Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Газрын асуудалтай холбоотой үйлчилгээг иргэдэд цахимаар нээлттэй хүргэнэ
2018.08.19

Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх төслийн нээлтийн арга хэмжээ  Нийслэлийн иргэний танхимд боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд БХБ-ын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НГА-ны дарга Э.Болорчулуун болон бусад албаныхан оролцож, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр иргэн аж, ахуй нэгж байгууллагуудад газартай холбоотой үзүүлж буй үйлчилгээг цахимаар дамжуулан нээлттэй ил тод хүргэх боломж бүрдээд зогсохгүй цаг хугацаа орон зайнаас үүссэн үйлчилгээний хоцрогдол арилах бүрэн боломжтой болж байна.

БХБ-ын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн:

Өнөөдөр бид Нийслэл Улаанбаатар хотын газрын кадастрын зураглал, бүртгэлийг шинэчлэн завсарлах, цахимжуулах, иргэд олон нийтэд ил тод газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санг байгуулах төслийг эхлүүлэхээр хуран цуглаад байна. 2015 онд Турк улсад зохион байгуулагдсан дэлхийн кадастрын дээд хэмжээний чуулга уулзалтаас гаргасан Истанбул хотод “Кадастр бол газрын удирдлагын систем, гол бүрэлдэхүүн хэсэг, бүх төрлийн газар, өмч, хөрөнгийн хил зааг, алдаа, үнэлгээг албан ёсоор буулгах системтэй бүтэцжүүлэх ажил бөгөөд даяарчлалын өнөө үед хувь хүний ирээдүй болон улс орны тогтвортой хөгжилд маш чухал үүрэгтэй” гэж заасан.  Кадастрын нэгдсэн цахим бүртгэл, мэдээллийн системтэй болох нь хөгжиж буй улс орнуудын хувьд томоохон зорилт, даалгавар болно гэдгийг мөн онцлон тэмдэглэсэн байдаг юм. Монгол улсын засгийн газар улсын хэмжээний газрын кадастрын нэгдсэн мэдээллийн системийг байгуулах асуудалд онцгой ач холбогдолтой өгч байгаа. Өнгөрсөн жилүүдэд улсын төсвийн хөрөнгөөр БХБЯ 21 аймгийн 330 сумыг хамруулсан техник тоног төхөөрөмж бүхий дэд бүтэц, нэгдсэн кадастрын мэдээллийн санг байгуулж, иргэд гар утаснаасаа энэ төрлийн мэдээллийг авах боломж бүрдээд байна. Нийслэлийн газрын кадастрын бүртгэлийг 2018-2019 онд шинэчлэн засварлаж, цахимжуулснаар улсын газрын кадастрын нэгдсэн системд холбох боломж бүрдэж, монгол улсад олон зорилтот кадастрын системийг байгуулах мэдээллийн үндсэн суурь тавигдана.” хэмээлээ.

НЗД-ын орлогч П.Баярхүү:

"Энэхүү системийг нэвтрүүлснээр улсын хэмжээний мэдээллийн санг бусад төрлийн байгууллагуудын үүсгэсэн олон төрлийн мэдээллийн сангуудтай холбож, мэдээлэл солилцох боломжийг бий болгох, иргэн аж ахуйн нэгжүүд газрын төлбөр, татварын төлөлтийг цахим болон гар утас ашиглан төлөх хянах боломжийг бүрдүүлэх, нотариат, банк санхүүгийн байгууллага болон бусад эрх бүхий байгууллагуудтай агшны мэдээлэл солилцох боломж бүрдэнэ.

Төслийг 2019 оны 12 дугаар сард хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөөд байгаа бөгөөд гэрээт ажлын хүрээнд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхзүйн харилцааны зөрчлийн судалгаа хийх, зөрчилтэй нэгж талбарт хэмжилт кадастрын зураглал хийх, нэгж талбар тус бүрээр цаасан хуулийн хэрэг үүсгэх, нэгж талбарын хувийн хэргийн тоон архив үүсгэх, газрын кадастрын мэдээллийн сангийн програм хангамжийг хөгжүүлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн программ хангамжийг хөгжүүлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн зурган болон улсын бүртгэлийн мэдээллийг засварлах, үүсгэх, тоног төхөөрөмж нийлүүлэх, улсын хэмжээний нэгдсэн газрын кадастрын мэдээллийн системтэй холбох, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг хийж гүйцэтгэх юм." хэмээлээ.

Энэ төслийн хүрээнд гүйцэтгэгч компани болох “Геомастер” ХХК нь:

Нийслэлийн хэмжээнд газрын кадастрын мэдээллийн сангийн зөрчилтэй нэгж талбарын судалгаа гаргах, хэмжилтийн алдаатай болон топологи алдаатай нэгж талбарын мэдээллийг засварлах

Өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн нэгж талбарын Газрын улсын бүртгэлийн мэдээг засварлах болон тоон архив үүсгэх

Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн вэб хувилбарын хөгжүүлэлтийг хийх, нэвтрүүлэх, ёургалт зохион байгуулах,

Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг геодезийн өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, улсын нэгдсэн кадастрын мэдээллийн системд холбоход бэлэн болгох сервер, сүлжээ , тоног төхөөрөмж суурилуулах ажлыг зохион байгуулах

Бусад салбарын кадастрын мэдээллийн нэгдсэн санг байгуулах, мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх

Улсын хэмжээнд Кадастрын нэгдсэн мэдээллийн санг байгуулах гэх мэт ажлыг хийх юм байна.

Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санг өндөр, тусгагийн ...

Уншсан: 1985 | Түгээх |
Холбоотой мэдээ
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.16
Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудад хууль журмыг мөрдөж ажиллахыг сануулав
2018.11.16
“Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцлээ
2018.11.15
НИТХ энэ сарын 29-нд хуралдахаар боллоо
2018.11.15
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.14
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011