Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замын засвар энэ сард дуусна
2018.10.02

Багануур, Шивээ Овоогийн уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 орчим хувьтай байна

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү харъяа уурхай, компаниудын төлөвлөгөөт ажлын биелэлттэй газар дээр нь очиж танилцав. Төвийн эрчим хүчний системийн нүүрсний хангамжийн 60 гаруй хувийг бүрдүүлдэг Багануурын уурхайн 2018-2019 оны өвлийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 75 хувьтай байгаа аж.“Багануур” ХК-ийн Үйлдвэр технологи эрхэлсэн дэд захирал Н.Базарсүрэн “Уурхайн уулын ажлын төлөвлөгөөний биелэлт, хөрс хуулалт, нүүрс олборлолт, борлуулалтын ажил хэвийн үргэлжилж байна. Он гарснаас хойш 2.7 сая тонн нүүрс борлуулсан. Нүүрсний бэлэн нөөц 490 мянган тонн байгаа нь төлөвлөсөн хэмжээнд ажил явж байгаа гэсэн үг.

Дулааны цахилгаан станц хэвийн буюу дунджаар 15 хоногийн нөөцтэй байгаа. Бид захиалга төлөвлөгөөний дагуу нүүрсээ нийлүүлж байна” гэв. Хэдийгээр төлөвлөсөн ажил хугацаандаа хэрэгжиж байгаа ч ус шүүрүүлэх болон уулын дэд станцыг шинэчлэн шилжүүлэхэд хөрөнгө оруулалтын эх үүсвэргүйгээс тодорхойгүй хугацаагаар хойшлох магадлалтайг уурхайн удирдлагууд танилцуулав. Тус уурхайн богино хугацаанд төлөх өр 80.2 тэрбум төгрөгт хүрсэн. Тиймээс энэ өрийг төлж барагдуулахын тулд тонн нүүрсний бодит өртөг дээр 5000 төгрөг нэмэхэд 3-4 жилдээ багтаж өрөө төлж барагдуулах боломжтойг онцоллоо.

Мөн Шивээ-Овоогийн уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувийн гүйцэтгэлтэй, төлөвлөсөн хугацаандаа ажил явж байгааг компанийн ерөнхий инженер Г.Гэрэлхүү танилцуулсан. Гэхдээ тээвэртэй хөрс хуулалтын ажил хоцрогдолтой байгаа аж.“Шивээ Овоо” ХК цаашид үйл ажиллагаагаа сайжруулж, өр төлбөрийн асуудлаа шийдэх, техник тоног төхөөрөмжөө шинэчлэхийн тулд нүүрсний үнэ ханшийг бодит өртгөөс дээгүүр тогтоох шаардлагатай байгааг уурхайн удирдлагууд санал болголоо.

Уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Энэ жил Засгийн газрын 132 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолын дагуу урт болон богино хугацаатай өр төлбөр болон 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэлд зориулсан шаардлагатай асуудлыг шийдвэрлэнэ. Энэ жил дээрх хоёр уурхайд богино хугацаат зээлийн хэлбэрээр “Эрдэнэс Монгол” ХХК-иас 20 гаруй тэрбум төгрөг шийдвэрлэсний дагуу машин механизм, уурхайн засвар шинэчлэлийн ажилд зарцуулахаар төлөвлөөд байна. Нүүрсний үнэ тарифыг чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэх компани, иргэд олон бий. Гэхдээ нүүрсний үнийг огцом нэмэгдүүлэхэд эрсдэлтэй учраас жил бүр бага багаар өсгөж, уурхайнуудыг алдагдалгүй ажиллуулахаар зорьж байна” гэлээ.

П.Ганхүү: Зөвхөн нүүрс тээвэрлэлт төдийгүй, жолооч ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд  анхаарна

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг мөн “Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн нүүрс тээврийн авто замын засвар, шинэчлэлийн ажилд хяналт тавьж ажиллав.

239 км үргэлжлэх тус замыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Гашуунсухайт авто зам” ХХК хариуцдаг бөгөөд энэ зун говийн аймгуудад их хэмжээний усархаг аадар бороо үргэлжлэн орсноос зам сэтрэн, нүүрс тээвэрлэлт хийхэд хүндрэл үүссэн. Долдугаар сарын 4-ний өдрөөс хойш нийт 18 удаа үер буусны улмаас авто замын 36 хэсэгт эвдрэл үүсч, нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол амссаныг “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болд ярьж байлаа.

Тухайн үед “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-өөс яаралтай арга хэмжээ авсны үр дүнд нүүрсний экспортыг нэг ч өдөр зогсоолгүй, хэвийн үйл ажиллагаагаар хангажээ. Өнөөдрийн байдлаар “Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замыг засаж, шинэчлэх ажил 80 хувьтай үргэлжилж, энэ хүрээнд ус зайлуулах дөрвөн хос хоолой болон гурван газарт далан өндөрлөгөө хийж байна. Мөн 38 газрын засвар шинэчлэл зэргийг зургаан компани хийж гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сарын сүүлчээр ажлаа бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

“Эрдэнэс Монгол ХХК”-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж жолооч нарын амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлтэй. Тиймээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс шуурхай арга хэмжээ авсны үндсэн дээр өнөөдөр нүүрс тээвэрлэлт хэвийн явагдаж, өдөрт дунджаар 1300 орчим тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байна. Зөвхөн нүүрс тээвэрлэлт төдий биш, жолооч болон эндхийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд компанийн зүгээс онцгой анхаарч ажиллах болно.

Өнгөрсөн долдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн хүнд даацын хатуу хучилтай авто замын ажилтай танилцаад нүүрсний тээвэр хийж буй жолооч нарын эрүүл мэнд, амь нас, хөдөлмөр хамгаалал, нийгмийн даатгалд онцгой анхаарал хандуулж, хилээр нэвтрэх хугацааг багасгах чиглэлийг үүрэг болгосон. Энэ дагуу компанийн зүгээс тус чиглэлд 2500 автомашины зогсоол барихаар нийт 48 га газрыг сонгожээ. Тухайн газарт жолооч нарт үйлчлэх зочид буудал, хоолны газар, эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх төв, эмийн сан болон банк санхүүгийн байгууллага, амралтын төв зэрэг зургаан блок бүхий иж бүрэн цогцолбор барихаар бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна. Мөн зам дагуу гэрэлтүүлэг самбар бүхий 30 ширхэг зогсоол барина.

Тус авто замд цувааны осол гарч, машин техникийн болон замын засварын ажил хийгдэх шаардлага гардаг учраас тухайн зогсоолд жолооч нар түр буудаллахад наад зах нь тээвэрлэлт ч хэвийн, саадгүй үргэлжлэх боломжтойг компанийн ажилтнууд танилцуулав. Есдүгээр сарын 4-ний өдрөөс хойш 20 гаруй хоногийн хугацаанд гэхэд тус боомтоор өдөрт 1250-1350 тээврийн машин гарч, компанийн 120 гаруй ажилтнууд хэвийн үйл ажиллагааг хангахаар 24 цагийн турш ажиллаж байна. Энд мөн “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн ажилтнуудын орон сууцыг барьж буй бөгөөд ирэх сарын сүүлчээр ашиглалтад оруулахаар болжээ.

“Эрдэнэс Монгол ХХК”-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж жолооч нарын амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлтэй. Тиймээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс шуурхай арга хэмжээ авсны үндсэн дээр өнөөдөр нүүрс тээвэрлэлт хэвийн явагдаж, өдөрт дунджаар 1300 орчим тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байна. Зөвхөн нүүрс тээвэрлэлт төдий биш, жолооч болон эндхийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд компанийн зүгээс онцгой анхаарч ажиллах болно. Мөн цаашид энэ чиглэлд зэрэгцээ авто зам барих асуудал МУЗГ, УУХҮЯ, ЗТХЯ болон “Эрдэнэс Монгол” компанийн түвшинд яригдаж байна. Мөн хилийн гарцуудыг нэмэгдүүлэхэд төрөөс анхаарч, судалж байгаа” гэв.

Эх сурвалж: "Эрдэнэс Монгол" ХХК

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэ...

Уншсан: 600 | Түгээх |
Холбоотой мэдээ
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн онцлох үйл явдал
13 цаг 27 минутын өмнө
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн онцлох үзүүлэлтүүд /2019.02.22/
13 цаг 29 минутын өмнө
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
2019.02.19
ҮЦХОУБ-аас хамтын санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах зөвлөмж өглөө
2019.02.19
Орон сууцны конторуудад хамтарсан үзлэг шалгалт хийж байна
2019.02.18
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн онцлох үйл явдал
13 цаг 27 минутын өмнө
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн онцлох үзүүлэлтүүд /2019.0...
13 цаг 29 минутын өмнө
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
2019.02.19
ҮЦХОУБ-аас хамтын санхүүжилтийн эрсдэлээс хамгаала...
2019.02.19
Орон сууцны конторуудад хамтарсан үзлэг шалгалт хи...
2019.02.18
Хятадын даатгалын зах зээлийн нийт үнэлгээ 66 хуви...
2019.02.14
Бүтээн байгуулалтын ажлуудын явцыг танилцуулахыг ү...
2019.02.13
Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн салбарт инноваци нэвтрү...
2019.02.12
СЗХ, Монголбанкны хамтарсан шалгалт эхэллээ
2019.01.22
Хүнсний үйлдвэрлэлийн анхны IPO гарлаа
2019.01.16
Шатахууны үнэ литр тутамд 100 төгрөгөөр буурна
2019.01.15
Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргалаа
2019.01.15
Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого анх удаа 10 их наяд ...
2019.01.14
Зарим ББСБ-ууд хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүндээ...
2019.01.08
Дулааны эрчим хүч бодит өртгөөсөө 1-4 дахин хямд ү...
2019.01.08
Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ” компанид ...
2019.01.07
Өндөр өртөгтэй, үнэ цэнэтэй ч үнэ тариф нь үнэгүйд...
2019.01.07
ББСБ-ууд 2019 онд хувь нийлүүлсэн хөрөнгөө 1.4 тэр...
2019.01.02
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг мө...
2019.01.02
Монголбанк 22 тонн алт худалдан авлаа
2019.01.01
2018 оны эдийн засгийн онцлох 10 үйл явдал
2018.12.30
Оюутолгойн уурхай дотоодоос эрчим хүч авна
2018.12.26
Шинэчлэн баталсан журмыг мөрдүүлэх сургалт зохион ...
2018.12.25
Шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн ажлыг эрчимжүүлн...
2018.12.23
Банк бус санхүүгийн байгууллагууд ёс зүйн дүрэмтэй...
2018.12.20
Ирэх оны долдугаар сард Улаанбаатар хотын Олон Улс...
2018.12.18
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжа...
2018.12.17
Монголбанкны худалдан авсан нийт алт 20 тоннд хүрл...
2018.12.16
I, II, III ангиллын 25 компанийн хувьцаа арилжаалж...
2018.12.16
Эрдэнэсийн уурхайчид Их түүхийн эзэддээ 40 жилийн ...
2018.12.14
Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв
2017.07.06
Эдийн засагч Б.Баттөмөр: АНУ-ын зээлжих эрхийн зэр...
2011.08.09
Хятадын төв банкны чанаргүй зээл 10-20 хувьд хүрч...
2012.09.15
Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын ...
2017.11.30
“Алтай холдинг групп”-ийг “2017 оны шилдэг к...
2017.12.15
Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр б...
2018.01.24
Шөнийн клубуудын зөвлөл архидан согтуурахтай тэмцэ...
2013.05.25
“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн онцгой албан татвар...
2018.02.22
ОУВС-гийн хөтөлбөр буюу мөнгөний чимээ
2017.05.26
“Приус” зэрэг зарим автомашины онцгой албан та...
2017.06.12
"Айтүүлс” –ийн арилжаа амжилттай эхэллээ
2017.11.16
Сайд Д.Сумъяабазар Канадын Элчин сайдыг хүлээн авч...
2017.11.08
Эрчим хүчний тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-нээс х...
2018.10.30
Халх голд хууль зөрчин газар олгосон шийдвэрүүдийг...
2018.04.25
"Мал төхөөрөх үйлдвэр"-ийн зөрчил дутагдлыг арилга...
2018.11.05
Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна
2018.04.25
220 гаруй мянган тонн үр тариа хураан авчээ
2017.11.02
“Агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн Зээл...
2018.04.05
“Тавантолгой” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж ...
2018.06.22
Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний ж...
2018.05.07
Нүүрсний тээвэрт үүссэн дарааллыг дахин бууруулна ...
2018.06.21
ХАА-н мэргэжлийн холбоод “Шинэ хөдөө” төслийг ...
2017.10.04
НИТХ гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хэрэг...
2018.01.26
Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөри...
2018.03.03
Улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн ур...
2018.02.07
Газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц бүрдү...
2017.10.03
Монголд зээл олгож, хөрөнгө оруулалт хийх сонирхло...
2018.03.12
Засгийн газар 2018 оны зургадугаар сард 753.3 тэрб...
2018.07.01
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг УИХ-ын Б...
2017.09.27
ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсээр ба...
2018.04.03
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011