Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ирэх оны долдугаар сард Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал ашиглалтад орно
2018.12.18

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдийн хамтаар Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлын явцтай биечлэн танилцаж, холбогдох албан тушаалтнуудад зарим үүрэг даалгаврыг өгөв. Тэрбээр Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн урилгаар энэ сарын 12-16-ны өдрүүдэд Японд Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ.

Энэ үеэр Ерөнхий сайд нар манай хоёр улс төдийгүй бүс нутгийн хувьд чухал ач холбогдолтой энэхүү Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулахын төлөө  талуудын яриа хэлэлцээг шуурхайлж, гэрээ байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлэхээ нотолж  цаашид идэвхитэй хамтран ажиллах талаар  засгийн газрын түвшинд ойлголцож хамтарсан мэдэгдэлдээ ч дурдсан юм. Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлалаас ирсэн даруйдаа энэ мягмар гарагт шинэ нисэх буудлын барилгын ажлын явцтай танилцаж, асуудал хариуцсан албан тушаалтнуудаас мэдээлэл сонсож, Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Такаока болон Японы хөрөнгө оруулагч компани аж ахуй нэгжүүдийн төлөөллийг урьж оролцууллаа.

Ерөнхий сайд Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудлыг ирэх оны долдугаар сард Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нээх хүсэл сонирхолтой байгаагаа Японы төлөөлөгчдөд илэрхийлээд, үүний тулд Монгол Улсын Засгийн газрын хариуцаж буй ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, шаардлагатай санхүү хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй шийдвэрлэх, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж дуусгах, концессийн гэрээнүүдийг тохирсон хугацааны дагуу хийхийн төлөө Засгийн газраас дэмжлэг үзүүлж  ажиллахаа мэдэгдлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх цааш хэлэхдээ; Манай хоёр улсын хооронд яригддаг олон зүйл ажил хэрэг болж байгаад баярладаг. Манай Засгийн газрын хийж буй ажлаас нэн чухал нь энэ нисэх буудлыг ашиглалтад оруулах явдал юм. Ашиглалтад орвол жилд 3 сая зорчигч тээвэрлэдэг болно. Хүн зорчигч тээврийн төдийгүй ачаа тээврийн эргэлт нэмэгдэж, аялал жуулчлалын хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болно. Сая хийсэн айлчлалынхаа мөрөөр зориуд та бүгдийг энд урьсан юм. Айлчлалын хүрээнд хийгдсэн хэлэлцээрийг биелүүлэх нь хоёр талын үүрэг.  Менежментийн болон концессийн гэрээ хийх оролцогч талуудыг ч мөн энд урьж авчирсан байгаа. Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудлын барилгын ажлыг шуурхайлж ирэх онд ашиглалтад оруулъя гэдэг дээр хоёр орны ерөнхий сайд нар тохирсон учраас энэ ажлыг гүйцэтгэхийн тулд хоёр талын асуудал хариуцсан хүмүүс сэтгэл гарган ажиллаарай гэж хүсч байна.

Хоёр талын менежментийн багийнхан уулзаж ярилцах хэрэгтэй. Зарим хүндрэлүүд байгаа гэсэн. Тухай нь манайх дотоодын нислэгийг энэхүү буудалд үйлдэх ёстой. Аливаа бизнест хамтын менежментээр ажиллаж байгаа оролцогч талууд бүгд ашигтай ажиллах алтан зарчим буйг баримтлах нь зүй. Манай Засгийн газар энэхүү нисэх буудлыг 51:49 хувиар менежментийн гэрээ байгуулж ажиллах талаар хэдийн шийдвэр гаргаж танилцуулсан. Иймд талууд харилцан бие биедээ итгэл үзүүлж нэгдүгээр сард багтаан гэрээгээ хийхийг даалгаж байна гэлээ.

Энэ үеэр Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал төслийн удирдагч нисэх буудлын барилгын ажлын явцын талаар товч мэдээлэл хийж, Засгийн газрын сайд нар зарим асуудал хариуцсан албан тушаалтнууд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Дэд бүтцийн болон санхүүжилт, зохион байгуулалтын зэрэг ойрын хугацаанд Засгийн газрын түвшинд шийдвэрлэх боломжтой долоон асуудал байгааг ЗТХ-ийн сайд Я.Содбаатар мэдээлсний дагуу хэрхэн шийдвэрлэх гарц байгаад хариу тайлбар өгсөн юм.

Монгол Улсын Засгийн газраас хариуцах улсын төсвийн санхүүжилт ирэх онд тасалдахгүй бөгөөд Улсын төсвийн тухай хуульд бүрэн тусгасан гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэв. Зарим газрыг чөлөөлөх ажлыг Төв аймгийн ЗДТГ-аас хуулийн дагуу хийж буй бөгөөд тулгамдсан асуудлаар БОАЖЯ-нд хүсэлт хүргүүлсэн гэв.

Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудлыг барих  төслийг 2006 оны 11 дүгээр сараас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр судалгааг эхлүүлж, 2008 онд төслийн зээлийн хэлэлцээрийг байгуулж, 2009-2011 онд барилгын зураг төслийг боловсруулан баталгаажуулж, 2012 онд барилгын ажлын гүйцэтгэгч шалгаруулах тендерийг зарлан 2013 онд гүйцэтгэгчтэй гэрээлж, 2013-2017 онд бүтээн байгуулалтын ажлыг хийж, 2018 онд чанарын баталгаажуулалт явагдаж  байна. Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал барих төслийг Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага удирдан хэрэгжүүлж, Ерөнхий гүйцэтгэгчээр Япон Улсын “Мицүбиши-Чиёода” түншлэл, ерөнхий туслан гүйцэтгэгчээр БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани, зөвлөх үйлчилгээг “Азуса Сэккэй/ Ориентал Консалтантс Глобал” түншлэл тус тус үзүүлэн ажиллаж байна. Төслийн барилга угсралтын ажлын гэрээний нийт дүн 49,5 тэрбум иен, нэмэлт ажлын өртөг 5,9 тэрбум иен бөгөөд 23 барилга байгууламж, 9 тоног төхөөрөмж нийт 32 ажлыг захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэг хүлээснээс хүлээж авах ажил 98,9 хувьтай байгаа аж. Барилга байгууламжийг хүлээж авах явцад Улсын комисс  1278, ашиглалтын явцад 720 зөрчил тус тус илрүүлснийг засварлах ажил 90 орчим хувьд хүрчээ.

Монгол Улсын Засгийн газар захиалж Захиргааны барилга, Аэродромын засвар үйлчилгээний цэг, Ачаа шуудан тээврийн үйлчилгээний  нийт гурван барилгыг хариуцан гүйцэтгэгч компаниудаар бариулж буй бөгөөд гүйцэтгэл 90 хувьтай, Улсын комисс ажиллаж  байна.  Катерингийн барилга байгууламжийг концессийн гэрээгээр барихаар Засгийн газраас шийдвэрлэж, хэлэлцээрүүдийг хийж эхэлсэн. Нисэх буудал хүртэлх хурдны замын ажлын явц 86 хувьтай, ирэх оны дөрөвдүгээр сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

 

Монгол, Японы Ерөнхий сайд нарын хийсэн хэлэлцээр ёсоор Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал ирэх оны долдугаар сард ашиглалтад орвол Монгол Улс жилдээ 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай 98 хувийн нисэх буудлын ашиглалттай, 54.000мкв талбайтай 6 хүзүүвч бүхий зорчигч үйлчилгээний төвтэй зургаан эгнээ бүхий хурдны замаар Улаанбаатар хотын төвтэй холбогдсон орчин үеийн олон улсын стандартад нийцсэн нисэх буудалтай болох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдийн хамтаар Төв аймгийн Хөши...

Уншсан: 1931 | Түгээх |
Холбоотой мэдээ
Улаанбаатар-Дарханы хооронд түр зам гаргана
2019.03.17
“Орон нутгийн бизнес Европын холбооны зах зээлд гарах боломж” уулзалт болно
2019.03.14
“Boeing 737 Max”-ын нислэгийг түр хугацаагаар зогсоолоо
2019.03.11
Монгол Улс хөгжлийн хурдасгуур том төслүүдээ Торонтод танилцууллаа
2019.03.04
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Лондон хотноо ажлын айлчлал хийв
2019.03.04
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Улаанбаатар-Дарханы хооронд түр зам гаргана
2019.03.17
“Орон нутгийн бизнес Европын холбооны зах зээлд ...
2019.03.14
“Boeing 737 Max”-ын нислэгийг түр хугацаагаар ...
2019.03.11
Монгол Улс хөгжлийн хурдасгуур том төслүүдээ Торон...
2019.03.04
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Лондон хотноо ажлын ай...
2019.03.04
Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 ...
2019.03.04
Төмөр зам барих ажил урагшилж байна
2019.03.05
“Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалтай холбоотой ...
2019.02.27
Авто зам хариуцагчдад албан бичиг хүргүүлэв
2019.02.25
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн онцлох үйл явдал
2019.02.22
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн онцлох үзүүлэлтүүд /2019.0...
2019.02.22
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
2019.02.19
ҮЦХОУБ-аас хамтын санхүүжилтийн эрсдэлээс хамгаала...
2019.02.19
Орон сууцны конторуудад хамтарсан үзлэг шалгалт хи...
2019.02.18
Хятадын даатгалын зах зээлийн нийт үнэлгээ 66 хуви...
2019.02.14
Бүтээн байгуулалтын ажлуудын явцыг танилцуулахыг ү...
2019.02.13
Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн салбарт инноваци нэвтрү...
2019.02.12
СЗХ, Монголбанкны хамтарсан шалгалт эхэллээ
2019.01.22
Хүнсний үйлдвэрлэлийн анхны IPO гарлаа
2019.01.16
Шатахууны үнэ литр тутамд 100 төгрөгөөр буурна
2019.01.15
Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргалаа
2019.01.15
Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого анх удаа 10 их наяд ...
2019.01.14
Үр үржүүлгийн талбайг Өмнөговьд байгуулж байна
2018.04.21
Өмнөговь аймаг, Эрдэнэс Таван толгой ТӨХК-тай хамт...
2018.05.08
Ганц мод, Гашуун Сухайт боомтод хийх бүтээн байгуу...
2018.06.13
Зарим ББСБ-ууд хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүндээ...
2019.01.08
Дулааны эрчим хүч бодит өртгөөсөө 1-4 дахин хямд ү...
2019.01.08
Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ” компанид ...
2019.01.07
Өндөр өртөгтэй, үнэ цэнэтэй ч үнэ тариф нь үнэгүйд...
2019.01.07
ББСБ-ууд 2019 онд хувь нийлүүлсэн хөрөнгөө 1.4 тэр...
2019.01.02
Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв
2017.07.06
Эдийн засагч Б.Баттөмөр: АНУ-ын зээлжих эрхийн зэр...
2011.08.09
Хятадын төв банкны чанаргүй зээл 10-20 хувьд хүрч...
2012.09.15
Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын ...
2017.11.30
“Алтай холдинг групп”-ийг “2017 оны шилдэг к...
2017.12.15
Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр б...
2018.01.24
Шөнийн клубуудын зөвлөл архидан согтуурахтай тэмцэ...
2013.05.25
“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн онцгой албан татвар...
2018.02.22
ОУВС-гийн хөтөлбөр буюу мөнгөний чимээ
2017.05.26
“Приус” зэрэг зарим автомашины онцгой албан та...
2017.06.12
"Айтүүлс” –ийн арилжаа амжилттай эхэллээ
2017.11.16
Сайд Д.Сумъяабазар Канадын Элчин сайдыг хүлээн авч...
2017.11.08
Эрчим хүчний тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-нээс х...
2018.10.30
Халх голд хууль зөрчин газар олгосон шийдвэрүүдийг...
2018.04.25
"Мал төхөөрөх үйлдвэр"-ийн зөрчил дутагдлыг арилга...
2018.11.05
Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна
2018.04.25
220 гаруй мянган тонн үр тариа хураан авчээ
2017.11.02
“Агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн Зээл...
2018.04.05
“Тавантолгой” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж ...
2018.06.22
Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний ж...
2018.05.07
Нүүрсний тээвэрт үүссэн дарааллыг дахин бууруулна ...
2018.06.21
ХАА-н мэргэжлийн холбоод “Шинэ хөдөө” төслийг ...
2017.10.04
НИТХ гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хэрэг...
2018.01.26
Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөри...
2018.03.03
Улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн ур...
2018.02.07
Газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц бүрдү...
2017.10.03
Монголд зээл олгож, хөрөнгө оруулалт хийх сонирхло...
2018.03.12
Засгийн газар 2018 оны зургадугаар сард 753.3 тэрб...
2018.07.01
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг УИХ-ын Б...
2017.09.27
ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсээр ба...
2018.04.03
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011