Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Халх голын тулалдааны 80 жилийн ойг ирэх жил ОХУ-тай хамтран тэмдэглэнэ
2018.10.15
Халх голын тулалдааны 80 жилийн ойг ирэх жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажил эхлэв

Түүхт Халх голын тулалдааны 80 жилийн ойг ирэх жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчилж, сум дундын бүтээн байгуулалт буюу “шинэ сум” төслийг Халх голд хэрэгжүүлэхээр болсон юм.

Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, Халх голын тулалдааны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, энэ хүрээнд хамтарсан үзэсгэлэн, уран сайхны болон баримтат кино, ном зохиол гаргахаар тохиролцсон юм. Мөн түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоцтой тус сумын хүн ам цөөрч байгаа тул Халх гол сумыг шинэчлэх төслөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд танилцуулж, улмаар ОХУ-ын тал 10 орчим сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.

Энэ талаар дэлгэрэнгүй унших бол энд дарна уу.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Роснефть” нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэр тус компанийн удирдлагууд Халх гол сумын бүтээн байгуулалтын ажилд зориулж, 8 сая евро хандивлах болсноо мэдэгдсэн юм.

Энэ талаар дэлгэрэнгүй унших бол энд дарна уу.

Ингээд Халх гол сумыг төсвийн бус хөрөнгөөр шинэчлэх боломж бүрдсэн тул 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр Халх гол сумын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ.

Шинэ сумын шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халх гол сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү, Халх гол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцов. Мөн бүтээн байгуулалтад гар бие оролцох Дорнод аймгийн МСҮТ-ийн багш, оюутнууд, Халх гол сумын иргэд шав тавих ёслолд оролцож, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.

Сум дундын бүтээн байгуулалтын хүрээнд зургаан га талбайд төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой нутгийн удирдлагын ордон, соёлын төв, сум дундын эмнэлэг, 650 хүүхдийн хүчин чадалтай сургууль, дотуур байр, 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, мөн спорт заал, тоглоомын талбай, авто зогсоол, иргэдийн амарч зугаалах талбай зэргийг багтаасан бүтээн байгуулалт өрнөх юм.

Мөн бүтээн байгуулалтын хүрээнд шинэ сумын төв болон хуучин сумын төвийг хамтад нь дулааны шугам сүлжээнд холбож, цэвэр, бохир усны асуудлыг шийдэх юм байна.

ХАЛХ ГОЛ СУМЫГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ:
 
Халх гол сумын бүтээн байгуулалтын шав тавих ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул:

“…Энэхүү бүтээн байгуулалт нь Халх гол сум, Дорнод аймаг төдийгүй, Монгол Улсын хэмжээнд томоохон үйл явдал, чухал бүтээн байгуулалт, түүгээр ч тогтохгүй Монгол-ОХУ-ын найрамдалт харилцаанд шинэ хуудас нээх түүхэн ажил боллоо…” хэмээн онцолж, шинэ сумын төвийн бүтээн байгуулалт амжилттай өрнөж түүхт Халх гол сум цэцэглэн хөгжих болтугай хэмээн ерөөв.

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Монгол Улсын төр засгаас орон нутгийн төр засгийн байгууллагын төвүүдээ олон улсын хөгжлийн жишигт ойртуулж шинэчлэх бодлого баримталж байна. Үүнийг бодит биелэл болгож Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдыг шинэчилж, “Шинэ сум” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Ингэснээр орон нутгийн иргэдийн амьдрал, ахуй сайжирч, төсөл цар хүрээгээ өргөтгөн Сум дундын төсөл нэрээр хэрэгжиж байна. Эх орны Дорнод хязгаарт нийгэм, эдийн засаг, гадаад харилцааны үлэмж ач холбогдолтой гэж Дорнодчууд бид бүрэн дүүрэн итгэлтэй байна” гэв.

“Шинэ сум” төсөл буюу Сум дундын бүтээн байгуулалт 2019 онд тэмдэглэх Халх голын тулалдааны 80 жилийн ойн арга хэмжээнээс өмнө дууссан байх юм.







Түүхт Халх голын тулалдааны 80 жилийн ойг ирэх жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажл...

Уншсан: 1859 | Түгээх |
Холбоотой мэдээ
Г.Занданшатар: Засгийн газар 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарлана
2019.01.15
Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
2019.01.13
Б.Чимидийн нэрэмжит шагналыг доктор, профессор Х.Сэлэнгэ хүртлээ
2019.01.13
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг Байнгын хороо дэмжив
2019.01.09
Жон Ховард Лангтрийг Найрамдал медалиар шагналаа
2019.01.08
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Г.Занданшатар: Засгийн газар 2019 оныг "Иргэн төвт...
2019.01.15
Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис ...
2019.01.13
Б.Чимидийн нэрэмжит шагналыг доктор, профессор Х.С...
2019.01.13
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг Байнгын...
2019.01.09
Жон Ховард Лангтрийг Найрамдал медалиар шагналаа
2019.01.08
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд энэ 7 хоногт.....
2019.01.06
Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхү...
2019.01.03
УИХ-ын үйл ажиллагааг хэвийн болгохтой холбоотой х...
2019.01.03
УИХ-ын дарга М.Энхболд шинэ жилийн мэндчилгээ дэвш...
2018.12.31
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ жилийн м...
2018.12.31
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2018.12.26
Ази, Номхон далайн бүс нутгийн 2011 оны Токиогийн...
2018.12.26
Журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсли...
2018.12.25
УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх асуудлыг Байнгын...
2018.12.25
УИХ-ын дарга М.Энхболд хэвлэлийнхэнд мэдээлэл хийл...
2018.12.20
Гадаад харилцааны сайд Кувейтийн төр, засгийн тэрг...
2018.12.19
МАН-ын Бага хурлаар дүрэмдээ өөрчлөлт оруулав
2018.12.19
УИХ-ын даргыг ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж ...
2018.12.19
Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачда...
2018.12.18
Байнгын хороо Ерөнхий хяналтын сонсголын зохион ба...
2018.12.18
Ерөнхий сайд Хоккайдогийн их сургуулийн оюутнуудта...
2018.12.16
Нэр бүхий гишүүд ЖДҮ-ийн асуудлаар бүрэн эрхээсээ ...
2018.12.11
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчилна
2018.12.11
“ЖДҮ-ийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” сэд...
2018.12.09
УИХ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүү...
2018.12.09
Тусгай зориулалтаар 2019 онд агнах, барих агнуурын...
2018.12.05
Орон сууцны хөнгөлөлттэй зээлд 500 тэрбум төгрөг з...
2018.12.05
Сайд Я.Содбаатар, Ц.Цогзолмаа нарыг үүрэгт ажлаас ...
2018.12.03
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулий...
2018.11.30
УИХ-ын дарга хууль хяналтын дөрвөн байгууллагад хү...
2018.11.30
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011