11.01
Нийслэлийн Засаг даргад Мөрдөгчийн мэдэгдэл хүргүү...
2018.11.01
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.01
Эерэг хандлагыг энгийнээс
2018.11.01
Аврах ажиллагааны олон улсын гэрчилгээтэй боллоо
2018.11.01
Удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олг...
2018.11.01
Ирэх оны үндсэн чиглэлийн төслийн нэгдүгээр хэлэлц...
2018.11.01
Дархан-Уул аймагт ажилласан тайланг хэлэлцүүлэв
2018.11.01
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.01
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011