Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг Алтан гадас одонгоор шагналаа
2018.07.18

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107, Ардын хувьсгалын 97 жилийн ой, олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 40 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 104-р зарлиг гаргаж, олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “…Монголын залуу хойч үеийг сурган хүмүүжүүлэх, зөв иргэн болгон төлөвшүүлэх үйлсэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг уншиж, сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Алтан гадас одонг “Найрамдал” цогцолборын туганд хүндэтгэлтэйгээр зүүж өглөө. Мөн Төрийн тэргүүн олон улсын “Найрамдал” цогцолборын 40 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох үеэрээ үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

Хүүхэд, багачууд аа

Багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтнууд аа

Хүндэт төлөөлөгч, зочид оо.

Та бүхэнд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 40 жилийн ойн халуун мэндийг хүргэе.

Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр баригдснаасаа хойших дөчин жилийн туршид “Найрамдал” олон улсын хүүхдийн цогцолборт монгол хүүхдүүдийн жаргал баясалтай, цовоо цолгин дуу хадсаар ирсэн билээ. Энд монгол хүүхдүүд гадаадын анд нөхөдтэйгөө танилцаж, нөхөрлөн, нэгнээсээ суралцсаар өнөөдрийг хүрсэн юм.

Хүүхдүүд нь жаргалтай өсөж байж улсын хөгжил урагшилдаг. 1960-1980 оны хооронд Монголын төрөөс хүн амаа өсгөх, хүүхдүүдээ тэтгэх алсын хараатай бодлогууд явуулсны үр дүнд 1920-иод онд 600 мянга гэгдэж байсан монголын хүн ам 3 сая гаруй болж 5 дахин өсөх үндсийг тавьсан юм. Тэр цаг үед хүүхдийн гэх тодотголтой олон байгууламж бий болж, хөгжиж цэцэглэж байснаас үлдсэн цөөхөн байгууллагын нэг нь “Найрамдал” цогцолбор болоод байна.

Монгол Улс орлого багатай, боломж хомс байхдаа ч хүүхдүүдээ анхаарлын гадна орхиж байгаагүй юм. “Хүүхэд нэгдүгээрт” гэх бодлогыг бид ямар ч тохиолдолд, хэзээ ч орхиж, гээж болохгүй. Олон хүүхэдтэй гэр бүлд “хүүхдийн мөнгө” олгодог болсноор 1960-1980 онуудад төрөлтийн тэсрэлт явагдаж, монголын “baby boom” гэх нэр томъёо бий болсон. Монголын төр залгамж чанартай байх ёстой. Бид төр засгийнхаа өмнөх сайн туршлагуудыг үг дуугүй үргэлжлүүлэх учиртай. Тийм ч учраас миний зүгээс ямар нэг ялгаварлан гадуурхалгүйгээр хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачилсан юм. Хүүхдийн мөнгө бол халамж биш. Цөөн тоотой хүн амаа өсгөх уламжлалт бодлого, баялгийг тэгш хуваарилах арга хэрэгсэл гэдгийг би энд дахин хэлмээр байна. Бидний цөөхөн монголчууд хүүхдүүдээ, ирээдүйгээ хайрлах учиртай. Үүнийг ХХ зууны эхэнд сод найрагч Дашдоржийн Нацагдорж “Монголын үрс маш олон болтугай” хэмээн товч тодорхой илэрхийлсэн байдаг.

Бидний ирээдүй болсон хүүхдийн төлөөх Төрийн бодлого нь хүүхдийн мөнгөөр хязгаарлагдах ёсгүй. Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн төлөөх шинэ бүтээн байгуулалт, шинэ мэдлэг, технологийг нэвтрүүлэхэд Төр хөрөнгө оруулах үүрэгтэй. Хүүхдийг дээдэлж, хүүхдэд бүхнээ зориулж ирсэн ард түмэн бид, уламжлалаа хадгалж, цаг үргэлж ахиулж байх ёстой юм. Тийм учраас хуучны “Хүүхдийн төлөө фонд” шиг Хүүхэд, залуучуудад зориулагдсан бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх тусгай сан байгуулах, уг сангийн хөрөнгийг төсвөөс болон гадаад, дотоодын хандив, бусад эх үүсвэрээс бүрдүүлэх боломжтой байхаар бодлого боловсруулах шаардлага тулгарч байгааг Засгийн газар, УИХ соргогоор мэдэрч бодлого гаргаасай, санаачилгатай ажиллаасай гэж хүсэж байна.

Монголчуудаас өнгөрсөн зуунд хүүхдийн төлөө хийсэн хамгийн том, хамгийн хүртээмжтэй бүтээн байгуулалтын нэг болох “Найрамдал” зуслангийн 40 жилийн ойн мэндийг ахин дэвшүүлээд, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Улс орныхоо ирээдүй болсон та нар минь ихийг сурч, зөвийг дадуулж, эх орондоо ихийг бүтээх иргэн болж төлөвшөөрэй. Энэ үйлст зүтгэж байгаа багш, сурган хүмүүжүүлэгчдэдээ баярлалаа.

Хүүхдийн дуу цовоо цолгин, хүмүүжүүлэгч багш нарын сэтгэл тэнүүн байг.

Мөнх тэнгэрийн хүчин дор монголын хүүхэд багачууд цэнгэл баясал дүүрэн байх болтугай” гээд олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн хамт олон, амрагч хүүхдүүдэд амжилт хүсч, баяр хүргэлээ.

 

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо ...

Уншсан: 1928 | Түгээх |
Холбоотой мэдээ
Хэлтэс, албадын дарга нартай уулзлаа
2018.12.12
Онцгой байдлынханд мэргэшлийн зэрэг олгоно
2018.12.12
10 аймагт дулааны станц барих төслийн явц ахицтай байна
2018.12.12
Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилтийг хийнэ
2018.12.11
Сургууль, цэцэрлэг барих газрыг чөлөөлөө
2018.12.11
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011