Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Б.Батбямба: Яармагт байгуулах дэд төвд зөвхөн хотын захиргааны байгууллага очно гэж ойлгож болохгүй
2018.09.17
Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 46 жилийн ой өнөө жил тохиож буй. Монгол Улсад ардчилал, шинэчлэл өрнөж, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн 1990-ээд оноос хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж ирсэн.  Япон Улсын Засгийн газар 1991-2013 он хүртэлх хугацаанд Монгол Улсад нийтдээ 102.3 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 77.3 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, 36.5 тэрбум иенийн Техникийн хамтын ажиллагааны тусламж үзүүлжээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа 1997 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан хөгжиж, харилцааны хүрээ өргөжин тэлсээр өнөөдрийг хүрчээ.

Тэгвэл хоёр улсын бизнес эрхлэгчдийг өөр хооронд нь танилцуулах, үйл ажиллагааг нь харилцан сурталчлах, хамтын ажиллагааг нь эрчимжүүлэх зорилго бүхий  "Монгол-Хоккайдогийн бизнес форум" өнөөдөр /2018.09.17/ боллоо. Форумд УИХ-ын гишүүн, Монгол-Хоккайдогийн эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн Л.Болд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн Такэббэ Цүтомү, Япон улсаас Монголд суугаа Бүрэн эрхэт элчин сайд асан Шимүзү Такэнори, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нарын албаны хүмүүс болон Монгол, Япон улсад бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо. Японы Хоккайдо мужид үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллага, компаниудын төлөөлөл оролцож, барилга угсралт, хөдөө аж ахуй, архетиктур дизайн, дулаан хангамжийн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан юм. Тэдгээр нь цаг агаарын эрс, тэс уур амьсалтай Монгол орны нөхцөлд тохирох давуу талтай байв. 

Форумын үеэр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба "Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт-2018" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр илтгэлдээ "Улаанбаатар хот Хоккайдо мужтай эртний харилцаатай. 1997 онд Япон улсын Саппоро хотод зохион байгуулсан Өвлийн хотуудын уулзалтад Улаанбаатар хот оролцож, гишүүнээр элссэн. Түүнээс хойш Хоккайдо мужтай олон чиглэлээр хамтран ажиллалаа. Жайка байгууллагын төсөл, хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн барилгыг өргөтгөн, дулаалж, төрийн үйлчилгээг нийгэмд хүргэх бааз суурийг бэхжүүллээ. Мөн нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд тус байгууллага багагүй дэмжлэг үзүүлсэн. Цаашид нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тул Улаанбаатар хотыг хэд хэдэн дэд төвтэй болгох юм. Өдгөө Улаанбаатар Их болон Багатойруу гэсэн хоёр том төвтэй, төр, захиргааны бүх байгууллага тэнд үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс эхний ээлжинд хоёр төвтэй болгох зорилт тавьсан юм. Үүний нэг нь Яармагт байгуулах дэд төв юм. Тус хоёр төвийн бүтээн байгуулалтыг гадаадын байгууллагын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр хийж байна. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн инженерийн байгууламж зэргийг дурдаж болно. Яармагт байгуулах дэд төвд зөвхөн хотын захиргааны байгууллага очно гэж ойлгож болохгүй, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаас авхуулаад эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Хотоос хийж буй дараагийн том ажил нь Налайх дүүрэгт барьж буй Барилгын материалын үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалт. Ажилгүйдэл, ядуурал, нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулж, Налайх дүүрэгт үйлдвэрүүдийг бөөгнүүлэх юм. Татварын болон бусад хөнгөлөлт үзүүлэх зарчмаар аж ахуйн нэгжүүдийг тэнд төвлөрүүлэхээр тооцсон. Паркийн эхний ээлжийн үйлдвэрийг ашиглалтад оруулна. Уг бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, хамтран ажиллах боломж хэн бүхэнд нээлттэй.

Гэр хорооллыг дахин барилгажуулж, агаар, хөрсний бохирдлыг бууруулах нь бидний том зорилгын нэг. Өнөөдрийн байдлаар 210 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч байна гэсэн статистик бий. Яндангийн тоог бууруулж, Улаанбаатарыг орчин үеийн хот болгохоор ажиллаж буй. Ингэхдээ шахмал түлшний үйлдвэр барих, дулааны алдагдлыг бууруулах ажил санаачилж буй. Уурын зуухыг цахилгаан халаагуур солих гэх мэт арга хэмжээ авч байна. Дэлхийн банкнаас авхуулаад олон байууллага хандив, тусамж үзүүлж байгаа. Мөн аялал, жуулчлалыг хөгжүүлэхээр хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг онцолсон. Энэ бүгдэд Япон улсын төлөөлөгчид гар, бие оролцож буйг хэлэхэд таатай байна” гэсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 46 жилийн ой өнөө жил тох...

Уншсан: 1796 | Түгээх |
Холбоотой мэдээ
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Катар улсад айлчилж байна
2018.12.17
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх III төсөл эхэллээ
2018.12.17
Нүүрс тээврийн жолооч нарын цалинг нэмэгдүүлж, эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна
2018.12.17
Next stop наадамд Монголын ирээдүйг тодорхойлогч гол тоглогчид нэр дэвшинэ
2018.12.17
Шадар сайд “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн ерөнхий захирлыг хүлээн авч уулзав
2018.12.16
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011