Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Төрийн аудитын газраас төсвийн орлогыг нэмэгдүүлэх санал хүргүүлэв
2018.11.29

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдаанаар ирэх оны төсвийн төсөл, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын төлөвлөгөөг хэлэлцэж буй. Хуралдаанаар үргэлжлүүлэн "Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ыг шинэчлэн батлах тухай асуудлыг сонслоо.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод концессын "барих-шилжүүлэх" төрөлтэй нийтдээ 84.1 тэрбум төгрөгийн гэрээний үнийн дүнтэй 19 гэрээт ажил хэрэгжүүлж, дуусгажээ. Энэ оны төсөвт 11.6 тэрбум төгрөг тусган уг ажлуудыг санхүүжүүлснээр эргэн төлөлт дуусгавар болсон байна. УИХ-аас Концессын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар тус хуулийн 8.3-т "Аймаг, нийслэлийн ИТХ орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын зүйлийн жагсаалт батлах, гэрээ байгуулах эрх олгох, аймаг, нийслэлийн Засаг дарга эргэн төлөгдөх нөхцөлтэй гэрээ байгуулахыг хориглоно" гэж заажээ. Дээрх хуулийн өөрчлөлт, концессын гэрээний өөрчлөлт зэргийг үндэслэн "Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ыг шинээр боловсруулжээ. Ингэхдээ арван төсөл, хөтөлбөр тусгасан байна. Үүний гурав нь гэрээ байгуулсан, долоо нь шинээр нэмэгдэж буй төсөл, хөтөлбөр байна. Шинээр батлуулахаар боловсруулсан төсөл, хөтөлбөрийн гурав нь авто замын, хоёр нь боловсрол, соёл урлаг, биеийн тамирын салбарынх аж. Харин шинээр нэмэгдэж буй төслүүд нь "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" НӨҮГ-ын авто зогсоол барих, Улаанбаатар хотын баруун болон зүүн хэсэгт ачаа тээврийн нэгдсэн ложистик төв барих, цэнгэлдэх хүрээлэн барих, нийслэлийн эмгэг судлалын төв байгуулах, “Монгол наадам цогцолбор” барих зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх юм байна.

Хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн Төрийн аудитын газрын саналыг тус газрын Санхүүгийн хэлтсийн дарга Ц.Бат-Өлзий танилцуулав. Тэрбээр “Төсвийн орлогын бүрдүүлэлт давсан гүйцэтгэлтэй байна. Татварын орлогыг барагдуулснаар ирэх оны төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой. Нийтийн эзэмшлийн зам, талбайд байрлуулсан сурталчилгааны болон хаягийн байгууламжийн төлбөрийг бүрдүүлээгүй зөрчил илэрсэн. Нийслэл, дүүргийн төсвийн зарим байгууллагын бүтэц орон тоо, ажлын давхардлыг арилгуулснаар ирэх оны төсвийн зарлагыг бууруулах боломжтой. Ирэх онд зураг төсөвгүй ажил санхүүжүүлэхгүй байх, үр ашиггүй, алдагдалтай ажиллаж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд анхаарах шаардлагатай. Нийслэлийн Төрийн аудитын газраас ирэх оны төсвийн орлогыг зургаан тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, зарлагыг нэг тэрбум төгрөгөөр бууруулах санал гаргаж байна” гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдаанаар ирэх оны төсвийн төсөл, газар зохион ...

Уншсан: 1464 | Түгээх |
Холбоотой мэдээ
Насны хишиг олгох журамд нэмэлт өөрчлөлт орлоо
2019.01.16
Төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмлээ
2019.01.16
Ирэх сараас тэтгэврийг 7.6 хувиар нэмнэ
2019.01.16
Эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгоно
2019.01.16
Нэр дэвшигч С.Мөнхчулуун 24 санал авлаа
2019.01.16
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2019.01.16
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц бол...
2019.01.16
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун ба...
2019.01.15
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч сайжирн...
2019.01.15
Хувь хүний гар дээрээс эм, эмнэлгийн хэрэгсэл худа...
2019.01.14
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.01.14
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2019.01.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
2019.01.13
Осол гэмтлээс урьдчилан сэргийлцгээе
2019.01.09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн
2019.01.09
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулар...
2019.01.08
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
2019.01.08
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
2019.01.07
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.01.07
Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
2019.01.06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.01.06
Улаанбаатарт өдөртөө19 хэм хүйтэн
2019.01.03
Ахуйн хийн хэрэглээний аюулаас сэрэмжлүүлж байна
2019.01.03
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.01.03
Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн
2019.01.02
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.01.02
Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн
2019.01.01
Өнөөдөр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна
2018.12.30
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.12.30
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн жавартай байн...
2018.12.26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.12.26
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарна
2018.12.25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй у...
2018.12.25
Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтний эрч эрс чангар...
2018.12.24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.12.24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ...
2017.07.03
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орно
2017.08.21
Гар утас тархины хавдар үүсгэдэг
2012.10.04
Ямар амьтны мах ямар өвчинд сайн бэ?
2012.06.12
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?
2012.02.25
Улаанбаатарт бага зэргийн бороо орно
2017.07.03
Үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж бай...
2017.06.29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.08.21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.06.12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөрт...
2017.06.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
2017.06.07
Хөх сүү багатай бол яах вэ?
2012.04.14
Витамин, түүний хэрэглээ
2012.06.13
Найз охинтой эр хүн бүр энэ аргыг туршаад үзээрэй
2011.06.07
Таны цалин хэрхэн бодогддог вэ
2013.02.14
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.05.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ...
2018.07.05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй......
2018.05.13
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
2018.07.05
МАН-ын гишүүд иргэдээ сонсож, нийгмээ мэдрэх хэрэг...
2017.09.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжи...
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
2018.05.09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ
2017.12.27
Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2017.12.24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.05.09
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
2018.07.05
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
2017.12.24
Өнөөдөр Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шу...
2017.12.27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн и...
2017.12.26
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011