Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
ХНХЯ-наас “Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
2018.12.06
Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн 11.1. дэх хэсэгт “…өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа дөхсөн болон өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ахмад настныг нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд бэлтгэх хөтөлбөрийг Засгийн газар баталж, хэрэгжүүлэх” гэж заасан байдаг.
 
Мөн Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрийн 3.3.22.1-т “…Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхээр тусгажээ.
 
Энэ хүрээнд ХНХЯ-наас “Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.
 
Уг хөтөлбөрийн зорилго нь Ахмад настны тухай хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэхдээ өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа дөхсөн, тэтгэвэр тогтоолгож байгаа ахамад настныг нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд бэлтгэж, байгууллага хамт олныхоо дэмжлэгээр ажил хөдөлмөрийн идэвхтэй үеэс амьдралын дараагийн үедээ сэтгэл хангалуун шилжих боломжийг олгоход оршиж байгаа аж.
 
ХХНХЯ-ны Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийнхэн, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэхэд хэрэгцээт сургалтын модуль, араг зүйн удирдамжийг боловсруулж дуусгажээ.
 
Энэ сарын 5-наас сургалтууд нь эхэлсэн байна.
 
Ер нь бол хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх гол хүчин зүйл нь хэрэгжүүлэгч, үр шимийг хүртэгчид буюу зорилтот бүлэг, хөтөлбөрт оролцогч бусад талууд нэгдмэл ойлголт, хандлагатай байх явдал гэж ХНХЯ үзэж байгаа юм байна.
 
Тиймээс Монгол Улсын хууль тогтоомж,  төр, засгийн бодлого шийдвэр, олон улсын нийтлэг чиг хандлага болон түүнд гарч буй эерэг өөрчлөлт зэргээр оролцогч талууд мэдээлэл солилцох, зөвшилцөх, гарын авлага, арга зүйгээр хангах зэрэг арга хэмжээг байнга авах нь чухал. Орчин үеийн дэлхий нийтийн хандлага нь ахмад настныг нийгмийн идэвхгүй гишүүн, тэжээлгэгч гэсэн үзлээс татгалзаж, нас бол хүний хөдөлмөрлөх, сэтгэж бодох, бүтээх чадварын үзүүлэлт биш гэж үзэх боллоо. Энэ үзлийн үүднээс ажилтныг аль болох удаан хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулах, мэргэжил, мэдлэг, чадвар, ажил амьдралын арга туршлагыг нь өвлүүлж үлдээхийг эрмэлзэх болсныг, ажилтныг тэтгэврийн насанд хүрмэгц шууд тэтгэвэр тогтоолгохыг шаардах, ажлаас чөлөөлөх нь тухайн хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, амьдрал ахуйд сөрөг нөлөөтэй зэргийг сайтар ойлгосон байх ёстой гэж байна.
 
Мөн тэтгэвэр тогтоолгож буй ахмад настан нь хүний эрхийг бусдын адил эдлэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Ахмад настны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эрхийг  ажилтан ямар нэгэн хязгаарлалт, хориглолтгүйгээр эдлэх эрхтэй. Үүнийг хөтөлбөрт оролцогч бүх талууд түүний дотор ажилтан, түүний гэр бүлийн гишүүд,  мэдэж байх учиртай. Тиймээс тэдэнд зориулан хууль эрх зүйн сургалт зорион байгуулах, зөвлөгөө өгүүлэх шаардлагатай.
 
Үүнээс гадна ажилтныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бүх үйл ажиллагаа талуудын оролцоонд түшиглэнэ. Тухайн ажилтны эдийн засгийн, нийгмийн, сэтгэл зүйн хэрэгцээг  өөрөө хэнээс ч илүү мэдэх учраас бүх хэрэгцээг тодорхойлохдоо ажилтныг, шаардлагатай бол гэр бүлийн гишүүдийг оролцуулах хэрэгтэй.
 
Зарим хүн хэл яриагаар өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх чадвартай байдаг бол зарим хүнд тийм чадвар дутмаг байдаг учир гэр бүлийн гишүүдийн оролцоотойгоор сайн төлөвлөгөө гаргах боломжтой. Санал хүсэлтийг бичгээр авах нь ажилтан гэр билийн гишүүдтэйгээ зөвлөлдөж хэрэгцээгээ илүү сайн тодорхойлох боломж олгоно.
 
Ажилтныг тэтгэвэрт бэлтгэх төлөвлгөөний гол эзэн нь ажилтан өөрөө бөгөөд уг төлөвлөгөөнд тусгагдсан ажил түүний болон гэр бүл, хамт олных нь оролцоотой хийгдэх учиртай гэсэн зарчмыг ХНХЯ, “Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй Ажлын хэсгийнхэн барьж байгаа аж.
 
ХНХЯ, Монголын ахмадын холбоотой хамтран төрийн захиргааны, төрийн үйлчилгээний болон   төрийн өмчит үйлдвэрийн газар, эрүүлийг хамгаалах, урлаг, соёл, боловсрол, эрүүлийг хамгаалах, банк, санхүү, даатгал, цэрэг, цагдаа , худалдаа, нийтийн хоол, хувийн хэвшлийн 200 гаруй байгууллагын  1130  ажилтан, албан хаагчдыг хамруулан судалгаа хийсэн байна.
 
Судалгаанд оролцогсдын асуултад хариулсан байдлаас үзвэл тэтгэвэрт гарахад сэтгэл зүйн хувьд 65,4  хувь нь “…Бэлтгэлтэй”,  34,6 хувь нь “…Бэлтгэлгүй” гэсэн бол 46,2 хувьд нь /522/  “…Тэтгэвэрт гарахад дассан ажил, хамт олонгүй болно, тогтмол орлогогүй болно” гэсэн эмзэглэл байна. Харин  38,3 хувь /436/  “…Эмзэглэх зүйлгүй”, 15,5 хувь нь “…Тэтгэвэртээ хурдан гармаар байна” гэж хариулсан байна.
 
Тэтгэвэрт гарах шалтгаанаа тодорхойлсон 827 хүний 18,8 хувь нь “…Эрүүл мэндийн”, 7,8 хувь нь “…Хамт ажиллагсад тэтгэвэртээ гарахыг сануулдаг”, 26,6 хувь нь “…Цалин тэтгэврээ аваад үргэлжлүүлэн ажилламаар байна” гэсэн бол   тэтгэвэртээ гараад шинэ  мэргэжил эзэмшин байнгын орлоготой болох  мэргэжлийн сонголт 50 гаруй хүн хийснээ хэлжээ.
 
“…Та тэтгэвэрт гарахдаа хэдэн төгрөгийн тэтгэвэр авах талаар тооцож бодож үзсэн үү” гэсэн асуултад  70,9  хувь нь  “Үзээгүй,  Цагаа болохоор бодно, Чадахгүй”  гэсэн байна.
 
“…Хэрэв та хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, ямар нэг зөрчилтэй бол уг дэвтэрт бичигдсэн ажилласан хугацаагаа яаж сэргээн тогтоолгохыг мэдэж байна уу” гэсэн асуултад  74,9. хувь нь “…Нийгмийн даатгалд хандана”, үлдэх хэсэг “…Мэдэхгүй” гэж хариулсан байна. “…Та тэтгэвэртээ гарах дөхөөд ирэхээр  байгууллагынхаа зүгээс танд зориулан ямар үйл ажиллагаа явуулаасай гэж бодож байна вэ” гэсэн асуултад 22,6 хувь нь “…Олон жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрийг минь үнэлж төр, засгийн дээд шагналд тодорхойлж өгөөсэй” гэж хүсдэг байхад 51,4 хувь нь “…Ажиллаж буй байгууллагууд нь  тэдний хөдөлмөр зүтгэлийг үнэлж төр засгийн дээд шагналд тодорхойлох, хөдөлмөрийн алдрыг нь тэмдэглэж дадлага, туршлагыг нь бусдад танилцуулах ажил зохион байгуулдаг бол сайхан л байна” гэсэн бодолтой байдгаа илэрхийлжээ.
 
Судалгаанд хамрагсдын  51,5 хувь нь 1-6 жилийн тэтгэвэрт гарах ажилтан албан хаагч  байгаа боловч 82,1 хувь нь “Ахмад настны  хууль”-ийг судлаагүй гэдгээ хэлсэн байна. “…Энэ хуулийн талаар сонссон” гэж хариулсан байна.
 
Иймээс аж ахуйн нэгж байгууллага  тэтгэвэрт гарах дөхөж буй ажилтнууддаа зориулан  тэтгэвэрт гарахаас өмнө  ахмад настны талаар гарсан хууль болон түүнтэй холбогдон гарсан тогтоол  шийдвэрийг танилцуулах, сурталчлах төрөл бүрийн сургалтыг өргөн хүрээтэй зохион байгуулж байх шаардлагатай байгааг   харуулж байна гэж ажлын хэсгийнхэн онцолсон.
 
“Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр”-ийг эхлээд зургаан сарын хугацаанд туршин хэрэгжүүлнэ.
 
Б.Баяр

 Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн 11.1. дэх хэсэгт “…өн...

Уншсан: 1269 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад сонсгол явуулах тухай албан бичиг хүргүүлэв
4 цаг 49 минутын өмнө
Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
4 цаг 55 минутын өмнө
Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг 05:00 цагаас эхлэн гүйцэтгэж байна
4 цаг 57 минутын өмнө
Монголын бүх төрийн албан хаагчид авлигач уу?
7 цаг 25 минутын өмнө
Үнээр биш үнэт зүйлээрээ гоёж байна
8 цаг 8 минутын өмнө
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад сонсгол явуул...
4 цаг 49 минутын өмнө
Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган хотын дарг...
4 цаг 55 минутын өмнө
Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг 05:00 цагаас эхл...
4 цаг 57 минутын өмнө
Монголын бүх төрийн албан хаагчид авлигач уу?
7 цаг 25 минутын өмнө
Үнээр биш үнэт зүйлээрээ гоёж байна
8 цаг 8 минутын өмнө
Орон нутгийн нислэгийн тийзийг дэлхийн хаанаас ч х...
8 цаг 10 минутын өмнө
Дэлгүүрт худалдаалж байсан хушга самраас жуулгавчи...
8 цаг 44 минутын өмнө
“Шинэ санаа - Шилдэг инноваци 2018” уралдаан а...
2018.12.09
Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа
2018.12.08
Үнээр биш үнэт зүйлээрээ гоёж байна
2018.12.08
Цэцэрлэгийн багш нар “Амны хөндийн эрүүл мэнд”...
2018.12.06
Г.Занданшатар Олон улсын валютын сангийн суурин тө...
2018.12.06
Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдав
2018.12.06
Налайхын замыг ирэх оны 10 дугаар сард ашиглалтад ...
2018.12.06
ХНХЯ-наас “Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх” хө...
2018.12.06
“Алтан үзэг” наадам зохион байгуулагдлаа
2018.12.05
СХД, БГД, ЧД-ийн эмнэлгийн нөхцөл байдалтай танилц...
2018.12.05
Нийслэлийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлө...
2018.12.05
Нийслэлийн анхны хамтарсан менежменттэй парк иргэд...
2018.12.05
Нийслэлийн 2019 оны төсөв батлагдлаа
2018.12.05
Нэр бүхий агентлагуудын дарга нарыг томилов
2018.12.05
Үнээр биш үнэт зүйлээрээ гоёж байна
2018.12.05
Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран аж...
2018.12.03
251 дүгээр цэцэрлэг дэргэдээ гэр бүлэгтэй боллоо
2018.12.03
НИТХ: 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг ...
2018.12.03
Хөдөлмөр эрхлэлтийн форум болно
2018.12.03
ЕБС төгсөгчдийн ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” т...
2018.12.03
Улсын гуравдугаар төв эмнэлгээс 11 сард анагаах ух...
2018.12.03
Сурагчдын амралт ирэх сарын 22-ноос эхэлнэ
2018.11.30
З.Баасанням: Улс төрийн үйл ажиллагаандаа АТГ-ыг т...
2018.11.30
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011