Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Яам, агентлагт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлт хангалтгүй байна
2018.08.30
Авлигатай тэмцэх газраас сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурлаар хийсэн мэдээллийн дагуу сэтгүүлчдээс нэмэлт тодруулга хүссэн тул холбогдох мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хүргэж байна. 

Төрийн үйлчилгээний хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл болж буй хүчин зүйлсийг арилгах, таслан зогсоох, холбогдох хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр өнгөрсөн онд Засгийн газар, яам, агентлагт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлт хангалтгүй байна. Цаашид зөвлөмжийн хэрэгжилтийн талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өгч, иргэд олон нийтийн хяналтыг шинэ шатанд гаргах чиглэлээр Авлигатай тэмцэх газар ажиллаж байна.

1. Авлигатай тэмцэх газар нь иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авч Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасны дагуу хянан үзэх үүрэгтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд эрүүл мэндийн салбарт хийгдэж буй томилгооны талаар авлига, ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй болон яамны үйл ажиллагаатай холбоотой гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээлэл гарч, түүнчлэн уг асуудлаар иргэдээс гомдол, мэдээлэл ирсэн.

Иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Авлигатай тэмцэх газарт Эрүүл мэндийн яамны Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Өнөболд нарыг тухайн албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн томилж, ашиг сонирхлын зөрчил гаргасан, хууль бусаар бусдад давуу байдал олгосон эсэхэд хяналт шалгалтын ажиллагаа явуулсан.

Шалгалтаар Эрүүл мэндийн яам нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөхдөө Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт заасныг зөрчин ажлын байранд томилогдох саналыг танил тал, найз нөхдөөрөө дамжуулан бусдад тавьж, албан тушаалд томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг бий болгосон нь тогтоогдсон.

Тодруулбал, Д.Сарангэрэлийн төрсөн хүү Х.Улам-Өрнөх нь Д.Өнөболдод Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд ажиллахыг санал болгосноор томилогдсон, Б.Болорчимэг нь Д.Сарангэрэл сайдыг УИХ-ын гишүүн байхад 4 жил туслахаар нь ажиллаж байсан зэрэг нь холбогдох баримтуудаар тогтоогдсон. Иймд Авлигатай тэмцэх газраас Төрийн албаны зөвлөлд Эрүүл мэндийн яам дахь Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 35.1.2-т заасныг хэрэгжүүлэх талаар албан бичгийг хүргүүлсэн.

2. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгахад албан тушаалтныг хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг мөрдөж ажиллуулах, мэдээллийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Эрчим хүчний яаманд хүргүүлсэн. Эрчим хүчний яамнаас болон салбаруудад 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан, тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан нь олон нийтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлж байна. Үүнд:

  • “Проектватт” ХХК-Үүсгэн байгуулагч Б.Батдэлгэр нь БНЗӨБЦТС ТӨХК-д инженерээр ажилладаг, 2 удаа тендерт шалгарч, гэрээний нийт  дүн 1.094.1 сая төгрөг
  • “Талст инженеринг” ХХК-Үүсгэн байгуулагчийн нөхөр Л.Намжилдорж нь ДЦС-3 ТӨХК-д ажилладаг, 2 удаа тендерт шалгарч, гэрээний нийт дүн 1.189.1 сая төгрөг
  • “Биндэгноров” ХХК-Үүсгэн байгуулагч Д.Батзориг нь УБЦТС ТӨХК-д Зураг төсвийн албаны даргаар ажилладаг, анх Н.Пунцагноров /УБЦТС ТӨХК-ийн Тоолуур, хэмжих хэрэгслийн хэлтсийн дарга/ үүсгэн байгуулж, эзэмшлээ шилжүүлсэн, 1 тендерт шалгарч, гэрээний нийт дүн 1.389.4 сая төгрөг
  • “Эрчим” ХХК-Х.Алтанхуяг нь ЦДҮС ТӨХК-д Улаанбаатар салбарын захирлаар ажиллаж байсан, компанийн 28 хувийг эзэмшдэг, 1 тендерт шалгарч, гэрээний нийт дүн 206.3 сая төгрөг
  • “Наранлист” ХХК-Үүсгэн байгуулагч Н.Сугаржав нь ЦДҮС ТӨХК-д Худалдан авах ажиллагаа, ханган нийлүүлэлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, 2 удаа тендерт шалгарсан, гэрээний нийт дүн 1.628.2 сая төгрөг
  • “Комфорт-Имфекс” ХХК-Үүсгэн байгуулагч Ө.Пүрэвбаатар нь Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан, 2 багц 1 тендерт шалгарч, гэрээний нийт дүн 73.8 сая төгрөг
  • “Грийн энержи интернэшнл” ХХК-Үүсгэн байгуулагч П.Товуудорж ЭХЯ-ны СБТГ-ын даргаар ажиллаж байсан. Компанийн эзэмшлээ дүү П.Даваадоржид шилжүүлсэн. П.Даваадорж нь УБЦТС ТӨХК-д ажиллаж байсан. 1 тендерт шалгарч, гэрээний дүн нийт 215.2 сая төгрөг

3. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд засвар хийх, хурлын заалны тоног төхөөрөмж нийлүүлэх нийт 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан тус яаманд хэрэгжиж буй төслийн мөнгөнөөс “Эрдэнэзул” ХХК руу шилжүүлж бэлэн мөнгө болгон гарган авч засварын ажлыг БОАЖ-ын сайдын хамаарал бүхий өөр компани гүйцэтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Холбогдох шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.

Авлигатай тэмцэх газраас сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурлаар хийсэн мэд...

Уншсан: 2436 | Түгээх |
Холбоотой мэдээ
“Баян Айраг Эксплорэйшн” компанийн нуруулдан уусгах талбай үерт автав
4 цаг 58 минутын өмнө
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замыг түр хаалаа
5 цаг 18 минутын өмнө
Үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, мэргэжлийн бус массажист ажиллаж байжээ
2019.05.30
Гурван тонн гаруй “Хар зайрмаг”-ийг устгалаа
2019.05.30
Солонгос хоолны газруудад цэвэрлэгээ халдваргүйтгэл, хангалтгүй байна
2019.05.30
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
“Баян Айраг Эксплорэйшн” компанийн нуруулдан у...
4 цаг 58 минутын өмнө
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замыг түр ха...
5 цаг 18 минутын өмнө
Үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, мэргэжлийн бус мас...
2019.05.30
Гурван тонн гаруй “Хар зайрмаг”-ийг устгалаа
2019.05.30
Солонгос хоолны газруудад цэвэрлэгээ халдваргүйтгэ...
2019.05.30
Хуурамч мэдүүлэгтэй ачаанаас 10.7 тн полиэтилен гл...
2019.05.28
С.Амарсайхан: Яг энэ байршилд барилга байшин барих...
2019.05.28
Иргэний хөдөлгөөнийхөн Л.Наранбаатарын “Эрдэнэс-...
2019.05.28
Яармагт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа аж а...
2019.05.26
Хэнтий аймагт ОХУ-аас ойн түймэр орж иржээ
2019.05.23
Ж.Амарсанаагийн хувийн эрх ашиг хөндөгдөхөөр эмэгт...
2019.05.23
Хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжү...
2019.05.20
Зочид буудлын өрөө, айлын гэрт гоо сайхны тарилгыг...
2019.05.09
Халдвар авах, өвчлөхөд хүргэдэг эрсдэлтэй үйлдэл х...
2019.05.05
Сүхбаатарын талбайн урд талын зогсоолын газрыг алб...
2019.04.29
“Сод монгол" ХХК нь иргэдийг хохироосон гэж шүүх...
2019.04.21
Гүний усыг зөвшөөрөл, дүгнэлт, тоолуургүйгээр ашиг...
2019.04.18
"Гоодойн ам”-д түймэр гарч, 10 айлын байшин шатж...
2019.04.14
100 гаруй тонн хаягдлыг цэвэрлүүлэв
2019.04.01
Бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг дээрэмддэг этгээ...
2019.04.01
Их хэмжээний тариаг улсын хилээр хууль бусаар нэвт...
2019.03.17
Жаран сая төгрөгийн үнэтэй эд зүйл хулгайлсан хэрг...
2019.03.13
350 кг гахайн өөх нууцаар хил нэвтрүүлэхийг завджэ...
2019.03.13
Эхнэрээ баярлуулах гээд салют буудуулж, бусдын маш...
2019.03.11
Олон хүний аминд хүрсэн ”Эко Алтан Заамар” хэн...
2019.03.05
"Түрээсийн орон сууцанд зуучилна" гэх хуурамч зара...
2019.02.28
Иргэд анхаарал болгоомжгүйгээс шар өвсний түймэр г...
2019.02.25
Жолооны үнэмлэхийн эрх сэргээнэ, ангилал ахиулна х...
2019.02.25
Дорнод аймгийн Дашбалбар сумын засаг дарга хууль з...
2019.02.19
Гашуунсухайтын боомтоор хар тамхи нэвтрүүлэхийг за...
2019.02.19
Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-...
2017.07.03
Үйлчлүүлэгчээ луйвардаж гаршсан өмгөөлөгч Г.Батба...
2017.05.02
ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОХ САЙХАН БАЙНА УУ, “ЖЕНКО...
2017.07.06
Цалин нээх шаардлага тавьж жагсч, цугладаг үйлдвэр...
2018.05.08
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлжээ
2017.05.25
Нүүрс дагасан "цоохор" амьдрал
2018.07.06
Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торг...
2017.10.12
Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрл...
2017.10.13
Ривер хиллс хотхоны нийтийн эзэмшлийн талбай бохир...
2018.02.15
Их Британи улс терроризм, мөнгө угаахын эсрэг хуул...
2018.08.02
Х.Баттулгын Таван толгойгоос Хятадуудад тасалж өгө...
2012.03.29
Өмнөговь аймгийн иргэдийг 9.3 тэрбум төгрөгөөр хох...
2017.12.13
Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нө...
2017.08.24
Угаартсан хүний амь насыг аварчээ
2018.03.05
“Хүүхэд зарах гэж байсныг илрүүллээ” гэх худал...
2018.01.02
АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Зо...
2017.09.15
Өнгөт чулуу түүж байсан иргэдийг саатуулав
2018.11.01
Сошл орчны мэдээг дагаж нийгмээрээ “донсолдогоо...
2017.10.20
Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 10 орчим удаагий...
2017.11.16
“Диваажингийн баримтууд”
2017.11.15
У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, ...
2017.09.20
Мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад ...
2017.10.06
Чанаргүй, хуурамч эмүүдийг нуух ямар сонирхол МХЕГ...
2017.11.03
Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хор...
2017.12.01
Шинжилгээнд тэнцээгүй 42,5 тонн жимсийг буцаав
2018.11.01
Шатахуун импортлогч долоон аж ахуйн нэгж ашигтай а...
2018.01.10
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору...
2017.09.27
Хөгцөрсөн түүхий эдээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэ...
2019.01.29
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй...
2017.09.16
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрий...
2018.03.14
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011