Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2018.09.18

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр Япон Улсын Хоккайдо дахь Монгол Улсын Өргөмжит Консул, “Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Ц.Такэбэ тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзав.

УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд Япон Улсын Кансай бүс, Осака, Хоккайдо муж хар салхи, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдэж, олон хүний эрдэнэт амь эрсэдсэнд хувиасаа болон Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлээд Япон Улс гамшгийн хохирлыг богино хугацаанд  давна гэдэгт итгэлтэй байна гэв.

   Хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгдөг болохыг тэрбээр тэмдэглэн хэллээ. Үргэлжлүүлэн УИХ-ын дарга “Монгол, Японы харилцаа Стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан эрчимтэй хөгжиж, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, хоёр талын төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байна. Монгол, Японы харилцааг эдийн засгийн салбарт шинэ түвшинд гаргаж хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байдаг. 2016 оноос хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийн хэрэгжилтийг хангаж, мөн Давхар татвараас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах чиглэлд анхаарч ажиллаж байна” гэлээ.

Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимагийн урилгаар 2017 оны гуравдугаар сард тус улсад айлчлалын хүрээнд дээрх баримт бичигт гарын үсэг зурах ёслол болсон бөгөөд EPA-ийн бодит үр өгөөжийг дээшлүүлэхэд хоёр улсын төр, хувийн хэвшлийн хэлхээ холбоо болон орон нутаг, иргэд хоорондын идэвх, санаачлага хамгийн чухал болохыг УИХ-ын дарга М.Энхболд хэллээ. 

Гурав дахь жилдээ “Монгол-Хоккайдогийн худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-ыг өргөн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгуулсан ноён Ц.Такэбэд УИХ-ын дарга баяр хүргээд, парламентын гишүүн байх үеэсээ хойш хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр идэвх санаачилга гарган ажиллаж ирснийг нь тэмдэглэлээ. 

Ноён Ц.Такэбэ УИХ-ын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. “Монгол-Хоккайдогийн худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд энэ хугацаанд хоёр талын бизнесийн байгууллагууд танилцан, тодорхой түвшинд хамтын ажиллагаа өрнүүлж эхэлсэн үр дүнтэй байгааг тэрбээр танилцуулсан юм. Цаашдаа нийгэмлэгийн үйл ажиллагааг бодит салбаруудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нэн тэргүүнд аялал жуулчлалын салбарын харилцааг хөгжүүлэх чиглэлээр түлхүү анхаарахаар төлөвлөөд байгаа аж.

Монгол Улсад аялал жуулчлалын нөөц их бий, Хоккайдо жилдээ 5.3 сая орчим жуулчин хүлээн авдаг туршлагатай. Үүний зэрэгцээ Монголын уламжлалт мал аж ахуйг аялал жуулчлалын салбарын тулгуур болох бололцоо бий гэж үзэж байгаагаа Ноён Ц.Такэбэ танилцууллаа. Цаашдаа улс орнуудын иргэдийн аялал жуулчлал жил жилээр өсөх судалгаа бий учраас Монгол Улс дотоод нөөцөө бүрэн ашиглах, нэн тэргүүн шинэ нисэх онгоцны буудлаа ашиглалтад оруулах, холбогдох дэд бүтцийг бүтээн байгуулах нь хэтдээ эдийн засгийн чухал ач холбогдолтой гэдгийг тэрбээр хэллээ.

Мөн Монгол Улсын мал аж ахуйн тогтвортой хөгжил эдийн засгийн чухал ач холбогдолтой бөгөөд “Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг” нь цаашдаа мал аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, туршлага солилцох, судалгаа хийх, мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр ажиллах боломж байгаа талаар танилцууллаа. 

Хоккайда муж бол цаг агаарын хувьд Монголтой төстэй учир хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага солилцоход илүү дөхөм гэдгийг УИХ-ын дарга хэлэв. Үүнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, “Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн хамтран зохион байгуулдаг “Монгол-Хоккайдогийн худалдаа, хөрөнгө оруулалтын форум” чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэсэн юм. Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажиллах явцад хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай асуудлууд гарсан тохиолдолд Монгол Улсын Их Хурал дэмжин ажиллахад бэлэн гэдгийг илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд эрхэмсэг ноён Ц.Такэбэ-д Монгол, Японы харилцааг хөгжүүлэхийн төлөө сэтгэл гарган дэмжлэг туслалцаа үзүүлж байдагт нь талархал илэрхийлж,  сайн сайхныг хүслээ.

Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато болон албан бусад хүмүүс байлцав.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр Япон Улсын Хоккайдо дахь Монгол У...

Уншсан: 2104 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ерөнхий сайд Хоккайдогийн их сургуулийн оюутнуудтай уулзлаа
2018.12.16
Нэр бүхий гишүүд ЖДҮ-ийн асуудлаар бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ
2018.12.11
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчилна
2018.12.11
“ЖДҮ-ийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ
2018.12.09
УИХ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ
2018.12.09
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011