Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Нэгдүгээр сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлтэд НИТХ-ын дарга С.Амарсайхан оролцлоо
2018.09.01

Өнөөдөр 9 сарын 1-ны өдөр. Энэ өдөр шинэ хичээлийн жил эхэлж, сургууль цэцэрлэг хүүхэд багачуудын дуу хуураар бялхдаг.

Энэ удаагийн шинэ хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 30,0 мянган багш ажиллах бөгөөд тэдний 27.3 мянга нь төрийн өмчийн сургуульд, 2.7 мянган нь хувийн өмчийн сургуульд тус тус ажиллах юм. 

Мөн урьдчилсан тооцоогоор 1 дүгээр ангид 76,4 мянган хүүхэд шинээр  элсэн орохоос  Улаанбаатар хотод 35.4 мянган хүүхэд шинээр нэгдүгээр ангид элсэн орж байгаа нь   өнгөрсөн оныхоос 8,2 мянгаар нэмэгдсэн гэх  тоог үзүүлэлт гарчээ.

Харин 10 дугаар ангид 39.4 мянган хүүхэд дэвшин суралцахаар болсон нь  өнгөрсөн хавар  9 дүгээр анги төгссөн нийт төгсөгчдийн 87.7 хувь үргэлжлүүлэн суралцаж байгаа гэсэн мэдээлэл байна.

Шинэ хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд төр засгийн байгууллагын тэргүүн, салбарын  сайд, УИХ-ын гишүүд, Нийслэл хотын удирдлагууд жил бүр оролцдог уламжлалтай. Энэ жилийн шинэ хичээлийн жилийн нээлт бямба гариг буюу амралтын өдөр тохиож байгаагаар онцлогтой. Гэсэн хэдий ч уламжлалын дагуу  шинэ жилийн энэ өдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга,  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон хотын удирдлагууд нэр бүхий сургуулиудын нээлтэд оролцжээ..

НИТХ-ын дарга С.Амарсайхан нэгдүгээр сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон бол Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мөн өнөөдөр 14.00 цагаас Сүхбаатар дүүргийн хоёрдугаар сургуулийн нээлтэд тус тус оролцжээ.

Улсын тэргүүний Нэгдүгээр сургуулийн хувьд 95 жилийн түүхтэй манай улсын анхны сургууль бөгөөд өдгөө 3250 гаруй сурагч, 257 багштайгаар энэ хичээлийн жилийг эхлүүлж байгаа ажээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан Нэгдүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ “...Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачууд, сурагч дүү нарт эрдэм оюуныхаа мэдлэгийг хүргэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэжэ яваа эрдэмтэн багш нартаа, Монголын анхны эрдмийн өргөө болсон, нэр хүндтэй энэ сургуулийн алтан босгыг алхан орж байгаа сурагч дүү нартаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Нэгдүгээр сургууль 1923 онд үүсэн байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэлх 95 жилийн гэгээлэг, бахдам сайхан  түүхийг бүтээжээ. Эх орондоо төдийгүй дэлхийн хаана ч очсон  өрсөлдөхүйц хэмжээний  чадварлаг боловсон хүчний цөөнгүй нь энэ л сургуульд суралцаж, энэ л эрдэмтэн багш нараар хичээл заалгаж, бэлтгэгдэн гарч байсан байдаг. Энэ сургуулийг Монгол улсын үе үеийн төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн сэхээтнүүд, салбарын манлайлагчид төгсөн гарч байсан гэдгийг онцлон дурьдая.  

Нийслэлийн төр захиргааны байгууллагууд, Хотын удирдлага, Боловсролын байгууллагуудын зүгээс Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанар стандартыг сайжруулах, дэлхийн стандартыг нэвтрүүлэх, сургалтын орчин нөхцлийг дээшлүүлэх тал дээр анхаарч, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Үүний нэг жишээ бол 95 жилийн түүхтэй тус сургуулийн өргөтгөтлийн барилгад шаардлагатай 2.5 тэрбум төгрөгийг  улсын төсвөөс санхүүжүүлж, ажлыг нь эхлүүлж байгаа гэдэг мэдээллийг дуулгахад таатай байна.

Сурагч дүү нар та бүхэн багш нарынхаа заасан хичээлд шамдан суралцахын зэрэгцээгээр өөрийгөө дайчлан амжилттай суралцаж эрдэм номтой зөв хүн болоорой гэж хэлэх байна. Эрхэм багш нар та бүхэн сурагч шавь нартаа эрдэм ном заахын зэрэгцээгээр хүмүүжил төлөвшилтэй сайн хүн болгохын төлөө сэтгэлээсээ хандаж ажиллаж ирсэн  уламжлалаа улам бүр бататган ажиллаарай. Монгол улсын ирээдүйн эзэн болсон хүүхэд багачууд эрдэм ном, аз жаргал, инээд хөөрөөр дутах ёсгүй. Үүний төлөө  төр засгийн байгууллагын ажилтнууд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд та бид аль аль талдаа хичээн ажиллах ёстой.

Улс эх орондоо хэрэгтэй сайн хүн болж төлөвших нь сайн сургууль, сайн багш, сайн орчиноос дан ганц хамааралтай биш юм. Үүн дээр нэмээд үр хүүхэдээ анхаарал халамж  байнга тавьдаг сайн эцэг эхчүүдийн үүрэг оролцоо чухал юм. Өөрөөр хэлбэл Сургууль багш – Сурагч- Эцэг эхчүүд гэсэн гурвалсан холбооны тэгш оролцоон тулгаарлан эрдэм мэдлэгтэй, өндөр ёс суртахуунтай зөв хүн төлөвшин гарна гэж бодож байна. Ийм  боловсон хүчнийг төрүүлж чадвал Монгол улс дэлхийд өрсөлдөхүйц чадвартай  болно. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн би хүүхдээ сайн сургууль, сайн багшид даатгачихсан, миний хүүхэд эрдэм номтой хүн болох ёстой гээд хойш бүү суугаарай. Хүүхэддээ тавих анхаарал халамжаа бүү сулруулаарай гэж хэлэх байна.

Та бүгдэд шинэ хичээлийн жилийн мэнд хүргэе.  Эрдэм ухаан түгэн дэлгэрэх  болтугай” гэв. 

 НИТХ-ын ХМОНХТ

Энэ удаагийн шинэ хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 30,0 мянган багш ажиллах ...

Уншсан: 1705 | Түгээх |
Холбоотой мэдээ
Насны хишиг олгох журамд нэмэлт өөрчлөлт орлоо
2019.01.16
Төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмлээ
2019.01.16
Ирэх сараас тэтгэврийг 7.6 хувиар нэмнэ
2019.01.16
Эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгоно
2019.01.16
Нэр дэвшигч С.Мөнхчулуун 24 санал авлаа
2019.01.16
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011