Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
З.Баасанням: Улс төрийн үйл ажиллагаандаа АТГ-ыг татан оролцуулахгүй байхыг шаардаж байна
2018.11.30

АТГ-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, мэдэгдэл хийлээ. Хэвлэлийн хуралд тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар оролцов.

АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням: 

-АТГ сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн хурал хийж мэдээлэл хүргэдэг. Энэ сарын мэдээллийг авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан 2018 оны 12 дугаар сарын 7-нд хийхээр төлөвлөсөн байсан боловч үүсэж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийхээр өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарлан хийж байна. Та бүхэн мэдэж байгаа байх. Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “...хууль хяналтын байгууллагууд М.Энхболд гэдэг хүнийг хамгаалахаар өчигдрөөс бөөнөөрөө ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж байна. Бөөнөөрөө гишүүдийг дуудаж уулзаад “Чамайг Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулна” гэж байна” гэсэн утгатай мэдээлэл хийсэн. АТГ-аас ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүд болон тэдгээрийн хамаарал бүхий  этгээдүүд хууль бусаар зээл авсан эсэх асуудлыг шалгаж байгааг сэтгүүлчид мэдэж байгаа. Энэ ажил хуулийн хүрээнд явж байгаа. Гол нь улстөрчид улс төрийн үйл ажиллагаа явуулахдаа хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хууль хяналтын байгууллагыг татан оролцуулж улстөржүүлсэн, гүтгэлгийн шинжтэй худал ташаа мэдээлэл тарааж байна. Бид энэ бусармаг үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна. Хууль хяналтын байгууллага зохих хууль тогтоомжид заасны дагуу ажиллаж байгаа. АТГ-ын үйл ажиллагаанд хэн нэгэн хөндлөнгөөс ямар нэгэн байдлаар чиглэл заавар зөвлөгөө өгч оролцдоггүй. Цаашид улс төрийн мэдэгдэл, явуулж буй үйл ажиллагаандаа АТГ-ыг татан оролцуулах, худал ташаа, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг олон нийтэд өгөхгүй байхыг шаардаж байна.

Үүний дараа сэтгүүлчид асуулт асуув.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн асуудлаар УИХ-ын хэчнээн гишүүнийг шалгаж байгаа вэ? УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг шалгаж байгаа юу? 

Ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар: -АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өнөөдөр энд яригдаж байгаа үйл явдалтай холбогдуулан эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа. Нийслэлийн Прокурорын газраас 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу АТГ-т ирүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа тус бүрт прокурорын байгууллагаас хяналт тавьж ажиллаж байгаа. УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийг яллагдагчаар татаж 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр мэдүүлэг авсан. Улстөрчдийн ямар нэгэн нөлөө нөлөөллөөр бусдыг баривчилсан, цагдан хорьсон явдал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

УИХ-ын нэр бүхий гишүүд, Засгийн газрын нэр бүхий гишүүд, улс төрд нөлөө бүхий этгээдүүд, тэдний хамаарал бүхий этгээдүүд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас эрх мэдлээ урвуулан ашиглаж зээл авсан эсэх асуудлыг нягтлан шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны талаар, үйлдэл тус бүрийн талаар, эзэн холбогдогчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөн шалгах ажиллагааны нууцлалыг хангах үүрэгтэй. Прокурорын байгууллагын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны талаар ямар хэмжээнд мэдээлэл өгөхийг зөвшөөрсөн байна, тэр хэмжээнд зөвшөөрлийн үндсэн дээр бид мэдээлэл өгнө. Өчигдөр Нийслэлийн прокурор Д.Баярмагнай энэ талаар хэвлэлд мэдээлэл өгснийг та бүхэн мэдэж байгаа байх.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээдүүд нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудлаар шалгагдаж байгаа. Цаашид мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж шаардлага хангахгүй аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн эрх нөлөөгөөр зээл авсан, зохих журмыг зөрчсөн хууль бус үйлдлийг илрүүлэн шалгана. Ар гэр, гэр бүлийн хүмүүсийг нь хоморголон баривчилсан, байцаасан, цагдан хорьсон, албадлагын арга хэмжээ аваагүй гэдгийг албан ёсоор хэлье.

-ЖДҮ-гийн асуудлаар 6 хүнийг баривчлан шалгаж байгаа гэж үнэн үү?

Ч.Жаргалбаатар: -Нэр бүхий 6 хүнийг цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар прокурорын байгууллагаас мэдээлсэн. Энд улс төрийн албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд байхгүй. Тухайн үед ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл олгох эрх мэдлийг хэрэгжүүлж байсан яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалтнуудыг цагдан хорьж шалгаж байгаа.

2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн цагаас эхэлж мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Засгийн газрыг огцруулах цаг үетэй давхцаж байгаа учраас АТГ-ыг улс төрийн нөлөөнд автаж байна гэсэн хардлага байгаа. Энэ талаар юу хэлэх вэ? 

З.Баасанням: -Ямар нэгэн улс төрийн нам, хүчин, хүн, албан тушаалтны нөлөө, зааварчилгаа байхгүй гэдгийг дахин хэлье. Би түрүүн хэлсэн. Улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. УИХ-ын гишүүдийг олноор нь дуудаагүй, ар гэрийн хүмүүст нь албадлагын арга хэмжээ аваагүй. АТГ-ын үйл ажиллагааг улс төрийн үйл ажиллагаандаа битгий хутгаач ээ гэдгийг дахин хэлье.

-Улс төрд нөлөө бүхий этгээд гэж та сая хэллээ. Эдгээр нь ямар хүмүүс юм бэ? 

Ч.Жаргалбаатар: -2015 оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд энэ нэр томъёог оруулж өгсөн. Үүнээс өмнө улс төрд нөлөө бүхий этгээдүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл байгаагүй. Улс төр дэх нөлөөгөө ашиглаж гэмт хэрэг үйлдээд байгаа тохиолдлыг ойлгоно. Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлд энэ тухай тайлбарласан байгаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд ийм ийм этгээдүүдийг улс төрд нөлөө бүхий этгээдүүд гэнэ гээд маш олон албан тушаалтнуудыг зааж өгсөн.

АТГ-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, мэдэгдэл хийлэ...

Уншсан: 1703 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад сонсгол явуулах тухай албан бичиг хүргүүлэв
3 цаг 27 минутын өмнө
Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
3 цаг 34 минутын өмнө
Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг 05:00 цагаас эхлэн гүйцэтгэж байна
3 цаг 36 минутын өмнө
Монголын бүх төрийн албан хаагчид авлигач уу?
6 цаг 3 минутын өмнө
Үнээр биш үнэт зүйлээрээ гоёж байна
6 цаг 46 минутын өмнө
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад сонсгол явуул...
3 цаг 27 минутын өмнө
Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган хотын дарг...
3 цаг 34 минутын өмнө
Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг 05:00 цагаас эхл...
3 цаг 36 минутын өмнө
Монголын бүх төрийн албан хаагчид авлигач уу?
6 цаг 3 минутын өмнө
Үнээр биш үнэт зүйлээрээ гоёж байна
6 цаг 46 минутын өмнө
Орон нутгийн нислэгийн тийзийг дэлхийн хаанаас ч х...
6 цаг 48 минутын өмнө
Дэлгүүрт худалдаалж байсан хушга самраас жуулгавчи...
7 цаг 23 минутын өмнө
“Шинэ санаа - Шилдэг инноваци 2018” уралдаан а...
2018.12.09
Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа
2018.12.08
Үнээр биш үнэт зүйлээрээ гоёж байна
2018.12.08
Цэцэрлэгийн багш нар “Амны хөндийн эрүүл мэнд”...
2018.12.06
Г.Занданшатар Олон улсын валютын сангийн суурин тө...
2018.12.06
Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдав
2018.12.06
Налайхын замыг ирэх оны 10 дугаар сард ашиглалтад ...
2018.12.06
ХНХЯ-наас “Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх” хө...
2018.12.06
“Алтан үзэг” наадам зохион байгуулагдлаа
2018.12.05
СХД, БГД, ЧД-ийн эмнэлгийн нөхцөл байдалтай танилц...
2018.12.05
Нийслэлийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлө...
2018.12.05
Нийслэлийн анхны хамтарсан менежменттэй парк иргэд...
2018.12.05
Нийслэлийн 2019 оны төсөв батлагдлаа
2018.12.05
Нэр бүхий агентлагуудын дарга нарыг томилов
2018.12.05
Үнээр биш үнэт зүйлээрээ гоёж байна
2018.12.05
Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран аж...
2018.12.03
251 дүгээр цэцэрлэг дэргэдээ гэр бүлэгтэй боллоо
2018.12.03
НИТХ: 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг ...
2018.12.03
Хөдөлмөр эрхлэлтийн форум болно
2018.12.03
ЕБС төгсөгчдийн ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” т...
2018.12.03
Улсын гуравдугаар төв эмнэлгээс 11 сард анагаах ух...
2018.12.03
Сурагчдын амралт ирэх сарын 22-ноос эхэлнэ
2018.11.30
З.Баасанням: Улс төрийн үйл ажиллагаандаа АТГ-ыг т...
2018.11.30
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011