Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
МАН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа
2018.11.23

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших (2018.11.22) нэгдсэн хуралдаан 16 цаг 24 минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоолуудад бүхэлд нь тавьсан хоригийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. УИХ дахь АН-ын бүлэг үдээс өмнөх нэгдсэн хуралдааны үеэр завсарлага авсан бөгөөд “Улс орныхоо эдийн засаг, нийгмийн амьдралд хамааралтай нөхцөл байдлыг талууд ойлголцож, асуудлыг зөв шийдэх ёстой хэмээн үзэж завсарлага авсан. Ойлголцолд хүрнэ хэмээн найдаж байна” хэмээгээд завсарлагын хугацаа дууссан талаар УИХ-ын гишүүн, тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Үргэлжлүүлэн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаар танилцуулсан. 

Монгол Улсын 2019 оны төсвийн талаар УИХ-ын дарга байр сууриа илэрхийлэхдээ Тамгын газрынхаа төсвийн зардлыг 10 хувиар бууруулахаа мэдэгдэж, төсвийн зардлаа 10 хувиар бууруулахыг төрийн бүх шатны байгууллагад уриалсан гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулгынхаа эхэнд дурдлаа. УИХ-ын даргын энэхүү уриалгыг Ерөнхийлөгч дэмжиж, хэмнэлтийг 15 хувьд хүргэх, хэмнэсэн хөрөнгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулж экспортлох “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх, зураг төсөлгүй хууль зөрчин тусгагдсан барилга байгууламжуудыг төсвөөс хасах, төсвийн байгууллагуудын хэт үрэлгэн зардлуудыг танах, чиг үүрэг нь давхардмал, эрхлэх асуудал нь тодорхойгүй дэд сайд, орлогч дарга гэх мэт албан тушаалуудыг цомхотгох зэрэг тодорхой санал, санаачилгууд гаргасан гэв.

Батлагдсан төсөвт хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлогод нийцээгүй олон асуудал тусгагдсан бөгөөд улс орны нийтлэг эрх ашиг, хувь заяатай холбоотой төрийн бодлогыг засаж, алдаа завхралыг арилгах асуудлаар УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандсан боловч үр дүнд хүрсэнгүй гэжээ. Иймд хэд хэдэн асуудлыг засах зайлшгүй шаардлага байгааг УИХ-д дахин сануулж, хориг тавьсан болохыг танилцуулгад дурдсан. Тухайлбал, асар их алдагдалтай төсөв баталж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 32.8 хувьтай тэнцэх зардал төлөвлөсөн. Зураг төсөлгүй олон барилга, байгууламж барихаар хуульд тусгасан. Уул уурхайн салбарын орлогыг хийсвэрээр төлөвлөсөн, гадаад өр, зээлүүдийн үндсэн төлбөрийн асуудлыг анхаараагүй, валютын хуримтлал үүсгэх, төлбөр төлөх график хугацааны талаар огт төлөвлөөгүй орхисон зэргийг хоригт дурдсан талаар З.Энхболд танилцуулсан юм. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоолуудад бүхэлд нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсныг УИХ-ын Хууль зүй, Төсвийн байнгын хороод хэлэлцэн дэмжээгүй гэдгийг дурдав. Байнгын хороодын хэлэлцүүлгийн явцад гарсан саналуудыг Монгол Улсын Ерөнхийлөгч дахин авч үзээд дээрх хоригийн тодотгол болгож 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн аж.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга үргэлжлүүлэн “Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хууль, тогтоомжуудад бүхэлд нь хориг тавьсан. Уг хоригийг УИХ-ын холбогдох Байнгын хороодоор хэлэлцэх явцад УИХ-ын зарим гишүүний гаргасан санал болон улс орны тусгаар тогтнол, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тогтвортой байдал, нийгмийн зүгээс хүлээлт үүсч байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан үзсний үндсэн дээр хориг тавьсан асуудлуудыг уян хатан байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус бие даасан хөгжлийг бэхжүүлэхэд уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх асуудал нэн чухал байна. Малчин өрх бүрийн жил бүр үйлдвэрлэдэг мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, экспортлох үйлдвэрүүдийг аймаг бүрт барьж байгуулснаар улс орны эдийн засгийн тогтвортой байдал тогтвортой хөгжиж бодит хувь нэмэр оруулах, тогтвортой, байнгын урт хугацааны ажлын байрыг олноор нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой тул Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд уул уурхайн бус экспортын үйлдвэр, түүний дотор мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, экспортлох аж үйлдвэрийн цогцолбор байгуулах санхүүжилтийг тусгах шаардлагатай” гэснийг нэгдсэн хуралдаанд танилцуулав. Иймд УИХ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, холбогдох хуулийн зохицуулалтад үндэслэн төсвийн тухай хуульд тодорхой асуудлуудыг нэмж тусгах боломжтой талаар албан бичигт дурдсан болохыг З.Энхболд дарга хэлэв. 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд болон Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн нар танилцуулагдсан хоригийг УИХ-ын нэр дурдагдсан Байнгын хороод хэлэлцэн санал, дүгнэлтүүдээ гаргасан бөгөөд хоригийг тодотгон өөрчилж буй талаарх асуудал шинээр өнөөдрийн нэгдсэн хуралдаанд танилцуулагдаж байгаа тул Байнгын хороод дахин хэлэлцэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тодотгосон албан бичгийн талаар болон уг асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийн талаар, мөн энэ хэлэлцүүлгүүдэд Засгийн газрын гишүүд оролцохгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буй талаараа тус тусын санал, байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Тогтохсүрэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Уг хоригт өнөөдөр тодотгол хийснээ танилцууллаа. Иймд уг асуудлыг бүлэг хэлэлцэх шаардлагатай тул завсарлага хүсч байна” гэв. Дээрх хоригийг хэлэлцэх хуулийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болох бөгөөд энэ хугацаанд Баасан гарагийн чуулган л хуралдана гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд онцлоод уг хүсэлтийн дагуу тус бүлэгт нэг өдрийн завсарлага өгөхөөр шийдвэрлэлээ.

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших (2018.11.22) нэгдс...

Уншсан: 2085 | Түгээх |
Холбоотой мэдээ
УИХ-ын байнгын болон түр хороо хуралдана
2019.05.13
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2019.05.13
Гурван хувийн хүүтэй “Итгэлийн зээл” олгоно
2019.05.13
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн замын суурь бүтцийн барилгын ажлын талаар хэлэлцэв
2019.05.12
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралдана
2019.05.12
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
УИХ-ын байнгын болон түр хороо хуралдана
2019.05.13
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2019.05.13
Гурван хувийн хүүтэй “Итгэлийн зээл” олгоно
2019.05.13
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн замын суурь бүтцийн...
2019.05.12
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралд...
2019.05.12
Нийслэлийн төрийн өмчийн ЕБС-ийн 1 дүгээр ангийн э...
2019.05.10
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үүрэг чиглэл өгөв
2019.05.08
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2019.05.07
Хэнтий аймагт гарсан түймрийг цурманд оруулжээ
2019.05.07
УИХ-ын байнгын хороод хуралдана
2019.05.07
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2019.05.07
Ерөнхий сайд Хэнтий аймгийн Мөрөн суманд ажиллав
2019.05.05
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа
2019.05.05
Намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралдана
2019.05.05
Орон сууцны шинэ хороолол Баян-Өндөр уулын энгэрт ...
2019.05.01
АТГ-ын дарга, дэд даргыг санал болгосонтой холбогд...
2019.04.30
Засгийн газрын ээлжит хуралдаан удахгүй эхэлнэ
2019.04.30
Байнгын хороодын хуралдаан болно
2019.04.29
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
2019.04.29
Ерөнхийлөгч Х.Баттулга “Бүс ба зам” чуулганы т...
2019.04.28
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралд...
2019.04.28
Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын ...
2019.04.23
Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийх...
2019.04.23
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2019.04.23
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2019.04.22
Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөмж гаргалаа...
2019.04.22
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүдийн хур...
2019.04.21
М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий...
2019.04.18
Өмгөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжл...
2019.04.18
Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...
2019.04.18
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011