Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг 11 дүгээр сараас мөрдөж эхэлнэ
  Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг 11 дүгээр сараас мөрдөж эхэлнэ
2018.08.08

Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 08-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцлээ. Замын хөдөлгөөний дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 

Тухайлбал хурдаас шалтгаалсан ослыг бууруулах үүднээс “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно” гэж тусгасан байна.

Мөн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй ослын үед тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай зогссон жолоочийн дохиогоор зогсож, тусламж үзүүлэхийг бүх жолоочид үүрэг болгожээ.

Сүүлийн үед хүүхэд залуус замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох,  дугуйт тэшүүр, түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явснаас осолд өртөх нь ихсэх хандлагатай байна. Иймээс зорчих хэсгээр явж байхдаа дээрх үйлдэл хийхийг хориглосон байна.

Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэхэд зөвхөн автобус ашиглах, суудал бүр хамгаалах бүстэй байх, “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг бүхий автобусны жолооч хүүхэд буулгах, суулгах үед ослын дохионы гэрэл асаах, энэ үед бусад жолооч хурдаа хасч, анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрүүлэхийг дүрэмд тусгажээ.

Мөн 10 хүртэлх насны хүүхдийг авч явахдаа зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах, 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр автомашиндаа үлдээхийг хориглов.

Харааны бэрхшээлтэй хүн зам хөндлөн гарахдаа цагаан таяг барьсан байх, баримжаа алдах, гарцын байршил, ямар гэрлэн дохио асч байгааг мэдэхгүй үед бусдаас тусламж авах, цагаан таяг нь харанхуйд гэрэл ойлгодог гадаргуутай байх ёстой гэж дүрэмд заасан байна.

Тээврийн хэрэгслийн эгнээгээр бусад тээврийн хэрэгсэл явахыг хориглосон заалтыг “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахгүй байхаар тусгажээ. Ийм таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд “Хөдөлгөөн хориотой”, “Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой”,”Удаан зогсох хориотой” тэмдэг  үйлчлэхгүй юм байна.

“Сонсголын бэрхшээлтэй жолооч”-ийн таних тэмдгийн дүрсийг “цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээ зурна” гэж өөрчилжээ. Энэ нь ийм таних тэмдэгтэй тээврийн хэрэгслийг бусад хөдөлгөөнд оролцогч таньж мэдэх давуу талтай гэж үзсэн байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 08-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэл...

Уншсан: 1796 | Түгээх |
Холбоотой мэдээ
“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлав
2018.08.15
Хүүхэд тээвэрлэх автобусуудад үзлэг, шалгалт хийж байна
2018.08.15
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2018.08.15
Өнөөдөр намрын тэргүүн цагаан бич сарын шинийн таван...
2018.08.15
Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаанд суралцлаа
2018.08.15
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг ...
2018.08.15
Хүүхэд тээвэрлэх автобусуудад үзлэг, шалгалт хийж ...
2018.08.15
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.08.15
Өнөөдөр намрын тэргүүн цагаан бич сарын шинийн тав...
2018.08.15
Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаанд суралц...
2018.08.15
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.08.15
“Хүй долоон худаг”-т 100 гаруй цагдаагийн алба...
2018.08.14
Ойн салбарт Канад улсын туршлагыг нэвтрүүлнэ
2018.08.13
Эрүүл мэндийн боловсролын сургагч багш бэлтгэж эхэ...
2018.08.13
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.08.13
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.08.12
Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг 11 дүгээр сар...
2018.08.08
Сургууль, цэцэрлэгийг төсвийн хөрөнгөөр худалдаж а...
2018.08.08
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.08.08
Танкчид өмнөх жилүүдийнхээ амжилтыг ахиулан хагас ...
2018.08.07
"Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам"-...
2018.08.07
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвл...
2018.08.07
"Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам"-...
2018.08.07
Танкчид өмнөх жилүүдийнхээ амжилтыг ахиулан хагас ...
2018.08.07
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.08.07
Гэмт хэргийн тоо өмнөх 14 хоногтой харьцуулахад 2....
2018.08.06
59891 хүүхэд цахим бүртгэлд хамрагдаад байна
2018.08.06
92 иргэнийг авран хамгаалжээ
2018.08.06
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.08.06
Хамтарсан дадлага сургуульд амжилттай оролцоод ирл...
2018.08.02
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.08.02
Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг ирэх онд ашигл...
2018.08.01
Манай улсад орон гэргүй, тэнэмэл амьдралтай 1375 и...
2018.08.01
Үерийн дараах сэргээн босгох үйл ажиллагааг эрчимж...
2018.08.01
Цагаантуруут голын усны түвшин 100 см нэмэгджээ
2018.08.01
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Улаан-Үд хотноо Орос, Монголын бизнес уулзалт болж...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011