Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Зоос гоёл” ХК-ийн хувьцааг бүртгэлээс хаслаа
2018.08.30

Санхүүгийн зохицуулах хороо өнөөдрийн ээлжит хуралдаанаараа “Ард даатгал” ХХК-ийн нэг бүр нь 200 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 25.0 сая, “Мандал даатгал” ХХК-ийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 6 243 016 ширхэг үнэт цаасны бүртгэлд тус тус бүртгэлээ. Бүртгэлд авсан хувьцаанаас “Ард даатгал” ХХК 30 хувь буюу 7.5 сая ширхгийг 700 төгрөгийн, “Мандал даатгал” ХХК 25 хувь буюу 1 560 754 ширхгийг 4800 төгрөгийн тогтоосон үнээр тус тус нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрөв.

“Ард даатгал” ХХК-д “БиДиСек ҮЦК” ХХК, “Мандал даатгал” ХХК-д “Голомт капитал ҮЦК” андеррайтерийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд дээрх хоёр IPO буюу анх удаа нийтэд санал болгож буй хувьцааг тус бүр 100 хувь анхдагч зах зээлд арилжаалж, шаардлагатай хөрөнгийг бүрэн төвлөрүүлсэн тохиолдолд “амжилттай” болсонд тооцохоор тогтлоо.

Хороо өнөөдрийн ээлжит хуралдаанаараа нийт 20 асуудал хэлэлцэн шийдвэрлэсний дотор “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагчид хуваарилах журам”-ыг шинэчлэн баталлаа. Журмын шинэчлэлээр “олон удаагийн давтамжтай даатгалын тохиолдол гаргадаг жолооч” гэж журамд хамаарагчийг тодотгосны дээр Хорооноос хуваарилсан жолоочтой гэрээ байгуулахдаа даатгагч нар нэмэлт нөхцөл шаардахгүй байх зохицуулалтыг нэмэв.

Мөн хуралдаанаар, нийт хувьцааны 90.19 хувь төвлөрсөн “Зоос гоёл” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийн хэлбэрийг өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) болгох тухай шийдвэрт үндэслэн тус компанийн нэг бүр нь 28800 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 13038 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хаслаа. Үүнтэй холбогдуулан 5-аас бага хувийн хувьцаа эзэмшиж буй 369 хувьцаа эзэмшигчид оногдох ногдол хувийг нэгж хувьцаанд 289440 төгрөгөөр тооцож авахыг компанид үүрэг болгож, ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр үлдэж болохыг эрхийг жижиг хувьцаа эзэмшигчдэд нээлттэй үлдээв.

Түүнчлэн хуралдаанаар, “Монре даатгал” ХХК, “Улаанбаатар хотын даатгал” ХХК-гийн хувь нийлүүлсэн хөрөнгийн нэмэгдүүлж, бүртгэлд өөрчлөлт орууллаа. Мөн холбогдох хууль тогтоомж, журмын шаардлагыг хангасан “Капитрон банк” ХХК, “Марш брокерс” ХХК даатгалын зуучлагчийн, “Их эрин капитал” ХХК, “Орчлон автофинанс” ХХК, “Машид дэвжих” ХХК банк бус санхүүгийн зээлийн, “Арвин хишиг өргөө” ХЗХ хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр, “Сонгомол финанс ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олголоо. “Итгэмжит” ХЗХ, “Мантаг” ХЗХ, “Өргөжих эрдэнэ хан уул” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг тус бүр гурван жилээр сунгаж, “Лидер экаунт аудит” ХХК-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэв.

Хорооноос хийсэн газар дээрх хяналт шалгалтаар багагүй зөрчил илэрсэн “Субуд” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг зөрчлөө арилгатал гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, “Өсөх өндөр” ХЗХ-ны хадгаламж, зээлийн, “Майкро кредитинвестмент ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн, “Лендс” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн, “Стандарт таваар ХААБ” ХХК-ийн хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болголоо.

Санхүүгийн зохицуулах хороо өнөөдрийн ээлжит хуралдаанаараа “Ард даатгал&...

Уншсан: 2007 | Түгээх |
Холбоотой мэдээ
Эрдэнэсийн уурхайчид Их түүхийн эзэддээ 40 жилийн ойн баярын мэнд хүргэе!
11 цаг 23 минутын өмнө
"Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”-ыг баталлаа
2018.12.12
Банк бус санхүүгийн байгууллагын харилцагчдын тоо 1.5 сая боллоо
2018.11.23
Замын мөнгөн хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх тухай санал танилцуулахыг даалгав
2018.11.18
СХД-ийн өрхийн эмнэлгүүдэд даралтны аппарат гардуулав
2018.06.29
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эрдэнэсийн уурхайчид Их түүхийн эзэддээ 40 жилийн ...
11 цаг 23 минутын өмнө
"Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж бар...
2018.12.12
Банк бус санхүүгийн байгууллагын харилцагчдын тоо ...
2018.11.23
Замын мөнгөн хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх тухай сан...
2018.11.18
СХД-ийн өрхийн эмнэлгүүдэд даралтны аппарат гардуу...
2018.06.29
"Мал төхөөрөх үйлдвэр"-ийн зөрчил дутагдлыг арилга...
2018.11.05
Эрчим хүчний тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-нээс х...
2018.10.30
Явган хүний зам, гарц чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхий...
2018.10.30
Тэргүүний 300 архивчдын нэгдсэн зөвлөгөөн болно
2018.10.25
Ерөнхийлөгч Х.Баттулга дамжин өнгөрөх авто тээврий...
2018.10.24
“Бид нэг агаартай” дэвшилтэт техник, технологи...
2018.10.11
Үнэт цаасны 31 компани хувь нийлүүлсэн хөрөнгөө зо...
2018.10.10
Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварла...
2018.10.09
Улсын хэмжээнд ургац хураалтын ажил 50 гаруй хувьт...
2018.10.06
Монголын мянганы сорилтын сан байгуулна
2018.10.04
“Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн авто зам...
2018.10.02
Баяжуулах үйлдвэрийнхэн “Инновацийн баатар”-аа...
2018.10.01
Хур тунадас, нойтон цасны улмаас налсан үр тариаг ...
2018.09.26
Даатгалын салбарын анхны үнэт цаас биржэд гарлаа
2018.09.17
Дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүнд цацрагийн тандалт...
2018.09.09
Орон нутагт үнэт металийн сорьцын хяналтын лаборат...
2018.09.05
Дарханы чиглэлийн авто замыг шинээр барих барилгын...
2018.09.05
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдаа...
2018.08.30
“Зоос гоёл” ХК-ийн хувьцааг бүртгэлээс хаслаа
2018.08.30
Төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувь нэмнэ
2018.08.22
Хангайн бүсийн банкны салбарын удирдах ажилтнуудын...
2018.08.15
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилж...
2018.08.08
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг эрчим...
2018.08.08
ОУВС-гаас өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тав...
2018.08.08
Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног...
2018.08.07
Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв
2017.07.06
Эдийн засагч Б.Баттөмөр: АНУ-ын зээлжих эрхийн зэр...
2011.08.09
Хятадын төв банкны чанаргүй зээл 10-20 хувьд хүрч...
2012.09.15
Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын ...
2017.11.30
“Алтай холдинг групп”-ийг “2017 оны шилдэг к...
2017.12.15
Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр б...
2018.01.24
Шөнийн клубуудын зөвлөл архидан согтуурахтай тэмцэ...
2013.05.25
“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн онцгой албан татвар...
2018.02.22
ОУВС-гийн хөтөлбөр буюу мөнгөний чимээ
2017.05.26
“Приус” зэрэг зарим автомашины онцгой албан та...
2017.06.12
"Айтүүлс” –ийн арилжаа амжилттай эхэллээ
2017.11.16
Сайд Д.Сумъяабазар Канадын Элчин сайдыг хүлээн авч...
2017.11.08
Эрчим хүчний тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-нээс х...
2018.10.30
Халх голд хууль зөрчин газар олгосон шийдвэрүүдийг...
2018.04.25
"Мал төхөөрөх үйлдвэр"-ийн зөрчил дутагдлыг арилга...
2018.11.05
Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна
2018.04.25
220 гаруй мянган тонн үр тариа хураан авчээ
2017.11.02
“Агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн Зээл...
2018.04.05
“Тавантолгой” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж ...
2018.06.22
Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний ж...
2018.05.07
Нүүрсний тээвэрт үүссэн дарааллыг дахин бууруулна ...
2018.06.21
ХАА-н мэргэжлийн холбоод “Шинэ хөдөө” төслийг ...
2017.10.04
НИТХ гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хэрэг...
2018.01.26
Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөри...
2018.03.03
Улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн ур...
2018.02.07
Газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц бүрдү...
2017.10.03
Монголд зээл олгож, хөрөнгө оруулалт хийх сонирхло...
2018.03.12
Засгийн газар 2018 оны зургадугаар сард 753.3 тэрб...
2018.07.01
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг УИХ-ын Б...
2017.09.27
ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсээр ба...
2018.04.03
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011