Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Мэдэгдэл
2018.07.31

Монгол Улсад сэтгүүл зүйн нийгмийн үүргийг бүдгэрүүлж сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг сурвалжилсны улмаас мөрдөн хавчих, эсхүл дарамт шахалтад оруулах, хүч далайлган зөрчлийн хуулиар торгох нь хэвийн үзэгдэл боллоо. Ажил үүргээ хэрэгжүүлж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг басамжилсан, сэтгүүлчдийн нэр хүнд, мэргэжлийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан үйлдлийг эрх бүхий албан тушаалтан, хуулийн байгууллагын ажилтнууд удаа дараа гаргаж, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломж хумигдсаар байна. Тиймээс сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах, цаашилбал Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах үүднээс Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл сэтгүүлчийн хувийн болон мэргэжлийн эрхэнд халдсан бусармаг үйлдэл бүхэнтэй хатуу тэмцэхээ илэрхийлж дараах мэдэгдэл, шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

       1. Хавдар судлалын үндэсний төвд болсон сурвалжлагын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр үүрэгт ажлаа хийгээд явж буй сэтгүүлчдийн үйл ажиллагаанд саад учруулж, зүй зохистой тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж, UBS телевизийн зураглаачийн биед нь халдан танхайрч, тухайн газраас хөөн гаргаж, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг саатуулсан бөгөөд дараа нь зураглаачийг гүтгэж, нэр төрд нь халдаж хэвлэл мэдээллээр ёс зүйгүй мэдээллийг цацсанд МСНЭ харамсаж байна. Энэхүү зүй бус үйлдэлдээ Т.Гантөмөрийг зураглаач, сэтгүүлчдээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна.

       2. Монгол-Туркийн хамтарсан сургуулийн дэд захирал Вейсил Акчайг өнгөрсөн баасан гаригт хулгайлсан гэх үйлдэл, үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж ажлаа хийснийх нь төлөө "Ийгл Ньюс” телевизийн сэтгүүлч Б.Батцэцэгийн биед хуулийн ажилтан халдаж, санаатайгаар цохиж танхайрсан үйлдэл гаргажээ. Сэтгүүлч үйл явдлыг газар дээрээс нь шуурхай сурвалжлан олон нийтэд хүргэх албан үүргээ гүйцэтгэж байхад нь халдсан хуулийн ажилтныг олж тогтоон зохих хуулийн хариуцлага хүлээлгэх, сэтгүүлч Б.Батцэцэгээс мэдээллийн хэрэгслээр дамжуулан албан ёсоор уучлалт гуйлгуулах шаардлагыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлж байна.

Дээрх зүй ёсны шаардлагуудыг биелүүлээгүй нөхцөлд МСНЭ нь Монгол Улсын Үндсэн хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу нэр бүхий албан тушаалтан, хуулийн байгууллагын ажилтнуудтай хуулийн дагуу хариуцлага тооцох дараагийн шат шатны арга хэмжээ авч ажиллах болно. Улмаар сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийг хамгаалах эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдэж байна.

Ардчилсан нийгмийн эрхэм үнэт зүйл болсон чөлөөт хэвлэл, сэтгүүл зүйн мэргэжлийн эрх ашиг, сэтгүүлчийн хууль ёсны үйл ажиллагааг хамгаалахын төлөө хамтдаа тэмцэж, нэгдэж ажиллахыг МСНЭ-ээс нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Монгол Улсад сэтгүүл зүйн нийгмийн үүргийг бүдгэрүүлж сэтгүүлчид, хэвлэл мэдээл...

Уншсан: 2403 | Түгээх |
Холбоотой мэдээ
"Цэвэрхэн наадацгаая" аяныхан 5 хоногт 100 орчим тн хог цэвэрлэжээ
19 цаг 10 минутын өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
19 цаг 13 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
19 цаг 20 минутын өмнө
Халх голын дайнд ашигласан автомашин, техникийг сэргээн засах уралдаан зарлав
2019.07.17
Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврээр 25 000 зорчигч тээвэрлэжээ
2019.07.17
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
"Цэвэрхэн наадацгаая" аяныхан 5 хоногт 100 орчим т...
19 цаг 10 минутын өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
19 цаг 13 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
19 цаг 20 минутын өмнө
Халх голын дайнд ашигласан автомашин, техникийг сэ...
2019.07.17
Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврээр 25 000 зорч...
2019.07.17
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвл...
2019.07.17
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.07.17
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.07.16
Архангайчуудын дундаж наслалт улсын дунджаас өндөр...
2019.07.09
Монгол Улсын эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн төлөөлө...
2019.07.09
Гудамж талбайн цэвэрлэгээний зориулалтын машинууд ...
2019.07.08
Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт хийгдэж...
2019.07.08
“Түрээсийн орон сууц хөтөлбөр”-тэй холбоотой х...
2019.07.05
Мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2019.07.05
“Өргөө” амаржих газарт 150 сая төгрөгийн авток...
2019.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.07.03
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Ногоон говь хөтөл...
2019.07.02
Гадаадад 6 сараас дээш хугацаагаар амьдарч буй ирг...
2019.07.01
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.07.02
“Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын стандартад...
2019.07.01
Баяр наадмаар хэд хоног амрах вэ
2019.07.01
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.07.01
18-25 насны залуусын майхант зуслан зохион байгуул...
2019.06.30
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.06.28
Өмнөговь аймгийн төвийн авто замын ажил 90 гаруй х...
2019.06.26
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.06.27
Маргаашаас дараах газруудад халуун ус хязгаарлана
2019.06.26
Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналт хөтөлбөрийн үндэсн...
2019.06.26
Малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрх...
2019.06.26
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.06.26
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011