Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Нийслэлийн анхны хамтарсан менежменттэй парк иргэдэд нээлттэй боллоо
2018.12.05

Нийслэл хотын байгаль орчин, экосистемд чухал ач холбогдол бүхий ус, намаг, ой, ховор ургамал, амьтад бүхий 2071,5 га нутаг дэвсгэрийг “Сэлбэ голын эх” нэрээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр 2012 онд орон нутгийн хамгаалалтад авсан. Энд нийслэл хотын “Хоймор” буюу хамгийн хойд цэг, Баруун Сэлбэ голын эх, эмчилгээний чанараараа олонд алдаршсан Борын рашаан зэрэг газрууд бий. 

Уг нутгийг нийслэлийн Байгаль орчны газраас иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд залууст экологийн боловсрол олгох түшиц газар болгохоор төлөвлөн тохижилтын ажлыг 2018 оны 9-р сараас эхлүүлсэн бөгөөд нийслэлийн анхны хамтарсан менежменттэй орон нутгийн хамгаалалттай газар гэдгээрээ онцлог юм.

“Сэлбэ голын эх” ОНХГ нь бие даасан байгаль хамгаалагчтай, тусгай горимыг мөрддөг, тохижуулсан аяллын замтай, байгаль орчны төслүүдийг жишиг байдлаар хөгжүүлж буйгаараа аймаг, нийслэлийн хэмжээнд орон нутгийн хамгаалалтад авсан 1360 газраас ялгарч байгаа юм. 2018 онд нээлтээ хийж буй Цохиот хад, Борын рашаан чиглэлийн замыг МСМ групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тохижуулсан бол Улаанбаатар аялал жуулчлалын холбооны зүгээс олон улсын мэргэжилтнүүдийг урин ажиллуулж, тайлбар, танилцуулга, дэглэмийг боловсруулсан.

Энд байгалийн төлөв байдлыг хөндөхгүйгээр судалгаа, шинжилгээний ажил явуулах, гэрэл зураг авах, видео бичлэг хийх, явган болон ердийн хөсөгтэй аялал хийхийг зөвшөөрөх бол амьтан агнах, барих, галт зэвсэг, загасны уурга, хавх, урхи авч орох, эрхийн бичиггүйгээр байгалийн дагалт баялаг ашиглах, самар, жимс түүж бэлтгэх, 40децибеллээс чанга дуу чимээ гаргах, нэгдсэн хогийн цэгээс өөр газарт хог хаях, нэгдсэн ариун цэврийн байгууламжаас өөр газарт бие засах, тогтоосон зам, чиглэлээс өөр газраар явах, шинэ зам гаргах, моторт тээврийн хэрэгсэл ашиглах, түймрийн аюултай, байгаль цаг агаарын тааламжгүй нөхцөлд болон шөнө нэвтрэх, барилга байгууламж барих, газар ухах, ашигт малтмал хайх, мал аж ахуй эрхлэх, худаг гаргах, газар эзэмшүүлэх, ашиглуулах явдлыг бүрэн хориглох юм. Зэрлэг амьтад ихтэй учир аюулгүй байдлын зөвлөмжтэй нэг бүрчлэн танилцаж байж нэвтрэх гэх мэтчилэн аялагчдын үүрэг хариуцлагыг тодорхойлсон гэж уг төслийн санаачлагч, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга нээлтийн үгэндээ онцлов. 

Тус газрын онцлогуудаас дурдвал:

-  Тухайн нутгийн байгалийн дагалт баялаг түймэрт өртсөн, хортонд идэгдсэн унанги мод, уулын чулууг ашиглан байгалийн өөрийн дүр төрхийг алдагдуулахгүй, зэрлэг амьтад дайжихгүй байх шаардлагыг харгалзан тохижилтыг хийсэн.

-  Тухайн нутагт амьдардаг, гүйдлээр үзэгддэг ховор амьтан, ургамлын талаарх мэдээллийг энгийн тайлбартайгаар байрлуулсан.

-  Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, битүүмжлэл бүхий ариун цэврийн байгууламжтай.

-  Түймрийн аюул тохиолдсон үед усны машин нэвтрэх боломжийг хангаж, бусад үед бүх төрлийн моторт тээврийн хөдөлгөөнийг хориглосон.

-  Автомашины зогсоолтой.

-  Зуны улиралд танин мэдэхүйн зорилгоор 4 бүл зөгийг үржүүлж, энэ талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлсэн.

-  Зөвхөн дахин боловсруулах боломжтой хог цуглуулах савыг байрлуулж, цугларсан хогноос гарган авсан материалыг хамгаалалтад ашиглах гэрээг байгуулсан.

-  Халтиргаатай, замын бартаатай хэсгүүдэд гүүр, хайрган хучилттай явган замуудыг гаргасан.

-  Биотехникийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн зэрлэг амьтад ажиглах, амьтан хамгааллын ажилд биечлэн оролцох боломжийг бүрдүүлсэн. 

-  Орчны бохирдол, долгионы нөлөөгүй.

Манай улсын хэмжээнд нийт газар нутгийн 17.85 хувийг эзлэх 27.9 сая га талбай бүхий 102 газрыг улсын тусгай хамгаалалтад аваад байгаа бөгөөд эдгээрийн хамгаалалт, менежментийг улсын төсвөөс санхүүжүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа Хамгаалалтын захиргаад эрхлэн явуулдаг. Харин 16.3 сая га талбайг хамарсан 1361 орон нутгийн хамгаалалттай газрын менежментийг тухайн орон нутгийн байгаль орчны газар хариуцан хамгаалах чиг үүрэгтэй байдаг гэж нийслэлийн Байгаль орчныг газраас мэдээллээ.

Нийслэл хотын байгаль орчин, экосистемд чухал ач холбогдол бүхий ус, намаг, ой, ...

Уншсан: 1250 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад сонсгол явуулах тухай албан бичиг хүргүүлэв
3 цаг 58 минутын өмнө
Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
4 цаг 4 минутын өмнө
Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг 05:00 цагаас эхлэн гүйцэтгэж байна
4 цаг 6 минутын өмнө
Монголын бүх төрийн албан хаагчид авлигач уу?
6 цаг 34 минутын өмнө
Үнээр биш үнэт зүйлээрээ гоёж байна
7 цаг 17 минутын өмнө
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад сонсгол явуул...
3 цаг 58 минутын өмнө
Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган хотын дарг...
4 цаг 4 минутын өмнө
Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг 05:00 цагаас эхл...
4 цаг 6 минутын өмнө
Монголын бүх төрийн албан хаагчид авлигач уу?
6 цаг 34 минутын өмнө
Үнээр биш үнэт зүйлээрээ гоёж байна
7 цаг 17 минутын өмнө
Орон нутгийн нислэгийн тийзийг дэлхийн хаанаас ч х...
7 цаг 19 минутын өмнө
Дэлгүүрт худалдаалж байсан хушга самраас жуулгавчи...
7 цаг 53 минутын өмнө
“Шинэ санаа - Шилдэг инноваци 2018” уралдаан а...
2018.12.09
Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа
2018.12.08
Үнээр биш үнэт зүйлээрээ гоёж байна
2018.12.08
Цэцэрлэгийн багш нар “Амны хөндийн эрүүл мэнд”...
2018.12.06
Г.Занданшатар Олон улсын валютын сангийн суурин тө...
2018.12.06
Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдав
2018.12.06
Налайхын замыг ирэх оны 10 дугаар сард ашиглалтад ...
2018.12.06
ХНХЯ-наас “Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх” хө...
2018.12.06
“Алтан үзэг” наадам зохион байгуулагдлаа
2018.12.05
СХД, БГД, ЧД-ийн эмнэлгийн нөхцөл байдалтай танилц...
2018.12.05
Нийслэлийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлө...
2018.12.05
Нийслэлийн анхны хамтарсан менежменттэй парк иргэд...
2018.12.05
Нийслэлийн 2019 оны төсөв батлагдлаа
2018.12.05
Нэр бүхий агентлагуудын дарга нарыг томилов
2018.12.05
Үнээр биш үнэт зүйлээрээ гоёж байна
2018.12.05
Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран аж...
2018.12.03
251 дүгээр цэцэрлэг дэргэдээ гэр бүлэгтэй боллоо
2018.12.03
НИТХ: 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг ...
2018.12.03
Хөдөлмөр эрхлэлтийн форум болно
2018.12.03
ЕБС төгсөгчдийн ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” т...
2018.12.03
Улсын гуравдугаар төв эмнэлгээс 11 сард анагаах ух...
2018.12.03
Сурагчдын амралт ирэх сарын 22-ноос эхэлнэ
2018.11.30
З.Баасанням: Улс төрийн үйл ажиллагаандаа АТГ-ыг т...
2018.11.30
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011