Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
"Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манайлал" сургалт болж байна
2018.10.10

УИХ-ын Тамгын газар, НИТХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан "Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал" сургалт өнөөдөр /2018.10.10/ Улаанбаатар зочид буудлын Өргөө  танхимд  эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтад нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, хурлын ажлын албанд ажилладаг 100 орчим эмэгтэй оролцож байна.

Сургалтын агуулгыг энэ чиглэлээр өмнө нь хийж байсан сургалтын туршлага, сургамж, оролцогчдын саналд үндэслэн “Монфемнет” ТББ шинэчлэн боловсруулсан бөгөөд  Манлайллын загвар, ур чадвар, оролцоо, нөлөөлөл, сэдэлжүүлэлт зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, оролцогчдыг дасгал, танилцуулга,  бүлгийн ажилд татан оролцуулах хэлбэрээр явуулж  байгаагаараа онцлог ажээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан тус сургалтын үйл ажиллагааг нээж үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ:  "Хэзээнээс Монгол эмэгтэйчүүд эрчүүдийн, эр нөхрүүдийнхээ найдвартай ар тал болоод зогсохгүй гэрийн, бас төрийн үйл хэрэгт ихээхэн үүрэг оролцоотой байсан.  Дэлхий дахиныг байлдан дагуулж байсан тэртээх 13-р зууны үед буюу  Их эзэн Чингис хааны гутгаар хүү Өгөдэй хааны их хатан Дөргэнө Их монгол улсын төрийг таван жил удирдсан бол түүний хүү Гүег хааны хатан Огул хаймаш  Их монгол төрийг засах үйл хэрэгт хоёр жил зүтгэж байсан  гэдэг. Тухайн цаг үед дэлхий дахинд эмэгтэйчүүдийн байр суурь ямар түвшинд байсныг та бүхэн сайн мэднэ. Үүнээс дүгнэхэд Монголын эмэгтэйчүүд гэрийн болон төрийн үйл хэрэгт аль эртнээс оролцож, төр улсын бодлого тодорхойлох, түүнийг  хэрэгжүүлэхэд гар бие оролцдог байсан байна.

Дэлхий даяар суу  алдар нь түгсэн домог түүхт монгол эмэгтэйчүүдийн минь үргэлжлэл болсон хатан ухаанаар эрчүүд бидний ажил амьдралын түшиг тулгуур болж, хазайхад нь түшиж, халтирахад нь тулж явдаг  та бүхэндээ талархаж явдагаа  илэрхийлье. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, зөв хүн болгон төлөвшүүлэх,  ижий ааваа асран халамжлах, эр нөхрөө хайрлан хүндэтгэх  эх хүний, эмэгтэй хүний хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй нөр их ажлын зэрэгцээгээр дүүрэг нийслэлээ хөгжүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, иргэд олон нийтийг төлөөлөн ажиллах засаг төрийн үйл хэрэгт хүчин зүтгэж, мэдлэг боловсрол, туршлага чадвараа зориулан ажиллаж байгаа та бүхнээр бахархаж байгаагаа уламжилья. 

НИТХ, нийслэлийн төр захиргааны байгууллагын зүгээс хотын бүтээн байгуулалтад чиглэсэн цөөнгүй ажил хэрэгжүүлж байгаа. Хэдийгээр өндөр байшин барилга, өргөн зам харгуй тавих нь бидний зорилт мөн боловч хөгжлийг зөвхөн үүгээр хэмжих боломжгүй. Ямар ч тохиолдолд бид хүний хөгжлийг, монголын ирээдүй болсон хүүхэд залуучуудын боловсрол, мэдлэг, ёс суртахууны хүмүүжлийг материаллаг ахуй, дэд бүтцийн хөгжлийн бодлогоос хойш тавих ёсгүй.

Нийслэлийн зүгээс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чанар сайжруулах зэрэг дэд бүтцийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээгээр эмэгтэйчүүд хүүхдийн эсрэг гарч болзошгүй хүчирхийллийг таслан зогсоох, өсвөр үеийнхнийг элдэв муу зуршилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, үндэсний өв, түүх соёлоороо бахархах сэдлийг бий болгох, мэдлэг боловсрол, ёс суртахууны зөв дадлыг төлөвшүүлэхэд анхааран ажиллах ёстой. Үүнд та бүхний үүрэг оролцоо, нөлөөлөлийг  нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг онцлон хэлэх байна. НИТХ-ын зүгээс бүхий л салбарт эмэгтэйчүүдийн оролцоог сайжруулах,  энэ чиглэлийн сургалтын үйл ажиллагаа болон нийслэл, дүүрэг, хороо бүрт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлье" гэв.

2016 оны орон нутгийн сонгуулиар бүх шатны ИТХ-д 2100 гаруй эмэгтэй төлөөлөгч сонгогдон ажиллаж байна. Нийслэлийн ИТХ-д  эмэгтэй арван  төлөөлөгч, дүүргүүдийн ИТХ-д  эмэгтэй 82 төлөөлөгч сонгогдсон бөгөөд нийгмийн бодлого, төсөв санхүү, хууль эрх зүй, байгаль орчны асуудлаар илүү мэргэшсэн, уг асуудлаарх  хороодыг удирдаж манлайлан ажиллаж байгааг хурал зохион байгуулагчид дурьдаж байлаа.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

УИХ-ын Тамгын газар, НИТХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентл...

Уншсан: 1097 | Түгээх |
Холбоотой мэдээ
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр орон даяар шууд явагдана
15 цагийн өмнө
"Оюутан цэрэг"-ийн бүртгэл ирэх сарын 1-нд эхэлнэ
15 цаг 5 минутын өмнө
Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаанд хоёр тэрбум төгрөг зарцуулна
15 цаг 18 минутын өмнө
“Улаанбаатарын өвлийн наадам 2019” энэ амралтын өдрүүдэд болно
2019.02.14
Явган хүний зам арга хэмжээг үргэлжлүүлнэ
2019.02.14
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
15 цаг 25 минутын өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
15 цаг 28 минутын өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч б...
2019.02.14
Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн
2019.02.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.02.13
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
2019.02.12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
2019.02.12
Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн
2019.02.11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.02.11
Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн
2019.02.10
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжир...
2019.02.10
Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
2019.02.03
Өнөөдөр билгийн тооллын битүүн
2019.02.03
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.02.01
Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн
2019.02.01
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч буурна
2019.01.30
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид...
2019.01.30
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
2019.01.29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.01.29
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2019.01.28
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.01.28
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2019.01.27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ...
2019.01.27
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
2019.01.24
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2019.01.23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн...
2019.01.23
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ
2019.01.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.01.22
Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн
2019.01.21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.01.21
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ...
2017.07.03
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орно
2017.08.21
Гар утас тархины хавдар үүсгэдэг
2012.10.04
Ямар амьтны мах ямар өвчинд сайн бэ?
2012.06.12
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?
2012.02.25
Улаанбаатарт бага зэргийн бороо орно
2017.07.03
Үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж бай...
2017.06.29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.08.21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.06.12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөрт...
2017.06.13
Хөх сүү багатай бол яах вэ?
2012.04.14
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
2017.06.07
Витамин, түүний хэрэглээ
2012.06.13
Найз охинтой эр хүн бүр энэ аргыг туршаад үзээрэй
2011.06.07
Таны цалин хэрхэн бодогддог вэ
2013.02.14
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.05.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ...
2018.07.05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй......
2018.05.13
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
2018.07.05
МАН-ын гишүүд иргэдээ сонсож, нийгмээ мэдрэх хэрэг...
2017.09.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжи...
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
2018.05.09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ
2017.12.27
Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2017.12.24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.05.09
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
2018.07.05
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
2017.12.24
Өнөөдөр Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шу...
2017.12.27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн и...
2017.12.26
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011