Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэхээр болов
2018.10.18

УИХ-ын 2018 оны намрын чуулганы  2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Тогтоолын төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Өнгөрсөн хоёр жилд манай гадаад эрэлт өндөр, худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой, уул уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдсэний зэрэгцээ дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын зохистой хослолыг хэрэгжүүлсэний үр дүнд тодорхой бус байдлыг бууруулж, бизнесийн итгэл, идэвхжилийг сэргээж чадлаа. Эдийн засгийн хямралын хамгийн муу үе болох 2016 оны 2, 3 дугаар улирлаас хойш барилгаас бусад эдийн засгийн бүх салбар хоёр жилийн хуримтлагдсан дүнгээрээ өсөлттэй байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт эрчимжин 6.3 хувьд хүрч, ажил эрхлэлт 3.1 хувиар өсөөд байна. Энэхүү нааштай үр дүнг бататгахын тулд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх бус түүний тогтвортой байдлыг хамгаалах нь хамгийн чухал байна. Үүний тулд  улсын секторын өрийн дарамтыг бууруулах, гадаад төлбөрийн чадварыг сайжруулах, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх,  салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах бодлогоо үргэлжлүүлэх шаардлагатай гэдгийг дурдав. 

Мөн  тэрбээр, Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг урт хугацааны тэнцвэрт түвшин болох 8 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг ирэх хоёр жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дунд хугацаанд 6 хувь болгон бууруулна. Гадаад эрэлт, түүхий эдийн үнийн хэлбэлзэл өндөр байгаа энэ үед эдийн засгийн идэвхжил, ажил эрхлэлтийг бүх салбарын түвшинд дэмжихийн зэрэгцээ инфляцийн хүлээлтийг тогтворжуулах нь чухал ач холбогдолтой. Инфляци 2018-2019 онд зорилтот түвшний орчимд хадгалагдахаар байна гэж байлаа.

2018 оны эхний найман сарын байдлаар төлбөрийн тэнцэл 398 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеэс 613 сая ам.доллараар муудахад импортын өсөлт, гадаад бондын эргэн төлөлтүүд голлон нөлөөллөө. Том гүрнүүдийн хоорондох худалдааны хязгаарлалтын бодлого, зарим улс орнуудад тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбоотойгоор гадаад эдийн засгийн орчинд тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад зах зээл дээр хүү өсч байгаа нь хөгжиж буй эдийн засгууд руу чиглэсэн валютын урсгал татрахад нөлөөлж байна. Энэ нь дэлхий нийтийн валютууд болон зарим эрдэс бүтээгдэхүүний үнэ ам.долларын эсрэг сулрахад нөлөөллөө. Судалгаанаас харахад 142 орны валютын ханш ам.долларын эсрэг сулраад байгаа нь ханшийн дарамт улс орнуудын нийтлэг хүндрэл болохыг илтгэж байна гэж Н.Баяртсайхан ерөнхийлөгч танилцуулгадаа дурдав.

Түүнчлэн эдийн засгийн бүх түвшинд гадаад орчноос үүдэлтэй эрсдэлээ хянуур тооцож, тэлэлтийн хурдаа зөв зохицуулж, санхүүгийн сайн удирдлагыг хэрэгжүүлэх шаардлага нэмэгдэж байна. Томоохон эдийн засгууд ханшаа хамгаалах оролдлого хийж байгаа боловч гадаад валютын нөөцөд ирэх дарамтаа харгалзан үзэж, валютын ханшийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрч байна. Турк, Өмнөд Африк, Аргентин зэрэг улсууд хэт уян хатан бус ханшийн бодлого баримтласанаас үүдэлтэй сөрөг үр дагавартай нүүр тулж байна. 2018 он гарснаас хойш улс орнууд эдийн засгийн гадаад тэнцлээ хангахын тулд мөнгөний бодлогын хүүгээ өсгөж эхлээд байна. Тухайлбал, ОХУ 2018 оны 02 дугаар сард бодлогын хүүгээ бууруулж байсан бол зөвхөн 7 сарын дараа буюу энэ 09 дүгээр сард бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар нэмэгдүүлсэн, Малайз энэ онд 0.25, Индонез 1.5, Филиппин 1.5, Энэтхэг 0.5, Турк 16, Аргентин 32 нэгж хувиар бодлогын хүүгээ тус тус нэмэгдүүлээд байна. Эдийн засгийн амьдралын 50 орчим хувь нь гадаад зах зээлээс хамааралтай манай улсын хувьд энэ хүндрэлийг тойрох боломжгүй бөгөөд эхний хагас жилд харьцангуй тогтвортой байсан валютын ханш сүүлийн гурван сарын туршид оны эхнээс 5.7 хувиар суларч тогтворжоод байна гэж байлаа.  

Цаашид Монголбанк гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилтыг дангаар болон төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх байдлаар үндсэн чиглэлд тусгажээ. Гадаад валютын улсын нөөц нэмэгдүүлэх нь аливаа улс орны төрийн эрх баригчдын гол үүрэг, хийх ажил юм.  Монголбанк бизнесийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой макро эдийн засаг, санхүүгийн зуучлалын тогтвортой орчинг бүрдүүлэх зорилтыг мөнгөний болон макро зохистой бодлогын хэрэгслүүдээр дамжуулан тууштай хэрэгжүүлэх аж. Мөн ирэх онд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, олон улсад мөрдөж буй тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг  нэвтрүүлэх, технологийн дэвшилд суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартыг тодорхойлох, харилцагчийн мэдээллийн аюулгүй, найдвартай байдлыг хангахад чиглэсэн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр холбогдох эрх зүйн зохицуулалтыг бий болгож, санхүүгийн зах зээлд нэвтрүүлэхээр болжээ. Банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг сайжруулах арга хэмжээг үргэлжлүүлэх, банк санхүүгийн салбарын зохицуулалтыг олон улсын стандартын шаардлага, зарчимд нийцүүлж, мөрдүүлэх, Төв банкны нээлттэй, ил тод байдлыг хангаж олон нийттэй харилцах харилцааг үр ашигтай болгох зэрэг санхүүгийн институцын хөгжилд чухал ач холбогдолтой зорилтуудыг хэрэгжүүлж ажиллахаар Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгасан байлаа.

Эдийн засгийн байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

УИХ-ын тогтоолын төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Н.Аюурсайхан, С.Чинзориг, О.Батнасан, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Оюунхорол, Х.Нямбаатар, Д.Эрдэнэбат нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс Монголбанкны валютын ханшийг тогтвортой байлгах, төгрөгийн ханшийг сулруулахгүй байхад авсан арга хэмжээ, арилжааны банкны хадгаламжийн хүү, зээлийн хүүг бууруулах, хэрэглээний зээлийн хугацааг багасгах асуудалд баримталж байгаа бодлогын талаар илүүтэй тодруулав.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Намайг ажилд авахад Монгол Улсын гадаад валютын нөөц 1,5 тэрбум байсан бол өнөөдөр гурван тэрбумд хүрч, зургаан сарын нөөцийг бүрдүүлээд байна. Монголбанкнаас сард 60-70 сая ам долларын интервенц хийж байгаа. Энэ нь ханшийг тогтвортой байлгахын тулд хийсэн алхмуудын нэг гэж байлаа. Мөн тэрбээр, арилжааны банкуудын зээлийн хүү  дунджаар 21 хувьтай байсан бол өнөөдөр 18 хувьд хүрсэн. Цаашид зээлийн хүүг буруулахын төлөө Төвбанк ажиллаж байна. Арилжааны банкны хадгаламжийн хүүг бууруулснаар зээлийн хүү бага байдаг хэдий ч асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй. Санхүүгийн зах зээлийн салбарт өрсөлдөөнийг бий болгосноор арилжааны банкны зээлийн хүү бодитой буурна. Нөгөөтэйгүүр, арилжааны банктай зээлийн гэрээ байгуулж байгаа иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх асуудалд анхаарч ажиллаж байна хэмээн хариулж байлаа. Монголбанкны ерөнхийлөгч иргэдийн хэрэглээний зээлийн хэт тэлэлтийг хязгаарлах талаар Төв банкны түвшинд анхаарч ажиллаж  байгааг онцлоод хэрэглээний зээлийн хугацааг хумьж 30 сард багтаах зохицуулалт хийхээр төлөвлөсөн гэдгийг дурдав. Төв банкны энэ шийдвэр 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих юм байна.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёолоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88.5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын 2018 оны намрын чуулганы  2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн үдээ...

Уншсан: 1765 | Түгээх |
Холбоотой мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
2018.11.20
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
2018.11.20
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.11.20
УИХ-ын Байнгын хороод хуралдана
2018.11.20
УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2018.11.20
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011