Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
ӨМӨЗО-ны даргын айлчлал Монгол Улсад амжилттай зохион байгуулагдлаа
2018.07.07

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жихөн тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад  2018 оны 07 сарын 3-7-ны өдрүүдэд албан айлчлал хийлээ.

Ли Жихөн даргыг Монгол улсад айлчлах ажлын айлчлалыг зохион байгуулж, хоёр улсын хооронд тогтоосон их бүрэн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын  ажиллагааг идэвхжүүлэхэд  Монгол Улсын Гадаад Хэргийн Яам  болон Монгол улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ нар чухал үүрэгтэй оролцжээ.

БНХАУ-ын ӨМӨЗО нь  хувьд 20 сая хүн амтай бөгөөд манай улстай урд хилийн зорчигч тээврийн 8 боомтоор, Хөх хот, Манжуур, Бугат, Эрээн гэсэн агаарын хилийн 4 боомтоор хиллэдэг стратеги түншлэлийн чухал орон юм.

ӨМӨЗО-ны дарга Ли Жихөнхугийн манай улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөгжил шинэтгэлийн хороон дарга Гун Минжү, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Гадаад хэрэг эрхлэх газрын дарга Фу Юнчун, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны газрын дарга Сун Вэйдун, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны тамгын газрын хэлтсийн дарга Жан Яочэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Гадаад хэрэг эрхлэх газрын ажилтан орчуулагч Журамт нарын албаны хүмүүс оролцсон байна.

ӨМӨЗО-ны дарга Ли Жихөнху тэргүүтэй албаны хүмүүс Монгол улсад  айлчлах хугацаандаа Монгол улс – БНМАУ-ын ӨМӨЗО-ны Худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форумд оролцон, Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхан, УИХ-ын болон Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол улсын сайд Г.Занданшатар, ГХ-ны сайд Д.Цогтбаатар нартай албан уулзалт хийжээ.

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ли Жихөнху даргыг хүлээн авч уулзсан уулзалтандаа хэлсэн үгэндээ “Өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад айлчлан, Боаогийн чуулга уулзалтад оролцсон. Энэ үеэр эрхэм зочин Ли Жихөнтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсондоо сэтгэл хангалуун байдгаа  илэрхийлээд цаашид Монгол улсын хувьд ӨМӨЗО-той хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах, мөн мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, цөлжилтөөс хамгаалах чиглэлээр  ӨМӨЗО-ны хуримтлуулсан туршлагыг судалж нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа дурьдаж Баяннуур аймагт болсон уулзалтын мөрөөр хилийн боомтуудын хамтын ажиллагаанд ахиц гарсанд талархаж байгаа” гэдгийг тэмдэглэн хэлэв.

ӨМӨЗО-ны дарга Ли Жихөнху “БНХАУ, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаанд ӨМӨЗО чухал байр суурь эзэлдэг гэдгийг онцлон дурьдаад цаашид  хоёр орны аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн харилцаа, соёл, хүмүүнлэг, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байна гэв. Хилийн боомтууд, чөлөөт бүс, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийллээ.

ӨМӨЗО-ны дарга Ли Жихөнху тэргүүтэй зочид Монгол улсад хийсэн аялалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жинпинь даргын санаачилсан “Нэг зам-Нэг бүс” эдийн засгийн хамтын ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх боломжийг судлах, Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг нээх, ачаа тээврийн хурдны замыг байгуулах нөхцөл шаардлагатай газар дээр нь танилцах зорилгоор албаны хүмүүсийн хамтаар Монгол улсын хойд хилийн боомт болох Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт орших Алтанбулаг эдийн засгийн чөлөөт бүсэд 7 сарын 6-ны өдөр  зочилсон бол, өнөөдөр урд хилийн боомтод орших  Замын-Үүдэд эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцснаар  албан ёсны айлчлал нь өндөрлөх юм байна.
 

Ли Жихөнху даргыг Монгол улсад айлчлах, хойд урд хилийн эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцуулах арга хэмжээг  Монгол улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ хариуцан амжилттай зохион байгуулсан байна.

ӨМӨЗО-ны дарга Ли Жихөнху  дарга тэргүүтэй албаны хүмүүсийн энэ удаа Монгол улсад хийсэн ажлын айлчлал нь хоёр орны, тэр тусмаа ӨМӨЗО-той хийх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжин хөгжиж боломжийг бий болгосон төдийгүй Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг нээх, энэ чиглэлийн зам дэд бүтцийг сайжруулах, эдийн засгийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой айлчлал боллоо гэж албаны хүмүүс дүгнэжээ.

Ц.Мөнх

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Ху...

Уншсан: 2764 | Түгээх |
Холбоотой мэдээ
Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцов
2018.07.17
Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад оролцож байна
2018.07.17
Засгийн газар ажиллаж байна
2018.07.16
Төв цэнгэлдэхэд анх удаа "Press room" ажиллалаа
2018.07.16
Ерөнхийлөгч ч Х.Баттулга Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг нээж үг хэллээ
2018.07.10
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011