Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Баяжуулах үйлдвэрийнхэн “Инновацийн баатар”-аар тодорч, 100 сая төгрөгийн урамшуулал хүртлээ
2018.10.01

Шинжлэх ухаан үйлдвэрлэлийг төгс хослуулж, оновчтой, эдийн засгийн үр ашиг авчирхуйц сайн  санал санаачилга, бүтээмжийг дээшлүүлэн  техник технологийн өндөр хөгжилд хүрэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр 2013 оноос эхлэн “1000 инженерийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Дөрөв дэх удаа болж буй энэ удаагийн зөвлөгөөн тус үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд менежментийн ухаан, ажлын арга барил, бизнесийн сайжруулалтын тэргүүн туршлагыг хуваалцахадчиглэсэн нь онцлог байв. Монгол улсын уул уурхайн салбарын эрдэмтэд, судлаач инженерүүдийн өргөн бүрэлдэхүүн хоёр өдрийн турш шинэ санаа, мэдлэгийг хуваалцан,  бүтээмж, инноваци, оюуны өмчийн чиглэлээр ололт амжилт, хүндрэл бэрхшээл, гарц шийдлээ ярилцсан нь зөвлөгөөний цар хүрээ, ач холбогдлыг  нэмэгдүүлсэн.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “ Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлжийг  ашиглалтад хүлээн авсны 40 жилийн ойн босгон дээр бид өнөөдрийн  хөгжлийн түвшинд үнэлэлт өгч,  цаашдын зорилтоо тодорхойллоо. Энэхүү үйл явцыг үргэлжлүүлж, тасралтгүй үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэрхэн инновацид түшиглэн хөгжүүлэх вэ гэдгийг уул уурхайн эрдэмтэд, академич, судлаач инженерүүд та бүхний оюун ухаанд тулгуурлан нээлттэй солилцож байна” хэмээсэн нь зөвлөгөөний зорилго, үр өгөөжийг тодотгож өгөв. Зөвлөгөөний нээлтийн ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ирүүлсэн  илгээлтийг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-эрдэнэ танилцуулж, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут мэндчилгээ дэвшүүлэн оролцогчдод амжилт хүссэн. Мөн шинжлэх ухаан,үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, шинэ дэвшилтэт техник, технологийг судлах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны өмч, технологи дамжуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Шинжлэх ухааны Академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар нар гарын үсэг зурав. Энэ үеэр Академич  Г.Чулуунбаатар “Эрдэнэт үйлдвэр нь байгуулагдсан цагаас эхлэн Монгол улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд төсөв санхүүгийн бүрдүүлэлтэнд ямагт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, ард түмний сайн сайхан амьдралын нэгэн бодит баталгаа болсон манай уул уурхайн дэлхийд данстай томоохон үйлдвэрийн нэг. Шинжлэх ухааны Академийн зүгээс тус үйлдвэртэй бүх талаар хамтран ажиллахад бэлэн буй” гэдгээ онцоллоо.

“Эрдэнэт үйлдвэр 40”  сэдвийн дор зохиогдсон 1000 инженерийн зөвлөгөөн “Тасралтгүй сайжруулалтын тэргүүн туршлага”, “Инноваци-Оюуны өмч” салбар хуралдаанаар үргэлжлэн, дүгнэлт зөвлөмж гаргасан. Зөвлөмжийг салбар хуралдааны даргалагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, Ерөнхий инженер Т.Батмөнх, Хөгжил, Их барилгын асуудал эрхэлсэн орлогч Д.Эрдэнэцогт нар танилцуулав.

1000 инженерийн зөвлөгөөний шагнал гардуулах үйл ажиллагаа Эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг илтгэлийн тэргүүн, дэд байрын шагналыг гардуулснаар эхэлж, шинийг санаачлагч, манлайлагч, өсөх ирээдүйтэй инженер  техникийн ажилтнуудын урамшууллаар үргэлжилсэн. Харин дараа нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Инноватор-2018” цомыг шинийг санаачлагч, оюунлаг шилдэг хамт олонд хүндэтгэлтэйгээр гардуулах цаг мөч ирснийг хөтлөгч дуулгав.

Энэ удаа “Инноватор-2018” цомын эзнээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн хамт олон тодорсон.  Тус хамт олны санаачлан, хэрэгжүүлсэн “Технологийн схемийг оновчлох замаар металл авалтыг өсгөж, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь” сэдэвт төсөл ийнхүү 2018 оны “Инновацийн баатар”-аар тодрох амжилт өөд хөтөлжээ. Инноватор цомын 2016 оны эздээр Ж.Ганзориг ахлагчтай “Төвөөс зугатах хүчний шахуурга” бүтээлийн Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын хамтарсан баг шалгарч байв.

М.Балжинням
















 

Шинжлэх ухаан үйлдвэрлэлийг төгс хослуулж, оновчтой, эдийн засгийн үр ашиг авч...

Уншсан: 844 | Түгээх |
Холбоотой мэдээ
Х.Баделхан: 30 мянга орчим төрийн албан хаагчийг шинээр орон сууцтай болгох зорилт тавиад байна
2019.05.21
Арьс ширэн түүхий эдийн чанарын талаар хэлэлцүүлэг боллоо
2019.05.16
ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,төсөл сонгон шалгаруулах журам батлагдлаа
2019.05.16
Хонины шинэ мах 8000-8500 төгрөг байна
2019.05.14
Баруун аймгуудын хэрэглээг бүрэн хангах цементийн үйлдвэрийн барилгын ажил эхэллээ
2019.05.13
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Х.Баделхан: 30 мянга орчим төрийн албан хаагчийг ш...
2019.05.21
Арьс ширэн түүхий эдийн чанарын талаар хэлэлцүүлэг...
2019.05.16
ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,...
2019.05.16
Хонины шинэ мах 8000-8500 төгрөг байна
2019.05.14
Баруун аймгуудын хэрэглээг бүрэн хангах цементийн ...
2019.05.13
Хуримтлагдсан адууны ширийг эргэлтэд оруулна
2019.05.12
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Бид экспортыг дэмжинэ
2019.05.09
“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчн...
2019.05.07
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчд...
2019.04.30
"Эрдэнэс-Тавантолгой" ХК 2019 оны I улирлын үйл аж...
2019.04.30
Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд эдийн зас...
2019.04.29
Он гарснаас хойш 1.6 тн алт худалдан авлаа
2019.04.28
Гуравдугаар овоолгын нөхөн сэргээлт Монголын уул у...
2019.04.23
Хашаа байшингаа даатгуулах тохиолдолд иргэд юуг ан...
2019.04.18
Тээврийн хэрэгслийн татварыг Пос машинаар төлөх бо...
2019.04.16
Б.Түвшинтөгс: Энэ удаагийн банкны дампуурал тэс өө...
2019.04.15
Монголын Ипотекийн Корпорациас мэдэгдэл гаргав
2019.04.14
Эрдэнэтийн уурхайчид Монголд анх удаа ЭКГ-12К экск...
2019.04.11
Эдийн засгийн байнгын хорооны тогтоолыг баталлаа
2019.04.10
Капитал банкны харилцагчдын хорин сая хүртэл төгрө...
2019.04.09
“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-201...
2019.04.02
Барилгын бүтээцийн тооцооны "ЛираСАПР программын ...
2019.03.28
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Лондон хотноо айлчл...
2019.03.27
“Эрдэнэт үйлдвэр” компанийг төрийн өмчит үйлдв...
2019.03.21
Дархан чиглэлийн замын ажил ирэх сараас эхэлнэ
2019.03.21
Манай улсад Вьетнамын хоёр иргэн ял эдэлж байна
2019.03.21
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн нэрийг ...
2019.03.20
Хонхор-Налайх чиглэлийн төмөр замыг сэргээх асуудл...
2019.03.20
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг хаалттай хувьцаат...
2019.03.20
Улаанбаатар-Дарханы хооронд түр зам гаргана
2019.03.17
Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв
2017.07.06
Эдийн засагч Б.Баттөмөр: АНУ-ын зээлжих эрхийн зэр...
2011.08.09
Хятадын төв банкны чанаргүй зээл 10-20 хувьд хүрч...
2012.09.15
Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын ...
2017.11.30
“Алтай холдинг групп”-ийг “2017 оны шилдэг к...
2017.12.15
Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр б...
2018.01.24
Шөнийн клубуудын зөвлөл архидан согтуурахтай тэмцэ...
2013.05.25
“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн онцгой албан татвар...
2018.02.22
ОУВС-гийн хөтөлбөр буюу мөнгөний чимээ
2017.05.26
“Приус” зэрэг зарим автомашины онцгой албан та...
2017.06.12
"Айтүүлс” –ийн арилжаа амжилттай эхэллээ
2017.11.16
Сайд Д.Сумъяабазар Канадын Элчин сайдыг хүлээн авч...
2017.11.08
Эрчим хүчний тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-нээс х...
2018.10.30
Халх голд хууль зөрчин газар олгосон шийдвэрүүдийг...
2018.04.25
"Мал төхөөрөх үйлдвэр"-ийн зөрчил дутагдлыг арилга...
2018.11.05
Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна
2018.04.25
220 гаруй мянган тонн үр тариа хураан авчээ
2017.11.02
“Агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн Зээл...
2018.04.05
“Тавантолгой” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж ...
2018.06.22
Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний ж...
2018.05.07
Нүүрсний тээвэрт үүссэн дарааллыг дахин бууруулна ...
2018.06.21
ХАА-н мэргэжлийн холбоод “Шинэ хөдөө” төслийг ...
2017.10.04
НИТХ гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хэрэг...
2018.01.26
Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөри...
2018.03.03
Улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн ур...
2018.02.07
Газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц бүрдү...
2017.10.03
Монголд зээл олгож, хөрөнгө оруулалт хийх сонирхло...
2018.03.12
Засгийн газар 2018 оны зургадугаар сард 753.3 тэрб...
2018.07.01
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг УИХ-ын Б...
2017.09.27
ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсээр ба...
2018.04.03
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011