Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Системийн шинэчлэл-Ард нийтийн санал асуулга” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2018.08.26

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар өнөөдөр (2018.08.24) “Системийн шинэчлэл-Ард нийтийн санал асуулга” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаач, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцов.


УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Энэ удаагийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Та бүхэнд баярлалаа. Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын гишүүд хууль болон тогтоолын төсөл санаачлахдаа тухайн хуулийн үзэл баримтлалын талаар иргэд, судлаачдын санаа бодлыг заавал сонсож, тусгах үүрэгтэй. Энэ хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд уг төслийг энэ удаагийн УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах эсэх, Ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй эсэх асуудлаар Та бүхний үгийг  сонсохоор өнөөдрийн хэлэлцүүлгийг хийж байна. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг 1995 онд баталж, 2016 онд шинэчлэн найруулсан байдаг. Энэ хуулийг хэрэгжүүлэх замаар системийн хямралаас гарах боломжтой эсэхийг гэдэг асуултыг эрдэмтэн судлаач, иргэд, улс төрийн намын төлөөлөлтэй зөвшилцөхөөр хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөх зайлшгүй шаардлага үүсээд байгаа бөгөөд гарц нь Ард нийтийн санал асуулга явуулах юм. Манай улс 28 жилийн хугацаанд нэг ч удаа ард нийтийн санал асуулга явуулаагүй. Ард нийтийн санал асуулга явуулах нь хуулийн дагуу, тайван замаар засаглалын хэлбэрээ өөрчлөх хамгийн зөв гарц юм. УИХ-ын гишүүд нам харгалзахгүйгээр нэгдэн, олон ч хэлэлцүүлэг зохион байгуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөө боловсруулаад УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Энэ төсөлд Үндсэн хуульд оруулах 46 санал туссан” хэмээн тэмдэглэв. Хэлэлцүүлэгт оролцсон зарим төлөөллийн байр суурийг хүргэж байна.


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Геологи, уул уурхайн сайд асан, доктор Ч.Хурц:

- Аливаа салбарын бодлогыг эрдэмтэд хийж, яам баталгаажуулдаг юм. Хүнээ төлөвшүүлж, хөгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл засаглал мөн чанараараа оршин тогтоно. Ямар ч нам эрх барьсан Монгол Улс нэгдсэн бодлоготой байх ёстой.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхан:

- Системийн асуудал ярихын өмнө хөгжлийн асуудлаа ярих ёстой. Хөгжил гэхээр эдийн засгийн үр ашгийг боддог. Улс орны хөгжил гурван хүрээнд яригддаг. Нэгдүгээрт, тусгаар тогтнол, хоёрдугаарт, байгаль орчны тэнцэл, гуравдугаарт, хүний эрх, эрх чөлөө. Монгол Улс зарим тал дээр ололттой байгаа. Засаглалын хэлбэрийг ард нийтийн санал асуулгаар асууж болохгүй. Бид 1992 онд парламентын засаглалтай байх тогтолцоогоо сонгосон. Монголчууд нэг хүнд хэт их эрх мэдэл өгсөн үедээ дандаа мөхөж байсан. Үгэнд ордог нэг хүнийг толгойд нь тавьчихаад эх оронч хүмүүсийг нь үгүй хийлгэж байсан гашуун түүх бидэнд бий. Парламентын засаглалын бас нэг давуу тал нь эдийн засгийн хувьд хурдацтай өсөхөөс гадна ардчилал, хүний эрхийг хамгаалж чаддаг. Ерөнхийлөгчийн засаглалтай урт хугацаандаа эдийн засгаа хөгжүүлж, хүний эрхийг дээдэлсэн ганц улс байгаа нь АНУ. Маш олон улс АНУ-ын энэ загварыг авснаас болж урт хугацаандаа бүгд дарангуйлал руу орсон байдаг. Тиймээс бид засаглалын хэлбэрээ хадгалаад явах нь зүйтэй.


 

Судлаач, доктор Н.Болд:

- Би системийн шинэчлэл сэдвээр судалгаа хийсэн. Ард нийтийн санал асуулга гэдэг бол Швейцарын Холбооны Улсад бүр соёл болоод тогтчихсон. Манайд өнөөдрийг хүртэл Ард нийтийн санал асуулга явуулаагүй байгаа нь бидний байгуулсан систем ажиллахгүй байгааг харуулж байгаа юм. Системийн шинэчлэл гэдэг ерөнхий нэршил. Олон хүчин зүйлээс шалтгаалдаг тул дэлхийн бусад улс орны онол, практикт тулгуурлахаас өөр аргагүй. Бид эхлээд юуг тулгуур болгохоо тодорхойлоод өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй.

УИХ-ын дэд дарга асан Л.Цог:

- Үндсэн хууль болохгүй байгаа мэтээр яриад байгаатай санал нийлдэггүй. Бид 27 жилийн турш Үндсэн хуулиа мөрдөж чадсан уу гэдэг асуудал бий. Ард нийтийн санал асуулга явуулах нь зөв. Гэхдээ ямар асуудлыг хөндөж, ямар хэлбэрээр явуулахаа сайн бодох хэрэгтэй.

Эх орон намын дарга И.Эрдэнэбаатар:

- Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй. Гэхдээ үүнээс өмнө ард түмнээ мэдээллээр хангаж, сайн бэлтгэх ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Тухайлбал, сонгуулийн тогтолцоо, төрийн албаны тогтолцоо, УИХ-ын гишүүний насыг нэмэх зэрэг асуудлыг зайлшгүй тусгаж, өөрчлөх цаг нь болсон.

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны иргэн Л.Оюун:

- Системийн шинэчлэл боловсролын салбараас эхлэх ёстой. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Үндсэн хуулийг заадаг байх хэрэгтэй. Хүнээ хөгжүүлж, хүндээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх ёстой.


Ийнхүү хэлэлцүүлэгт оролцогчид өөрсдийн санал, байр суурийг илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан оролцогчдоос тогтоолын төсөл дээр ажиллах Ажлын хэсгийг байгуулснаар хэлэлцүүлэг өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар өнөөдөр (2018.08.24) “...

Уншсан: 2512 | Түгээх |
Холбоотой мэдээ
УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэхээр болов
2018.10.18
Хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
2018.10.18
Засгийн газрын ээлжит хуралдаан болов
2018.10.18
Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ
2018.10.17
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
2018.10.17
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэхээр болов
2018.10.18
Хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэл...
2018.10.18
Засгийн газрын ээлжит хуралдаан болов
2018.10.18
Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ
2018.10.17
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан...
2018.10.17
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.10.17
УИХ-ын байнгын хорооны ажлын хэсгүүд хуралдана
2018.10.17
Халх голын тулалдааны 80 жилийн ойг ирэх жил ОХУ-т...
2018.10.15
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.10.15
Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдана
2018.10.15
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр МҮОНТ-ээр ярилцана
2018.10.14
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2018.10.14
БНФУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Флипп Мэрлин...
2018.10.11
Ерөнхий сайдыг АНЭУ-д айлчлахыг урив
2018.10.11
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Д.Дав...
2018.10.10
АНУ-ын Төрийн департаментын өндөр албан тушаалтан ...
2018.10.09
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.10.09
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
2018.10.09
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.10.08
УИХ дахь ажлын хэсэг хуралдана
2018.10.08
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан б...
2018.10.08
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2018.10.04
“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНСВУ хооронд...
2018.10.04
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.10.02
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.10.01
Визгүй зорчих нөхцлийг хөнгөвчлөв
2018.09.30
Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал Программ ...
2018.09.26
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнх...
2018.09.26
Ерөнхий сайд конгрессын номын санд зочлов
2018.09.23
МАН ардчилалтай, эв нэгдэлтэй нам гэдгээ дахин хар...
2018.09.21
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011