Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
НИТХ хотын дарга С.Батболдын ажлыг “Хангалттай” гэж үнэллээ
2018.11.13

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 19 дүгээр хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны хэрэгжилтийн явц болон 2019 оны Улаанбаатар хотын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцлээ. Хуралдаан хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын  багт дүнгээ тавьж, ирэх оны үндсэн чиглэлийг баталлаа.

Монгол улсын нийт хүн амын 50 гаруй хувийн ажил, амьдрал Улаанбаатар хоттой салшгүй холбоотой байдаг. Тэр утгаараа хотын удирдлагын хэрэгжүүлж байгаа ажилд алдаа, оноо ч бий гэдгийг НИТХ-ын төлөөлөгчид онцолж байсан.  Тухайлбал, УИХ-аар “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг батлуулахад онцгой анхаарах. Ингэснээр хот өөрийн гэсэн санхүү, эдийн засгийн эх үүсвэртэй байж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, иргэн болон айл өрхөд чиглэсэн бүтээн байгуулалтыг өрнүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг хэлээд, энэ хуулийн төслийг батлуулахын төлөө зөвхөн хотын удирдлагын баг төдийгүй Улаанбаатараас сонгогдсон УИХ-ын гишүүдийг ч шахаж ажиллах хэрэгтэйг хэлж байлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр “Хангалттай” гэсэн үнэлгээ тавихуйц хэрэгжсэн. Гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлого, шинэ стратегийн хүрээнд “Сервис центр буюу Дэд төв” байгуулах төслийг  Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд амжилттай хэрэгжүүлж, 200 өрх айл хашаандаа  халуун, хүйтэн устай холбогдож байна. Мөн Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэнээр орон сууцны цогцолбор хороолол байгуулах ажил эрчимтэй өрнөж байгааг сайшаасан.

Боловсролын салбарт тулгамдсан асуудал их байгаа ч гэлээ энэ хоёр жилийн хугацаанд “Цахим бүртгэл” нэвтрүүлж, цэцэрлэг, сургуулийн 100 гаруй обьект барьж байгуулах ажлын газрыг 97 хувь чөлөөлөлт хийж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэнээр 2019-2020 оны хичээлийн жилд Монгол Улсын Засгийн газрын  зорилтын хүрээнд сургуулиудыг 2 ээлжинд шилжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байгааг дурьдлаа.

Дэд бүтцийн салбарт авто замын томоохон бүтээн байгуулалт өрнөж байна.  Ялангуяа сүүлийн 60 жил урсгал засвараас өөр дорвитой ажил хийгдээгүй гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт өрнөж, Яармагийн гүүрийг шинэчлэх, хуучныг сэргээн засварлах төслийн ажил дуусч, авто замын хөдөлгөөнийг өнөөдөр бүрэн нээж байгаа нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын  удирдлагын багийн ажлын үр дүн гэдгийг ч төлөөлөгчид онцолж байсан юм. Энэхүү гүүрийн нээлтэд НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.

Эрүүл мэндийн салбарт “Шүд, эрүү нүүрний эмнэлэг” шинээр ашиглалтад оруулж, дүүргүүдийн эмнэлгийг яаралтай тусламжийн мэс заслын тасагтай болгоод зогсохгүй өрхийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж,  Сонгинохайрхан дүүрэгт “Жишиг дүүргийн эмнэлэг” барьж байгаа нь хотын даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг харуулж байна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг нэмэгдүүлж, хороодод төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд анхаарч байгаа нь хот өөрөө хүндээ хүрч ажиллах нөхцөл бий болохыг хэллээ.

Төвлөрөлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Шинэ  Яармаг төв” байгуулах ажил ч хурдацтай хийгдэж байгаа нь хотын даргын ажлыг “Хангалттай” гэж дүгнэхэд хүргэж байгаа юм. Зоригтой, зорилттой шийдлүүд хотын иргэдийн талархлыг хүлээж байгаа ч төлөөлөгчид хэлж байсан юм.

Улаанбаатар хот өргүй болсон. Ингэснээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх бага ч атугай боломж гарч байгааг  НИТХ-ын төлөөлөгчид онцолж байлаа. Монгол улсын эдийн засаг өссөнөөр  хотын  төсөв ч бэхжиж байна. “Зам чөлөөл”, “Явган хүний зам” аянуудыг цааш үргэлжлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулж, авто зогсоолын тоог өсгөж байгаагаа тасралтгүй үргэлжлүүлэх хэрэгтэйг ч санууллаа.  

Иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, явган хүн зам аяныг тууштай үргэлжүүлж, хашаа хайсгүй хот болоход хаа хаанаа зоригтой ажиллах хэрэгтэйг ч төлөөлөгчид дурьдаад нийслэлийнхээ бүтээн байгуулалтын ажилд иргэдийнхээ оролцоог сайтар хангаж өгөх шаардлага бий гэдгийг ч дурьдлаа. Мөн төрийн үйлчилгээний хүртээмж муу, ачаалал хэт өндөр байгаа Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийг хуваах хотын даргын саналыг дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн санал гарлаа. Асуулт асууж, санал шүүмж явсны эцэст Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2017-2018 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үндсэн чиглэлийн биелэлтийг “Хангалттай” гэж НИТХ  үзлээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 19 дүгээр хуралдаанаар нийслэли...

Уншсан: 837 | Түгээх |
Холбоотой мэдээ
“Шинэ санаа - Шилдэг инноваци 2018” уралдаан амжилттай зохион байгуулагдлаа
2018.12.09
Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа
2018.12.08
Үнээр биш үнэт зүйлээрээ гоёж байна
2018.12.08
Цэцэрлэгийн багш нар “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтанд хамрагдана
2018.12.06
Г.Занданшатар Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
2018.12.06
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
“Шинэ санаа - Шилдэг инноваци 2018” уралдаан а...
2018.12.09
Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа
2018.12.08
Үнээр биш үнэт зүйлээрээ гоёж байна
2018.12.08
Цэцэрлэгийн багш нар “Амны хөндийн эрүүл мэнд”...
2018.12.06
Г.Занданшатар Олон улсын валютын сангийн суурин тө...
2018.12.06
Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдав
2018.12.06
Налайхын замыг ирэх оны 10 дугаар сард ашиглалтад ...
2018.12.06
ХНХЯ-наас “Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх” хө...
2018.12.06
“Алтан үзэг” наадам зохион байгуулагдлаа
2018.12.05
СХД, БГД, ЧД-ийн эмнэлгийн нөхцөл байдалтай танилц...
2018.12.05
Нийслэлийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлө...
2018.12.05
Нийслэлийн анхны хамтарсан менежменттэй парк иргэд...
2018.12.05
Нийслэлийн 2019 оны төсөв батлагдлаа
2018.12.05
Нэр бүхий агентлагуудын дарга нарыг томилов
2018.12.05
Үнээр биш үнэт зүйлээрээ гоёж байна
2018.12.05
Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран аж...
2018.12.03
251 дүгээр цэцэрлэг дэргэдээ гэр бүлэгтэй боллоо
2018.12.03
НИТХ: 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг ...
2018.12.03
Хөдөлмөр эрхлэлтийн форум болно
2018.12.03
ЕБС төгсөгчдийн ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” т...
2018.12.03
Улсын гуравдугаар төв эмнэлгээс 11 сард анагаах ух...
2018.12.03
Сурагчдын амралт ирэх сарын 22-ноос эхэлнэ
2018.11.30
З.Баасанням: Улс төрийн үйл ажиллагаандаа АТГ-ыг т...
2018.11.30
Г.Юндэн: Сэтгэл хүрсэн газар чадал хүрнэ гэж боддо...
2018.11.30
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.29
МСНЭ-ээс шилдэг сэтгүүлчдээ 99 сая төгрөгөөр урамш...
2018.11.29
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.28
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.27
Хилийн чанад дахь иргэдэд хууль зүйн туслалцаа үзү...
2018.11.27
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.26
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011