Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Сайд Ц.Цогзолмаа их, дээд сургуулиудыг “Оюутан мобилити” тогтолцоонд хамтран ажиллахыг уриаллаа
2018.09.17

“Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал 2030”-д тусгасан мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг биелүүлэх зорилгоор “Судалгаанд суурилсан их сургуулийн үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газар баталсан. Хөтөлбөрийн нэг хэсэг болох “Оюутан Мобилити” буюу Монголын их дээд сургуулиуд кредит харилцан зөвшөөрөх санаачлагыг эхлүүлэхээр болж, гэрээнд гарын үсэг зарлаа. Тодруулбал, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн байранд энэхүү үйл ажиллагаа өрнөсөн бөгөөд тус зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Ариуболд, Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн захирал, Профессор Ч.Ганзориг, Монгол Германы хамтарсан технологийн их сургуулийн захирал, Доктор Н.Дорждэрэм нар дээрх арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

“Оюутан мобилити” тогтолцоо хэрэгжсэнээр оюутан залуус өөрийн хүссэн мэргэжил, чиглэлээр хэрхэн, хэзээ, яаж суралцаж үр дүнд хүрэх хариуцлагатай сонголт хийх эрх чөлөөг нь олгох юм байна. Өмнө нь, дээрх маягаар суралцагчдад багш, хичээл сонгох эрх байгаагүй бол ийнхүү сургууль хооронд гэрээ байгуулснаар оюутнууд өөрийн сурч боловсрох чиглэлээ сонгох бүрэн боломж нээгдлээ.

Энэхүү үйл ажиллагааг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа цаашид дэмжин ажиллахаа илэрхийлж, бусад их дээд сургуулиудыг “Оюутан мобилити” тогтолцоонд хамтран ажиллахыг уриалж байгаагаа зөвлөх Б.Ганбатаар уламжлуулсан юм.

Гэрээнд гарын үсэг зурсан талууд “Уламжлалт оюутныг” бие даан насан туршид суралцах чадвартай “Чөлөөт оюутанг” бий болгоход оршиж байгааг онцоллоо.




Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Ариунболд “Боловсролын байгууллагын эцсийн гол зорилго бол чанартай боловсролоор дамжуулан сайн мэргэжилтнийг бэлтгэх байдаг. Бидний баталж буй хөтөлбөрөөр дамжуулан их, дээд сургуулиудын оюутнууд зөвхөн өөрийн сургууль дээрээ хичээлээ үзэж, кредитээ цуглуулаад явдаг байсан бол өнөөдрөөс эхлэн гэрээнд гарын үсэг зурсан сургуулиуд кредитээ харилцан зөвшөөрснөөр, оюутнууд өөрсдөө хамгийн чанартай гэж үзэж буй сургалтын хөтөлбөрийг, сургууль хамаарахгүй сонгон хичээлээ үзэх боломж бүрдэж байна" гэж хэлэв.

Харин Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн захирал Ч.Ганзориг "Дэлхийн ихэнх улсуудад “Академик мобилити” гэх хөтөлбөр хэрэгждэг. Үүний нэг нь оюутны шилжилт хөдөлгөөнийг дэмждэг “Студент Мобилити” хөтөлбөр юм. Эдгээр хөтөлбөрт мөн багш солилцооны хөтөлбөр багтдаг. Монгол Улсын дээд боловсролын салбарт багш нарын хүрэлцээ дутмаг байгаа гэж хэлж болно. Тийм учраас сайн багш нарын нөөц боломжийг их дээд сургуулиудын салбар дунд ашиглах боломж үүсэж байна” гэж мэдээлсэн юм.



Өнөөдөр ижил чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг “Шинэ Монгол” Технологийн дээд сургууль болон Монгол Германы хамтарсан Технологийн их сургуулийн хооронд хэрэгжиж эхэлж байгаа ч цаашид Улсын их, дээд сургуулиуд нэгдэж, саналаа гаргавал хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг ярьж байлаа.

Эх сурвалж: БОАЖЯ

“Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал 2030”-д тусгасан мэ...

Уншсан: 1552 | Түгээх |
Холбоотой мэдээ
Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ
2018.10.19
“Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүлүүд ажиллаж эхэлнэ
2018.10.18
Цайзаас зүүн Алтан-Өлгий рүү өгсөх замыг шинэчлэн засч, нээлээ
2018.10.18
БНХАУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төслүүдийн явцыг эрчимжүүлнэ
2018.10.17
"Туушин зочид буудал" ХХК-ийн өмнөх газрыг албадан чөлөөлж байна
2018.10.17
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011