Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Анивчиж буй гэрлээр уулзварт нэвтэрсэн жолоочид хариуцлага тооцно
2018.09.19
Хөдөлгөөний хэт ачааллын улмаас тээврийн хэрэгслийн жолооч нар  зам дээр өдөрт ойролцоогоор хоёр цаг орчим түгжирдэг гэсэн судалгаа бий. Энэ бүхэн нь дан ганц тээврийн хэрэгслийн тооноос үл хамаарч буй. Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид шат дараатай арга хэмжээ авахаар болсон билээ. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн тавдугаар сарын 23-нд гаргасан тогтоолын хэрэгжилтийн ажлын явцын танилцуулга мэдээллийг  Замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд танилцууллаа.

Эхний ээлжинд ажлын болон ажлын бус цагаар байнга ачаалалтай байдаг уулзваруудад “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ хийхээр төлөвлөсөн. Урдах зам нь түгжрэлтэй байгааг харсан байтлаа анивчиж буй гэрлээр уулзварт нэвтэрсэн жолооч нараас болж эсрэг болон хөндлөн урсгалаар зорчиж буй хүмүүс хөдөлгөөнөө хязгаарлуулан, үүний улмаас бусад чиглэлийн хөдөлгөөний эрчим саардаг. Тэгвэл шар дөрвөлжин тэмдэглэгээг томоохон уулзваруудад хийж, камераар хянаснаар эл зөрчил буурна гэсэн тооцоо бий. Замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд бэлтгэлээ базааж, ирэх арваннэгдүгээр сар гэхэд уг тэмдэглэгээг хийж, хяналт тавих боллоо. Тодруулбал, “Цэцэг төв”, “Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн төв", МУБИС болон Төв музейн уулзварт шар дөрвөлжинг хийх болсон талаар холбогдох албаныхан мэдээллээ. Уулзваруудлыг хянах камер, түүний программ хангамжид шаардлага 200 гаруй сая төгрөгийг нийслэлийн Засаг дарга шийдэж өгсөн бөгөөд тэмдэглэлээг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ынхан хийх аж. Засварын ажилтай хамтатган, маргаашнаас тэмдэглэгээ тавина гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэлэв. Мөн тэрбээр ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх замын хөдөлгөөний шинэ дүрэмтэй холбогдуулан үлдсэн уулзваруудад шар дөрвөлжин хийх талаар хэллээ.

Түгээлтийн машинуудыг 07.00 цагаас хойш хотын хөдөлгөөнд оролцуулахгүй

Хөдөлгөөний ачааллыг бууруулах дараагийн арга хэмжээ нь ачаа, барааны түгээлтийн  дунд, том оврын машинуудыг өдрийн цагаар хотын хөдөлгөөнд оролцуулахгүй байх явдал. Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар уг ажлын явцын талаар "Борлуулалт, түгээлтийн автомашинуудыг 3.5 тонн хүртэлх болон түүнээс дээш, чиргүүлтэй тээврийн хэрэгсэл хэмээн ангилж, бүсчлэлээр цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулах санал боловсруулсан. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс зохицуулалтыг мөрдүүлнэ" гэсэн юм.

Одоогоор ажлын хэсгийнхэн борлуулалт, түгээлтийн машиныг 21.00-07.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулж байх санал гаргаад буй юм. Гэвч түргэн муудах бүтээгдэхүүн хүргэдэг автомашиныг 12.00 цаг хүртэл явуулж өгөөч гэсэн санал зарим иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлжээ. Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү энэ талаар "Уг асуудлыг сайтар судлах хэрэгтэй. Бид Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран түгээлтийн машинуудад байршил тогтоогч суурилуулж, хяналт тавих боломж бүрдүүлэх талаар ярилцсан. Ийм боломж бий гэсэн. Ирэх оны төсөвт шаардлагатай хөрөнгийг нь суулгаж, ажил хэрэг болгоно. Мөн хотын зах орчмоор цагийн хязгаарлалт тогтоохгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Хэрэв бүхэлд нь хязгаарлалт тогтоовол иргэд, аж ахуйн нэгжүүд микро автобус болон суудлын автомашинаар ачаа, бараагаа зөөж мэднэ. Хэрэв ингэвэл замын хөдөлгөөний ачаалал буурахгүй. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас маршрут гаргасан" гэв.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан "Бүсчлэлээ ямар байдлаар зохицуулах юм бэ. Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан тогтоолд бараа, бүтээгдэхүүнийг ажлын бус цагаар, хөдөлгөөний нягтралгүй үед хүргэдэг байх ёстой гэж заасан. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг энэ журмаар л зохицуулах ёстой. Өнөөдрийн байдлаар нийслэлд түгээлтийн 20 гаруй мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Нөхцөл байдлаас болоод шатахуун зарцуулалт 40, цаг зарцуулалт 70 гаруй хувийн алдагдалтай байна. Тэд ачаа, бараа буулгаж буй орчныхоо замын хөдөлгөөнийг 15-20 минут сааруулж, түгжрэлийг 30 хувиар нэмэгдүүлдэг гэсэн тооцоо бий. Ингэж иргэдэд бухимдал үүсгэж болохгүй. Тиймээс түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг шөнийн цагаар түгээж, хэрэглэгчдийн гарт өглөө эрт, шинээр нь хүргэх ёстой. Халуун наранд, өдөржин машины бүхээгт ачиж явсан бүтээгдэхүүнийг хүнд хэрэглүүлж болохгүй. Холбогдох албаныхан үүнд анхаарч, зохицуулалт хийх ёстой. Ялгаа гаргаж болохгүй" гэсэн юм.

Уг зохицуулалттай холбогдуулан Тэргүүлэгчид шинэчилж буй өөр нэгэн арга хэмжээ нь бөөний төвүүдээс бараа, бүтээгдэхүүн авахаар ирсэн орон нутгийн тээврийн хэрэгслийг өдрийн цагаар хотын замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг үүрэг болгосон. Ажлын хэсгийнхэн хүн, ачаа тээвэрлэж буй тээврийн хэрэгслүүдийг “Нарантуул” худалдааны төвд 22.00 цагаас өмнө оруулахыг хориглож, тэмдэг тавьж өгчээ. Иргэд үүнийг мөрдөж эхэлсэн гэнэ. Улмаар бусад захуудад тэмдэг байрлуулж, хязгаарлалт хийх санал хүргүүлжээ.

Гэвч "Нарантуул" худалдааны төв уг зохицуулалтыг хийх шийдвэр гаргасан ч хэрэгжилт хангалтгүй байгааг нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан шүүмжлэв. Учир нь холбогдох албаныхан судалгаагаа эцэслэн гаргаагүй байгаа аж. Уг асуудалтай холбогдуулан Тээврийн цагдаагийн албаны Хяналт, хөдөлгөөн зохицуулалтын албаны дарга, хурандаа Ч.Жаргалсайхан “Орон нутаг руу ачаа ачихын тулд нэг машин бараг 10 хоног зогсдог. Энэ байдлыг болиулж, тээвэр ложисткийн төвийг хотоос гаргах зүйтэй" гэсэн юм. Өдгөө төмөр зам дагасан 10 орчим ложистик бий ч түгээлтийн төв байхгүй гэнэ.

Дашрамд дурдахад, энэ үеэр Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Б.Одбаяр замын хөдөлгөөний мэдээллийг Авто радио-96.3 болон МҮОНРТ-ийн зарим сувгаар өдөрт таван удаагийн давтамжтай мэдээлж байгааг танилцуулав. Удахгүй 12 радиогоор замын хөдөлгөөний нөхцөл, байдлыг мэдээлдэг болох юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Хөдөлгөөний хэт ачааллын улмаас тээврийн хэрэгслийн жолооч нар  зам дээр ө...

Уншсан: 2062 | Түгээх |
Холбоотой мэдээ
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Катар улсад айлчилж байна
2018.12.17
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх III төсөл эхэллээ
2018.12.17
Нүүрс тээврийн жолооч нарын цалинг нэмэгдүүлж, эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна
2018.12.17
Next stop наадамд Монголын ирээдүйг тодорхойлогч гол тоглогчид нэр дэвшинэ
2018.12.17
Шадар сайд “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн ерөнхий захирлыг хүлээн авч уулзав
2018.12.16
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011