Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Хур тунадас, нойтон цасны улмаас налсан үр тариаг богино хугацаанд хаягдал багатай хураан авах боломж бий
2018.09.26
2018 онд улсын хэмжээнд 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д буудай, 13 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8  мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн. Хөрсний угтвар чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан улаанбуудайн тариалалтыг тавдугаар сарын 5-28-ны хооронд зохион байгуулсан. Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажилд 13 аймгийн 86 сумын 1265 аж ахуйн нэгж, иргэний 365.2 мянган га улаанбуудайн талбай хамрагдаж, нийт тариалсан талбайн 74.3 хувь нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй авсан юм.  

Энэ жилийн хувьд тавдугаар сар бүхэлдээ хур тундас багатай, 6 дугаар сар гарсаар Хөвсгөл, Булган, Увс, Төв, Архангай, Өвөрхангай аймгийн зарим бүс нутгаар хур тунадас орж, таримлын өсөлт хөгжилтөд эерэгээр нөлөөлсөн бол тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан-Уул болон Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар долдугаар сарын 5-ныг хүртэл гандуу байсан.

2018 оны ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон юм. Энэ нь улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахуйц үзүүлэлт.

Намрын ургац хураалтаас өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дархан-Уул аймгийн ургамал, газар тариалангийн хүрээлэнтэй хамтран ургац хураалтын технологийн зөвлөмжийг боловсруулж, тариаланчид, тариалан бүхий аж ахуйн нэгжид хүргүүлсэн. Мөн Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өдөр тутам цаг агаарын мэдээ хүлээн авч, орон нутагт сэрэмжлүүлэг мэдээллийг тухай бүрд хүргүүлж байгаа юм.

Есдүгээр сарын 25-ны байдлаар 26 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 51.5 мянган га-гаас 73.9 мянган тонн үр тариа, 8.9 мянган га-гаас 116.9 мянган тонн төмс, 5.5 мянган га-гаас 61.6 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Ингэснээр үр тарианы хураалт 15.1 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 66.2-68.9 хувийн явцтай, ургац хураалтын ажил жигдэрсэн гэж Ургацын штабаас мэдээллээ.

Есдүгээр сарын дундуур орсон хур тунадас, нойтон цас, ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүсэх төлөвтэй байгаагаас шалтгаалан ургац хураалтын ажил тодорхой хугацаагаар хойшилж болзошгүй бөгөөд үр тариа налсан байдалтай байна. Энэ үед комбайндаа нэмэлтээр иш өргөгч суурилуулах, нэг талаас нь сөргүүлж хураах зэрэг налсан тариаг хурааж авах хэд хэдэн арга бий.

Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг орон нутгийн удирдлагуудад чиглэл өгөөд байна. Аймаг бүрт гарсан Ургацын штаб ургац хураалтын явцын талаар Улсын ургацын комисст мэдээ хүргүүлж байгааг хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр түгээж, ургацаа богино хугацаанд хураан авахаар шуурхай ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариалан эрхлэгчдэд шатахуун, иш өргөгч, үтрэмийн техник тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа бөгөөд тус санд үтрэм дээр чийгтэй буудайг яаралтай татан авч, хатаах, стандартын шаардлага хангуулах зориулалттай элеватор 24 цаг тасралтгүй ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Хөтөл дэх салбарт үр тариа хатаалгын тоног төхөөрөмжийг шинээр оруулж ирсэн. Тиймээс ургацыг аль болох богино хугацаанд хаягдал багатай хурааж авах техникийн боломж бүрдсэн гэж хэлж болно.

2018 онд улсын хэмжээнд 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д бу...

Уншсан: 177 | Түгээх |
Холбоотой мэдээ
“Бид нэг агаартай” дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
2018.10.11
Үнэт цаасны 31 компани хувь нийлүүлсэн хөрөнгөө зохих хэмжээнд хүргэжээ
2018.10.10
Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил үргэлжилж байна
2018.10.09
Улсын хэмжээнд ургац хураалтын ажил 50 гаруй хувьтай явагдаж байна
2018.10.06
Монголын мянганы сорилтын сан байгуулна
2018.10.04
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
“Бид нэг агаартай” дэвшилтэт техник, технологи...
2018.10.11
Үнэт цаасны 31 компани хувь нийлүүлсэн хөрөнгөө зо...
2018.10.10
Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварла...
2018.10.09
Улсын хэмжээнд ургац хураалтын ажил 50 гаруй хувьт...
2018.10.06
Монголын мянганы сорилтын сан байгуулна
2018.10.04
“Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн авто зам...
2018.10.02
Баяжуулах үйлдвэрийнхэн “Инновацийн баатар”-аа...
2018.10.01
Хур тунадас, нойтон цасны улмаас налсан үр тариаг ...
2018.09.26
Даатгалын салбарын анхны үнэт цаас биржэд гарлаа
2018.09.17
Дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүнд цацрагийн тандалт...
2018.09.09
Орон нутагт үнэт металийн сорьцын хяналтын лаборат...
2018.09.05
Дарханы чиглэлийн авто замыг шинээр барих барилгын...
2018.09.05
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдаа...
2018.08.30
“Зоос гоёл” ХК-ийн хувьцааг бүртгэлээс хаслаа
2018.08.30
Төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувь нэмнэ
2018.08.22
Хангайн бүсийн банкны салбарын удирдах ажилтнуудын...
2018.08.15
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилж...
2018.08.08
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг эрчим...
2018.08.08
ОУВС-гаас өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тав...
2018.08.08
Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног...
2018.08.07
Гурван ангиллын 18 компанийн хувьцаа арилжаалжээ
2018.07.30
“Улаанбаатар Түншлэл-2018” Олон улсын үзэсгэлэ...
2018.07.30
Гүйцэтгэгч компани гүүрэн гарцын ажлыг хугацаанаас...
2018.07.25
Д.Сумъяабазар Эрдэнэс-Тавантолгойн IPO- гоо 180 хо...
2018.07.24
Аварга тосон нууранд тавьсан гулгуурыг татан буулг...
2018.07.24
Засгийн газар 2018 оны зургадугаар сард 753.3 тэрб...
2018.07.01
“Тавантолгой” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж ...
2018.06.22
Нүүрсний тээвэрт үүссэн дарааллыг дахин бууруулна ...
2018.06.21
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хув...
2018.06.21
Налайх дах малын мах боловсруулах үйлдвэр энэ нама...
2018.06.13
Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв
2017.07.06
Эдийн засагч Б.Баттөмөр: АНУ-ын зээлжих эрхийн зэр...
2011.08.09
Хятадын төв банкны чанаргүй зээл 10-20 хувьд хүрч...
2012.09.15
Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын ...
2017.11.30
“Алтай холдинг групп”-ийг “2017 оны шилдэг к...
2017.12.15
Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр б...
2018.01.24
Шөнийн клубуудын зөвлөл архидан согтуурахтай тэмцэ...
2013.05.25
“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн онцгой албан татвар...
2018.02.22
ОУВС-гийн хөтөлбөр буюу мөнгөний чимээ
2017.05.26
“Приус” зэрэг зарим автомашины онцгой албан та...
2017.06.12
"Айтүүлс” –ийн арилжаа амжилттай эхэллээ
2017.11.16
Сайд Д.Сумъяабазар Канадын Элчин сайдыг хүлээн авч...
2017.11.08
Халх голд хууль зөрчин газар олгосон шийдвэрүүдийг...
2018.04.25
Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна
2018.04.25
220 гаруй мянган тонн үр тариа хураан авчээ
2017.11.02
“Агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн Зээл...
2018.04.05
Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний ж...
2018.05.07
“Тавантолгой” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж ...
2018.06.22
Нүүрсний тээвэрт үүссэн дарааллыг дахин бууруулна ...
2018.06.21
ХАА-н мэргэжлийн холбоод “Шинэ хөдөө” төслийг ...
2017.10.04
НИТХ гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хэрэг...
2018.01.26
Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөри...
2018.03.03
Улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн ур...
2018.02.07
Газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц бүрдү...
2017.10.03
Монголд зээл олгож, хөрөнгө оруулалт хийх сонирхло...
2018.03.12
Засгийн газар 2018 оны зургадугаар сард 753.3 тэрб...
2018.07.01
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг УИХ-ын Б...
2017.09.27
Ууц дунджаар 207.5 мянган төгрөгийн үнэтэй байна
2018.02.01
ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсээр ба...
2018.04.03
Атар газар эзэмшсэний 60 жилийн ой угтсан бүтээлч ...
2018.03.14
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011