Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон-Монголын хамтарсан олон улсын онол практикийн хуралд оролцож, үг хэллээ
2018.08.26

Хоол боловсруулах замын мэс засал, эмчилгээний тухай Япон-Монголын хамтарсан 10 дахь удаагийн олон улсын хурал наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Энэ жилийн олон улсын хурал “Элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдрын орчин үеийн оношилгоо эмчилгээ” сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм. Өнгөрсөн өдрүүдэд Япон, Солонгос, Энэтхэг, Казакстан, ОХУ болон Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнууд амьд донороос элэг шилжүүлэн суулгах, мэс заслын шууд дамжуулалт зэрэг сэдвээр ярилцаж, хамтарсан багуудын ажлын байран дахь сургалт хийсэн юм.

Мөн өнөөдөр Монголын элэг, цөс, нойр булчирхайн эмч нарын нийгэмлэг, Япон улсын “Накаяма” хавдар судлалын хүрээлэнгээс хамтран зохион байгуулдаг нэгдсэн хурал болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээлтийн үйл ажиллагаанд нь оролцож, үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Эрхэм хүндэт эмч, судлаачид аа

Гадаадаас зорин ирсэн анд нөхөд өө

Та бүхэнд болон энд хуран цугларсан бүхэнд өлзий билэг, чөлөө учрал нь бүрдсэн энэ өдрийн мэндийг  хүргэе.

Хавдар судлалын үндэсний төв, Монголын Элэг, цөс, нойр булчирхайн эмч нарын нийгэмлэг, Япон улсын “Накаяма” хавдар судлалын хүрээлэнгээс хамтран “Хоол боловсруулах замын хорт хавдрын эмчилгээ, оношилгоо” сэдвийн дор эрдэм шинжилгээ, онол практикийн олон улсын хурлыг зохион байгуулдаг нь уламжлал болж өнөөдөр 10 дахь жилтэйгээ золгож байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс талархал дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Арван жил гэдэг ихийг амжуулах, төлөвшүүлэх хугацаа. Япон, Монголын хамтарсан олон улсын хурлыг анх хийсэн 2008 оноос хойш:

  • Нойр булчирхайн толгой хэсгийг тайрах мэс засал
  • Нойр булчирхайн сүүл хэсгийг дурангаар тайрах мэс засал
  • Ходоодыг бүхэлд нь дурангаар тайрах мэс засал
  • Улаан хоолой тайрах мэс засал
  • Элэгний хорт хавдрын үеийн бүх төрлийн элэг тайрах мэс засал
  • Амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал зэрэг олон төрлийн мэс заслыг Хавдар судлалын үндэсний төв хийдэг болжээ.

Мөн 2018 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны хагалгааг Хавдар судлалын үндэсний төвийн эмч, мэс засалчид амжилттай хийж өнөөдрийг хүртэл ийм ажилбарыг тав дахь удаагаа хийсэн байгаа нь энэхүү онол, практикийн хурлын өгөөж, үр шим хэмээн хэлж болно. Та бүхний сургалт, үйл ажиллагаа бодит үр дүн, амжилт дагуулж байгаад монголчууд бид талархаж, бахархаж байна.

Өнөөдөр энэ танхимд Япон, БНСУ, Казакстан, Энэтхэг, Тайвань зэрэг улсаас эрдэмтэд, эмч нар хүрэлцэн иржээ. Та бүхнийг манай улсад морилон саатаж, монголын эмч нартай мэдлэг туршлагаа солилцон, хамтарсан мэс засал хийж байгааг Монголын эрүүл мэндийн салбарт оруулж буй үнэлж баршгүй хувь нэмэр хэмээн үнэлж байна. Хүрэлцэн ирсэнд дахин талархал илэрхийлье.

Төрийн нэг чухал үүрэг бол иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл аж төрөх нөхцлийг хангах явдал юм. Тийм ч учраас улам бүр түгшээж байгаа хорт хавдрын өвчлөлийн шалтгаан, анагаах, сувилах арга зүй, менежментэд эмч нарын төдийгүй нийт иргэдийн анхаарлыг хандуулах, ойлголт өгөхийг чухалчлан үзэж, энэ онол, практикийн хурлын ажиллагаанд зориуд анхаарал хандуулахыг хүслээ. Хурлыг уламжлал болгон зохион байгуулдаг Хавдар судлалын үндэсний төв, Монголын Элэг, цөс, нойр булчирхайн эмч нарын нийгэмлэг, Японы “Накаяма” хавдар судлалын институтэд нийт монголчуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.

Өнөөдөр бид шилжилтийн үеийг хараахан дуусаагүй байна. Ажил орлогогүй, ядуурал зарим нөхцөлд хүндрэлтэй байгаатай холбоотойгоор халдварт өвчин, тэр тусмаа хавдартай холбоотой асуудлууд Монголд тулгарч, сэтгэл түгшээсэн, нийгмийг түгшээсэн байдалтай байгаа. Энэ асуудалд анхаарч, 10 жилийнхээ үр дүнг харж, дүгнэж байгаа та бүхэнд дахин талархал илэрхийлье.

Баярлалаа” гэв.

Хоол боловсруулах замын мэс засал, эмчилгээний тухай Япон-Монголын хамтарсан 10...

Уншсан: 1388 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ерөнхий сайд Хоккайдогийн их сургуулийн оюутнуудтай уулзлаа
2018.12.16
Нэр бүхий гишүүд ЖДҮ-ийн асуудлаар бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ
2018.12.11
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчилна
2018.12.11
“ЖДҮ-ийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ
2018.12.09
УИХ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ
2018.12.09
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Ерөнхий сайд Хоккайдогийн их сургуулийн оюутнуудта...
2018.12.16
Нэр бүхий гишүүд ЖДҮ-ийн асуудлаар бүрэн эрхээсээ ...
2018.12.11
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчилна
2018.12.11
“ЖДҮ-ийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” сэд...
2018.12.09
УИХ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүү...
2018.12.09
Тусгай зориулалтаар 2019 онд агнах, барих агнуурын...
2018.12.05
Орон сууцны хөнгөлөлттэй зээлд 500 тэрбум төгрөг з...
2018.12.05
Сайд Я.Содбаатар, Ц.Цогзолмаа нарыг үүрэгт ажлаас ...
2018.12.03
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулий...
2018.11.30
УИХ-ын дарга хууль хяналтын дөрвөн байгууллагад хү...
2018.11.30
Улстөрийн 14 нам Засгийн газрыг дэмжихээ илэрхийлэ...
2018.11.28
Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг о...
2018.11.27
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
2018.11.27
УИХ-ын байнгын хороод хуралдана
2018.11.27
МАН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа
2018.11.23
Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын алб...
2018.11.23
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
2018.11.20
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
2018.11.20
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.11.20
УИХ-ын Байнгын хороод хуралдана
2018.11.20
УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2018.11.20
ЭНЭ 7 ХОНОГТ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
2018.11.18
УИХ-ын байнгын хороодын энэ 7 хоногийн хуралдааны ...
2018.11.18
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд энэ 7 хоногт.....
2018.11.18
Ж.Цэсэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018.11.16
Ерөнхийлөгч Х.Баттулга Төсвийн тухай хуульд хориг ...
2018.11.15
Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг өргөн ...
2018.11.15
“Нэхүүл” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уул...
2018.11.15
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн шаардлагыг Байнгын ...
2018.11.15
СБД-ийн МАН-ын хорооны даргаар Д.Цогтбаатар дахин ...
2018.11.15
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011