Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
2018.10.18

УИХ-ын 2018 оны намрын чуулганы  2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.  Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар танилцуулсан.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хууль УИХ-ын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар батлагдсан. Гадаад дотоод эдийн засгийн нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний төлөв болон 2019 онд Засгаас газраас авч хэрэгжүүлэх Гааль, татварын шинэчлэлийн бодлогын хүрээнд татварын бааз суурийг нэмэгдүүлэн, төсвийн орлого бүрдүүлэлтийн бүхий л боломжийг бүрэн дайчилснаар төсвийн орлого нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Түүнчлэн, эдийн засгийн идэвхжилийг дэмжих, эрэлтийг тэлэх зорилгоор төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулан өрхийн бодит орлогыг дээшлүүлэх зорилгоор төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагын улмаас төсвийн нийт зарлага ч өсөхөөр байгаа аж. Энэ нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг өөрчлөх нөхцлийг бий болгожээ. Үүний дагуу холбогдох өөрчлөлтийг тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9,676.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 11,589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1,913.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.4 хувьтай байхаар тооцож төсөлд тусгажээ.

Төсвийн байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуулийн төсөл болон, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг, М.Билэгт, Н.Оюундарь нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн орлогыг бодитой тооцсон эсэх, нийслэлийн авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөөтэй арга хэмжээ авах талаар лавласан. Мөн хөрөнгө оруулалт нь шийдэгдээгүйгээс дутуу баригдсан барилга байгууламж, царцсан обьектын санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгаж, бүрэн дуусгах талаар тодруулж байв.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн орлогыг өөдрөгөөр төсөөлсөн тал бий. Гэхдээ УИХ Засгийн газраас өргөн мэдүүлсэн гааль, татварын багц хуулийн төслүүдийг баталж, дэмжиж өгвөл төсвийн тодотгол хийхгүй байх магадлал 90 хувьтай гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл, төсвийн хүрээний мэдэгдэлд дурдсан төсвийн орлогыг бүрдүүлэхийн төлөө бид боломжоо бүрэн дайчлан ажиллана гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулав.  Тэрбээр хөрөнгө оруулалт зогссоны улмаас 2012-2016 оны хугацаанд баригдаж дуусаагүй барилга, царцсан обьектуудын асуудлыг үе шаттайгаар шийдэж ирснийг онцлоод 2020 он гэхэд царцсан обьектын хөрөнгө оруулалтыг  бүрэн шийдэж дуусгана гэж байлаа. Мөн нийслэл хотын замын түгжрэлийг бууруулахын тулд Улаанбаатар-Дархан-Уул аймаг хүртлэх автозамыг дөрвөн эгнээ болгох, Баянзүрхийн товчооноос Налайх дүүрэг хүртэл  авто замыг өргөжүүлэх, нүхэн гарцыг нэмэгдүүлэх, гүүрүүд барихаар тодорхой хөрөнгийг төсөвт суулгаж, энэ асуудалд анхаарч ажиллаж байна гэж Сангийн сайд хариулж байлаа.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 2016 оноос эхлэн агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Засгийн газрын зүгээс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад бодитой үр дүнд хүрэх, олон нийтийг хамарсан, гадаад дотоодын томоохон  төсөл, хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзээд одоогоор 147 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан. Төсөв батлагдсаны дараа агаарын бохирдлыг бууруулахад бодит үр дүнд хүрэх арга хэмжээний талаар нарийвчилсан төлөвлөгөө гаргана гэж хариулж байлаа. Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

УИХ-ын 2018 оны намрын чуулганы  2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн...

Уншсан: 1761 | Түгээх |
Холбоотой мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
2018.11.20
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
2018.11.20
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.11.20
УИХ-ын Байнгын хороод хуралдана
2018.11.20
УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2018.11.20
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011