Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал хатагтай Аранча Гонзалезтай уулзав
2018.10.22

Швейцарын холбооны улсын Женев хотноо Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус хотод төвтэй Олон улсын худалдааны төв /ОУХТ/-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Аранча Гонзалезтай уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад худалдаа, хувийн хэвшлийг хөгжүүлэх чиглэлд сүүлийн 20 гаруй жил ОУХТ Монгол Улсад олон дэмжлэг үзүүлж ирснийг онцлоод, хатагтай Аранча Гонзалез болон тус байгууллагын хамт олонд түүгээр дамжуулан талархал илэрхийллээ.

ОУХТ-ийн Гүйцэтгэх захирал хатагтай А.Гонзалез Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж байгаадаа баяртай илэрхийлэн, ОУХТ-ийн Монгол Улс дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх, цаашид боломжтой бүхий л чиглэлээр хамтран ажиллахад үргэлж нээлттэй гээд ОУХТ, Монгол Улсын эдийн засгийн харилцааны асуудлаар үргэлжлүүлэн ярилцав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ыг Монгол Улс зохион байгуулах, жижиг, дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулах замаар бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах,  экспортыг төрөлжүүлэхэд тус байгууллагатай хамтран ажиллах саналаа дэлгэрэнгүй танилцуулав. Мөн Европын орнуудын технологийг Монголд нэвтрүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэн Зүүн Ази болон бусад зах зээлд нийлүүлэх боломжтойг танилцуулж, эмэгтэйчүүд болон залуучуудын хөдөлмөр эрхлэлт, бизнесийг дэмжихэд чухал ач холбогдол бүхий тус байгууллагын “Худалдаа ба эмэгтэйчүүд” санаачилга, “Худалдаа ба залуус” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх асуудлаар санал тавьж ярилцсан юм.

Уулзалтын төгсгөлд Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал хатагтай Аранча Гонзалез удахгүй Монгол Улсад айлчлах гэж байгаа талаараа Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулж, 2020 онд болох “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ыг Монгол Улсад зохион байгуулах саналыг найрсгаар хүлээн авч байгаагаа илэрхийллээ.


Олон улсын худалдааны төв нь хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнуудын төр, хувийн хэвшлийн гадаад худалдааны чадавхыг дэмжих зорилгоор 1964 онд байгуулагдсан. Эрх зүйн статусын хувьд ОУХТ нь Дэлхийн худалдааны байгууллага болон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын дундын агентлаг юм. Монгол Улс, Олон улсын худалдааны төвтэй хамтран Монгол Улсын экспорт худалдааны стратеги төслийг 2018 оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа юм. Одоогоор төслийн нэгдүгээр үе шат буюу Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын “замын зургийг” боловсруулах ажил эхэлсэн байна.

Швейцарын холбооны улсын Женев хотноо Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганд оролц...

Уншсан: 1447 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ж.Цэсэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018.11.16
Ерөнхийлөгч Х.Баттулга Төсвийн тухай хуульд хориг тавилаа
2018.11.15
Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг өргөн мэдүүллээ
2018.11.15
“Нэхүүл” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзаж, УИХ-ын дарга М.Энхболдын хариуг гардууллаа
2018.11.15
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн шаардлагыг Байнгын хороо, Дэд хороодод шилжүүлэв
2018.11.15
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Ж.Цэсэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018.11.16
Ерөнхийлөгч Х.Баттулга Төсвийн тухай хуульд хориг ...
2018.11.15
Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг өргөн ...
2018.11.15
“Нэхүүл” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уул...
2018.11.15
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн шаардлагыг Байнгын ...
2018.11.15
СБД-ийн МАН-ын хорооны даргаар Д.Цогтбаатар дахин ...
2018.11.15
Дэслэгч генерал Д.Давааг ЗХЖШ-ын даргын үүрэгт ажл...
2018.11.15
УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаат...
2018.11.15
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан...
2018.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан болно
2018.11.13
Ерөнхий сайд У.Хүрэлсүх няцаалт хийлээ
2018.11.13
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.11.13
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.11.13
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хор...
2018.11.07
УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2018.11.07
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.11.06
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
2018.11.06
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2018.11.04
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуу...
2018.11.01
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болно
2018.10.31
УИХ-ын ажлын хэсэг Үндэсний Дата төвийн үйл ажилла...
2018.10.30
Ерөнхийлөгч Х.Баттулга “Зөвшилцөх тухай” албан...
2018.10.30
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.10.30
Намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2018.10.28
Төсвийн хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн ху...
2018.10.25
Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн төсл...
2018.10.25
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтий...
2018.10.25
Ерөнхийлөгч Х.Баттулга 100 жилийн түүхтэй “Лайте...
2018.10.25
Монгол Улс далайд гарцгүй орнуудыг манлайлж ажилла...
2018.10.24
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөлтэй х...
2018.10.24
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011