Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас нь түдгэлзүүллээ
2018.11.23

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших (2018.11.22) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд танилцуулга хийв. Тэрбээр “Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлд УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнаж байдаг Монгол Улсын Үндэсний аудитын газрын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар холбогдсон. Энэ талаар би  2018 оны 11 дүгээр сарын 14-нд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатартай уулзаж, төрийн өндөр албан тушаал хаших ёс зүйн эрхгүй талаар өөрт нь хэлж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагыг тавьсан. Ерөнхий аудитор Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь заасны дагуу 11 дүгээр сарын 19-ний өдөр үүрэгт ажлаасаа түдгэлзүүлэх хүсэлтийг ирүүлсэн. Энэ талаар холбогдох хууль хяналтын байгууллагаас холбогдох мэдээллийг авсан. Ингээд Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “Монгол Улсын Ерөнхий аудитор гэмт хэрэгт сэжиглэгдсэн болон шүүхийн шийдвэр гарах хүртэл Улсын Их Хурал албан тушаалаас нь түдгэлзүүлэх ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол албан тушаалаас нь огцруулна” гэж, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасныг дагуу Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас  түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д тавьсан” гэж байлаа. Уг асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хороо хэлэлцэн санал, дүгнэлтээ гаргасан бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас түдгэлзүүлэхийг дэмжсэн болохыг Н.Тогтохсүрэн гишүүн танилцуулав.

УИХ-ын даргын танилцуулга болон Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Мөнхбат, Д.Лүндээжанцан, М.Билэгт, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын даргын захирамжаар энэ оны гуравдугаар сарын 23-нд байгуулагдсан “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байгааг Д.Тэрбишдагва гишүүн хэлж байлаа. Тэрбээр ажлын хэсэг ойрын хугацаанд УИХ-д санал, дүгнэлтээ танилцуулахаар бэлтгэж байгаа бөгөөд энэ хүрээнд Үндэсний аудитын газраас холбогдох баримт бичгүүдийг яаралтай ирүүлэх талаар сануулсан юм.

Үргэлжлүүлэн санал хураалт явуулав. Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас түдгэлзүүлэхийг дэмжсэн Төсвийн байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.1 хувь нь дэмжлээ. Иймд “Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас түдгэлзүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 89.5 хувь нь дэмжснээр дээрх УИХ-ын тогтоол батлагдлаа.

Ийнхүү Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн бөгөөд төгсгөлд нь УИХ-ын дарга М.Энхболд “Өнөөдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанд ирцийн асуудлаар маргаан үүссэн. Надад УИХ-ын 32 гишүүний гарын үсэг бүхий бичиг ирсэн. Тэр бичигт “УИХ-ын дарга Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан учраас ашиг сонирхолын зөрчил үүсч байна. Тиймээс энэ асуудлыг шийдтэл нэр бүхий 32 гишүүн нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдаанд оролцохгүй” гэжээ. УИХ-ын дарга ч гэлээ УИХ-ын гишүүний бүрэн эрх хэвээр бий. Тиймээс хууль болон тогтоолын төсөл санаачлах эрх надад бий. Маргаашаас чуулганы нэгдсэн хуралдаан хэвийн журмаар үргэлжилнэ. Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх үеэр бол санаачилсан учраас ашиг сонирхлын зөрчил байна гэж үзвэл УИХ-ын дэд дарга нарын нэг хуралдааныг удирдаад үргэлжлүүлж болно. Чуулганы нэгдсэн хуралдаан маргаашаас хэвийн журмаар үргэлжилнэ гэдгийг албан ёсоор нийт гишүүдэд дуулгая” хэмээлээ.

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших (2018.11.22) нэгдс...

Уншсан: 2066 | Түгээх |
Холбоотой мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
2019.05.21
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2019.05.21
УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана
2019.05.21
УИХ-ын байнгын болон түр хорооны хуралдаан болно
2019.05.20
Энэ 7 хоногт УИХ-ын чуулганаар...
2019.05.19
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
2019.05.21
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2019.05.21
УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана
2019.05.21
УИХ-ын байнгын болон түр хорооны хуралдаан болно
2019.05.20
Энэ 7 хоногт УИХ-ын чуулганаар...
2019.05.19
УИХ-ын байнгын болон түр хорооны хуралдааны тов
2019.05.19
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралд...
2019.05.19
УИХ-ын байнгын болон түр хороо хуралдана
2019.05.13
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2019.05.13
Гурван хувийн хүүтэй “Итгэлийн зээл” олгоно
2019.05.13
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн замын суурь бүтцийн...
2019.05.12
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралд...
2019.05.12
Нийслэлийн төрийн өмчийн ЕБС-ийн 1 дүгээр ангийн э...
2019.05.10
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үүрэг чиглэл өгөв
2019.05.08
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2019.05.07
Хэнтий аймагт гарсан түймрийг цурманд оруулжээ
2019.05.07
УИХ-ын байнгын хороод хуралдана
2019.05.07
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2019.05.07
Ерөнхий сайд Хэнтий аймгийн Мөрөн суманд ажиллав
2019.05.05
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа
2019.05.05
Намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралдана
2019.05.05
Орон сууцны шинэ хороолол Баян-Өндөр уулын энгэрт ...
2019.05.01
АТГ-ын дарга, дэд даргыг санал болгосонтой холбогд...
2019.04.30
Засгийн газрын ээлжит хуралдаан удахгүй эхэлнэ
2019.04.30
Байнгын хороодын хуралдаан болно
2019.04.29
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
2019.04.29
Ерөнхийлөгч Х.Баттулга “Бүс ба зам” чуулганы т...
2019.04.28
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралд...
2019.04.28
Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын ...
2019.04.23
Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийх...
2019.04.23
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011